Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Рио Тинто Монгол компанийн Хүүхдийн паркийн 10.2 га талбайг ногоон байгууламжаар тохижуулж буй 3D зургууд

"Рио Тинто Монгол" компани өнгөрсөн оны сүүлээс эхлэн Нийслэлийн захирагчийн албатай хамтран их хотын зүрхэн хэсэг буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн, бидний нэрлэж заншсанаар “Хүүхдийн парк”-ийн баруун жигүүр дэх 10.2 га газрыг ногоон байгууламж болгон тохижуулахаар ажиллаж буй билээ.

Тус компанийн “Паркаа хамтдаа бүтээе” төслийн багийнхан энэхүү ажилдаа иргэдийн оролцоог хангахын тулд 10 мянга орчим хүнээс тус талбайд юу байлгахыг хамгийн их хүсэж буйг судалж үзжээ. Иргэдийн дийлэнх нь “цэцэг, модон дунд алхах” буюу ногоон байгууламж хүссэнийг санал асуулгын үр дүнгээс харж болно. Мөн үүнээс гадна дасгал хөдөлгөөн хийх боломжтой талбай, гэр бүлийнхэнтэйгээ тухлах орон зай хамгийн их үгүйлэгддэг аж. Энэхүү хэрэгцээ шаардлагыг үндэслэн тус багийнхан цэцэрлэгт хүрээлэнгийн үндсэн концепцыг боловсруулсныг дэлгэрэнгүй танилцуулж байна.

Дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл Parkrio.mn-д зочилно уу.