Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл
Замын-Үүд-Эрээн боомтыг тодорхойгүй хугацаагаар хаалаа Монгол-Хятадын худалдааны гол суваг болсон Замын-Үүд-Эрээний боомтыг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Учир нь Хятадын талд буюу Эрээнд цар тахлын халдвар илэрсэн тул ийнхүү хилийн боомтыг хаахаар болжээ. Ингэснээр хоёр долоо хоног, түүнээс ч урт хугацаагаар боомтоор машин нэвтрэхгүй байж болзошгүй байна.
Х.Нямбаатар: Монголын талын 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бууруулах саналыг “Рио Тинто” илэрхийлсэн Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг хуралдаанд “Рио Тинто” компаниас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидлыг Оюу толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулжээ. Энэ талаар Оюутолгойн асуудлаар хэлэлцээр хийх Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.  
2021 оны төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы (07.06) нэгдсэн хуралдаан цахимаар хуралдаж, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 55,2% нь дэмжлээ. Тогтоолын төсөлд Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,829,026.3 сая төгрөгөөр, Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын хэмжээг 10,735,610.8 сая  төгрөгөөр батлахаар тусгасан юм. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацаа хойшлуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
АМГТГ: Монгол Улс шатахууны ердийн хэрэглээний 31 хоногийн нөөцтэй байна Өнөөдөр (2021.07.05)АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулав. Хуралд Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр газрын тосны бүтээгдэхүүний импорт, гадаад нөхцөл байдал, үнэ, шатахууны нөөцийн  талаар танилцуулга хийлээ. Тэрээр “Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг тул  шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч ирсэн.  2020 оны гуравдугаар сараас хилийн үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт 3 удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан.
Ерөнхий сайд: “100+ төсөл”, арга хэмжээг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрээр эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, хийж байгаа ажлаа товч танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн хамтрах талаар санал солилцов. Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээн хөгжүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд “100+төсөл, арга хэмжээ” хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний тулд хувийн хэвшлийг боломжит бүх хэлбэрээр дэмжихээ Ерөнхий сайд илэрхийлжээ.  Гэхдээ бүгдийг төр хариуцах боломжгүй. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг Засгийн газар, Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг хувийн хэвшил хариуцах боломжтойг жишээ болгов.“Төр бизнест оролцдог, улс төр-бизнес холилдсон, төрийн албан хаагчид хүнд суртал, чирэгдэл учруулдаг, авлига нэхдэг, хэн нэгэнд нь давуу байдал олгодог зэргийг одооноос тэглэж, бизнесийг жам ёсоор нь  явуулах ёстой”-г Ерөнхий сайд цохон тэмлэглэжээ.
Л.Оюун-Эрдэнэ: “Ногоон бүс” зарлаж,  дотоодын цэргийн Тавантолгой анги байгуулна Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр (05.06)  хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрээр Гашуунсухайтын боомтоос гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, халдвар хамгааллын явц байдалтай биечлэн  танилцахаар төлөвлөжээ. Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 76 жолооч экспорт, импорт хийхээр Хятадын талд шинжилгээ өгсөн байна. Жолооч нарын хариу сөрөг гарвал тус хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тэгвэл Ерөнхий сайд хилийн боомттой танилцахдаа дараах мэдээллийг  өглөө.   
Гашуунсухайт боомтын нэвтрэлт түр хугацаагаар зогслоо Монголын нүүрсний экспортын гол суваг Гашуунсухайт боомтоор нүүрс, зэсийн баяжмал ачсан машинуудыг нэвтрүүлэхийг дөрөвдүгээр сарын 30-наас хориглосон байна. Энэ нь Хятадын талаас авдаг түргэвчилсэн шинжилгээгээр нүүрс тээврийн нэг жолоочид халдвар илэрч, эерэг гарсантай холбоотой ажээ. Үүнтэй холбоотойгоор Тавантолгойн бүлэг ордод олборлолт явуулдаг компаниудын уурхайгаас нүүрсний уртын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Эерэг тохиолдол илэрсэн жолооч нь түргэвчилсэн шинжилгээнд орохоос өмнө Монгол талдаа өгсөн PCR шинжилгээгээр сөрөг гэсэн дүнтэй гарсан байна. Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан жолоочийг Ханбогд сумын Эрүүл мэндийн төвд тусгаарлажээ.
