Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл
”Jaguar Land Rover”-ийн үзэсгэлэнгийн танхим нээгдлээ Тансаг ангиллын автомашин Jaguar, Land Rover-ийн үзүүлэнгийн танхимын нээлт өнөөдөр боллоо. "Старчейз Автомотив Лимитд" ХХК нь Jaguar, Land Rover брэндийн Монгол дахь албан ёсны дилерийн эрхийг өмнөх дилерээс нь өнгөрсөн оны аравдугаар сард шилжүүлэн авсан билээ.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.
“Уул уурхайн алдрын од” одон гардууллаа Сар шинийн баярыг тохиолдуулан уул уурхайн салбарын дээд шагнал “Уул уурхайн алдрын од” одонгоор Шинжлэх ухааны гавьяат ажилтан, ШУТИС-ийн хүндэт профессор, Монголын Маркшейдерийн холбооны хүндэт Ерөнхийлөгч Д.Дондов, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны хүндэт Ерөнхийлөгч М.Дамдинсүрэн нарыг тус тус шагналаа.
Тавантолгойн станц 2023 онд ашиглалтад орно Тавантолгойн ордыг түшиглэн Оюутолгойн төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станц барих тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нарт олгохоор болов.
“Уурхайчин эмэгтэйчүүд” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ Уул уурхайн салбар үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн өдрийг тохиолдуулан Австралийн Элчин сайдын яам “Уул уурхай дахь эмэгтэйчүүд” олон улсын байгууллагатай хамтран “Уурхайчин эмэгтэйчүүд” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг өнөөдөр анх удаа Ашигт малтмал, газрын тосны газар дээр нээлээ.
“Өрөмдлөг-2018” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, ”Эрдэнэдрийлинг” ХХК хамтран “Өрөмдлөг-2018” олон улсын эрдэм шинжилгээний XX хурлыг арванхоёрдугаар сарын 19-нд “Корпорейт конвеншн” төвд зохион байгуулахаар болжээ.
“Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага” олон улсын бага хурал зохион байгуулагдлаа Аливаа салбар дахь төслийг удирдан хэрэгжүүлэх соёл стандартыг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, үндэсний болон дэлхийн туршлагыг таниулах зорилттой “Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага” бага хурал “Туушин” зочид буудалд зохиогдов.
21 аймгийн сэтгүүлчид Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцлаа The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ орон нутгийн сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн мэдлэг, ойлголтыг тэлэх үе шаттай сургалтуудыг өнгөрсөн жилүүдэд амжилттай зохион байгуулж ирсэн билээ.
“Mining Forum-2018” анх удаа зохион байгуулагдлаа Дэлхийн эрдсийн зах зээл сэргэж буйн нөлөөгөөр Монголын уул уурхайн салбарт сүүлийн үед эерэг нааштай олон үйл явдлууд өрнөж, гадаадын хөрөнгө оруулагчид нарлаг эх орныг маань олноор зорих болсон нь сүүлийн үеийн томоохон хурал чуулгануудаас харж болохоор байна.
“Вай Ти Эм Монголиа” компани 5 жилийн ойгоороо Алтан медаль хүртлээ Yokohoma компанийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютор “Вай Ти Эм Монголиа” ХХК-ийн 5 жилийн ойн хүндэтгэлийн ёслолын арга хэмжээ энэ сарын 10-нд АСEМ цогцолборт боллоо.
Авлигын эсрэг тэмцэх хамтарсан төсөл, санаачилгууд тодорхой биш байна Транспэрэнси Интернэшл (ТИ) байгууллагаас санаачлан BICА (Business Integrity Сountry Agenda) буюу бизнесийн салбар дахь шударга байдлын үнэлгээг хэд хэдэн улсад амжилттай хэрэгжүүлж байна.
Уул уурхайн салбар дахь 368 гэрээг ил тод болгоно Монгол-Украйн улсын ОҮИТБС-ыг хэрэгжүүлж буй туршлага солилцох уулзалт Нээлттэй нийгэм форум дээр болов. Уулзалтад Украйн улсын ОҮИТБС-ын мэргэжилтнүүд оролцсон юм.
“Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн нээлт боллоо Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТICA), Германы Олон улсын хамтын ажиллагааны (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр хамтран “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн 2.5 жилийн хугацаанд хэрэгжүүлж эхлээд байна.
“Вагнер Ази Автомотив” компани “Approved Pre-Owned” хөтөлбөрөө танилцуулав Jaguar, Land Rover брэндийн албан ёсны дилер “Вагнер Ази Автомотив” ХХК-ийн зүгээс “Approved Pre-Owned” буюу “Баталгаажсан, ашиглагдсан автомашин” хөтөлбөрийг Монголд анх удаа хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа тус компанийн Гүйцэтгэх захирал Гаррэт Вилсон “Хэвлэл мэдээллийн өдөрлөг”-ийн үеэр дуулгалаа.
“Тод Ундрага” ХХК хүчин чадлаа CAT773E автосамосвалуудаар өргөтгөлөө Дэлхийд алдартай Катерпиллар брэндийн Монгол дахь дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг өөртөө шингээсэн CAT773E загварын өөрөө буулгагч автосамосвалууд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 30-нд зохион байгууллаа.
Уул уурхай, эдийн засгийн сэтгүүлчдийг чадавхижуулах Менторшип хөтөлбөр эхэллээ The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагаас “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ” төслийг Германы GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг, техникийн туслалцаатайгаар амжилттай хэрэгжүүлэхдээ 2015-2017 онд цуврал 8 сургалтыг зохион байгуулсан билээ.
Хайлуур жоншны 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл УУХҮЯ дээр уулзалт хийлээ УУХҮ-ийн сайдын 2017 оны А/70 тоот тушаалаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” -ыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хайлуур жоншны олборлолт, үйлдвэрлэл, экспортын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагджээ. Дээрх Ажлын хэсэг өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр хайлуур жоншны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
Эрдэнэтийн ээдрээ Засгийн газар дотооддоо Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн өмчлөлийг хувийн хэвшилтэйгээ булаацалдаж байх зуур “саалийн ганц үнээ”-тэй зүйрлэдэг үйлдвэр маань Лондоны Олон улсын арбитрын маргаанд ялагдаж, өр төлбөрт унаад байна.
Гашуунсухайт боомтыг 148 сая юаниар шинэчилнэ Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөвдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, эх орондоо буцахдаа Гашуунсухайт хилийн боомтын үйл ажиллагаатай танилцаж, тээврийн жолооч нартай биечлэн уулзах үеэр яригдсан асуудлуудыг тоймлон хүргэж байна.
Vision Zero: Ослоос урьдчилан сэргийлье Гуравдугаар сарын 29-30-нд Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд болж өнгөрсөн “Нэн түрүүнд ХАБ-хамтын оролцоо-2018” долдугаар форум нь “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэхийг уриагаа болгосон юм.
5 6 7 8 9 10 11