Уурхайчдад дархлаажуулалтын II тун хийх ажил ирэх сарын 2-ны өдрөөс эхэлнэ Коронавируст халдвар /SARS-CoV-2/-ын эсрэг дархлаажуулалтын I тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянга орчим ажилтан хамрагдсан бол II тунд Тавантолгой, Нарийн сухайт, Айл баяны уурхайнуудын ажилчдыг эхний ээлжинд хамруулахаар боллоо. ЗХЖШ-ын явуулын баг дархлаажуулалтыг гурван чиглэлд хийх бөгөөд нэгдүгээр баг тавдугаар сарын 2-ны өдөр, хоёр ба гуравдугаар баг тавдугаар сарын 4-ний өдөр дээрх чиглэлийн уурхайнуудад дархлаажуулалтыг эхлүүлнэ. Чиглэл бүрд эмнэлгийн 10 ажилтантай бүрэлдэхүүн, түргэн тусламжийн нэг машин вакциныг тээвэрлэх ба түргэний гурван машиныг ЗХЖШ-аас гаргах юм.
Нүүрс олборлолтын гол бүс Гурвантэс сум тэг зогсолт хийлээ Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг орд “Саусгоби сэндс” ХХК-д КОВИД-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл тэг зогсолт хийхээр боллоо. Тодруулбал Гурвантэс сумын онцгой комиссын (2021.03.31-ний өдрийн) хурлын шийдвэрээр 2021.03.31-ний өдрийн 14:00 цагаас ирэх сарын  03-ныг хүртэлх хугацаанд Тэг зогсолт хийх тухай Сумын засаг даргын захирамж гарлаа.
ЗТХ-ийн сайд төмөр замын төслүүдийн явцтай танилцжээ Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар (2021.03.21) Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцжээ. ЗТХ-ийн сайд гүйцэтгэл удаашралтай байгаа хэсгүүдийн учир шалтгааныг тодруулж, хариуцсан байгууллага, хүнтэй холбогдон арга хэмжээ авч, гүүр хоолойд хийх шаардлагатай нэмэлт ажиллагаа, төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах арга зам, гарц шийдлийн талаар гүйцэтгэгч нартай санал солилцож тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. 
Монгол, Энэтхэгийн “Нүүрс-кокс-ган-хими” хурал болно “Монгол нүүрс” ассоциацаас Энэтхэгийн талтай хамтран “Нүүрс-кокс-ган-хими” цахим хурал (2021.02.10) зохион байгуулна. Тус хурлаар Монголоос коксжих нүүрс Энэтхэг рүү экспортлох боломж, Энэтхэгийн коксжих нүүрсний зах зээлийн чиг хандлага, тус улсын кокс болон гангийн төсөл, нүүрс баяжуулах асуудлуудыг хөндөхөөр төлөвлөжээ. Энэтхэгийн талаас “Indian Coal Preparation Society”, “Tata steel”, “Cotecna India”, “Talcher Fertilizers”, “Central Institute of Mining and Fuel Research” зэрэг байгууллагууд оролцож илтгэл тавих аж.
2021 онд Хятад 75 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй “Монгол нүүрс” ассоциацаас Хятадын “Today think thank” байгууллагатай хамтран 2021 онд  хоёр улсын нүүрсний худалдааны төлөв, чиг хандлага болон тулгарч байгаа бэрхшээл, асуудлын талаарх мэдээлэл солилцох хурлыг (2021.01.28) онлайнаар зохион байгуулав. 2021 онд Хятад улсад цар тахлын нөлөө буурч эдийн засаг өсөх дүр зурагтай байна. “Today think thank”-ийн мэдээлснээр, энэ онд тус улс 75 сая тонн коксжих нүүрс импортлох бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 2-3 сая тонноор нэмэгдэх төлөвтэй. 2020 оны дүнгээр Хятад 72.57 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2019 оныхоос 2.7%-иар буурчээ. Үнийн хувьд 2021 онд тонн коксжих нүүрс 1400-1600 юань буюу өндөр түвшинд байх ба жилийн хоёрдугаар хагаст эрэлтээ дагаад үнэ өсөх хандлагатай байна. Харин эрчим хүчний нүүрсний импортын хэмжээ 300 сая тоннд хадгалах бололтой.
Н.Тавинбэх: Тавантолгойн станцын зураг төслийн ажил эхэлсэн Энэ сарын 13-нд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлана. Тавантолгойн цахилгаан станцын зураг төслийн ажил эхэлсэн тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тодотгов. Цахилгаан станцын өргөтгөлийг "ДЦС-IV" болон ОХУ-ын "Уралын турбин завод" компанийн инженер, техникийн ажилчид хамтран хийлээ. Туслан гүйцэтгэгчээр "Ган цагаан өргөө", "Морьтон", "ББЗБ", "Эрчим сервис", СММ", "Монкран консалтинг", "Бестпрайс", "Ханжинбулаг", "Шинэ эхлэл төсөөлөл", "Ди Ти Юу" компани ажиллажээ. "ДЦС-IV" компани Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны 70, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65%-ийг үйлдвэрлэж байна.
Монгол, Хятадын тал төмөр зам, боомтын асуудлаар санал солилцжээ Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн нар цахим уулзалт зохион байгуулжээ. Хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, томоохон ажлыг хийж хэрэгжүүлэхэд эрхэм сайдтай хамтран идэвхтэй ажиллана гэдгээ Монголын тал илэрхийлсэн байна. Улмаар Монгол, Хятад улс хоорондын бараа худалдаа, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих, төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд тодорхой асуудлуудыг талууд хөнджээ.
Ашигт малтмал экспортлогч компаниудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлнэ -Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортлодог аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлж, халдвар, хамгааллын аюулгүй нөхцөл бүрдүүлэх, -Хилийн боомтуудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, тээврийн жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулах, боомтуудыг “Ногоон бүс” гэж зарлах, тээвэрлэлтийг дараалал үүсгэхгүй зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
“УБТЗ” ХНН 372 вагон нүүрс зөөвөрлөжээ Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 4310 тээврийн хэрэгсэл хяналтын дор хэвийн зорчсон байна. Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед салбарын бүх байгууллага, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ, “Далайн захиргаа” УТҮГ ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжуудад тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байна.
“Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжил Өнгөрсөн, одоо, ирээдүй” “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтад оруулан, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 42 дэх жилтэйгээ золгож байна. Эрдэнэт үйлдвэр манай орны уул уурхайн салбарын хөгжлийн түүчээ төдийгүй, Монгол Улсын их бүтээн байгуулалтын он жилүүдийн үлгэр жишээ болсон уул уурхайн томоохон үйлдвэрийн түүхэн замнал юм” хэмээн уулын инженер, шинжлэх ухааны доктор, академич П.Очирбат “Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” номын өмнөтгөлд өгүүлжээ.  Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийг бодит баримтад түшиглэн туурвисан уг ном саяхан хэвлэлтээс гарчээ. Эрдэнэт үйлдвэрийн иж бүрэн цогцолборыг бүтээн байгуулахад гар бие оролцож тус үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг хангах ажлын зохион байгуулж байсан  эрдэмтэн, судлаач Очирын Эрдэнээ, Дамбын Галсандорж нар уг номыг туурвисан байна.
Анх удаа “Бүтээн байгуулалт 2020” үзэсгэлэн болно Улаанбаатар хотноо анх удаа “Build Mongolia” буюу “Бүтээн байгуулалт 2020” үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнгээр, дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техник танилцуулна. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн улмаас гадаад улсын зочид, төлөөлөгчид энэхүү үзэсгэлэнд ирж, оролцох боломжгүй ч зарим орнууд Монгол Улс дахь Элчин сайдын яамдаараа дамжуулан өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилна. Тухайлбал, Канад, Англи болон Чех улсын компаниуд Элчин сайдын яамдаар дамжуулан оролцох юм. Ийнхүү гадаад дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнгээр бүтээгдэхүүнээ дэлгэнэ. Үзэсгэлэнг зорих ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын барилга, эрчим хүч, зам тээвэр, хүнд үйлдвэрийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ салбарын компаниудаас илтгэл тавина.
Монголын Өрөмдлөгийн Холбоо ахмадуудаа хүлээн авч уулзав Монголын Өрөмдлөгийн Холбоо өрөмдлөгийн салбарын ахмадууд, алдартнуудаа өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Жил бүрийн сар шинээр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү уулзалт дэлхий нийтийг түгшээгээд байгаа  “Ковид-19” цар тахлын улмаас хойшлоод байсан юм. Гэсэн хэдий ч холбооны зүгээс  уулзалтыг  аравдугаар сарын 1-нд тохиосон Олон улсын ахмадын баяртай холбогдуулан  зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Өрөмдлөгийн  цогц үйлчилгээ, судалгаа шинжилгээний  үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Дриллинг”  компанийн байранд болсон тус уулзалтад Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Сүрэнхүү, Монголын Үндэсний Геологийн албаны дарга О.Чулуун, Байгаль орчны гавьяат ажилтан Ч.Ганболд, Гавьяат уурхайчин М.Баян, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор, туйл судлаач Л.Дүгэржав нарын олон  ахмадууд, тус салбарын эрдэмтэн судлаач, багш нар, яам агентлаг, компанийн төлөөллүүд оролцов.
У.Хүрэлсүх: Орон сууцжуулалтын төсөлд Дарханы төмөрлөгийн үйлдвэр чухал үүрэгтэй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллах үеэрээ  "Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр" ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ” гэсэн уриа, зорилготой. Улсдаа металлургийн анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай.
3 4 5 6 7 8 9