Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Тээвэр, логистикийн салбарын тулгамдсан асуудлаар хэлэлцэв

Манай улс Европ-Азийг холбосон транзит улс болно гэсэн том амбицтай. Замын Үүд-Алтанбулаг чиглэлийн 987 км автозамыг байгуулбал транзит улс болох боломж бүрдэнэ. Энэ хоёр боомтдоо транзит тээврийн тусдаа зам терминалыг бий болгох юм. Ингэснээр дараалал үүсэхгүй, бүртгүүлээд гарах боломжтой аж. Үр дүнд нь  Монгол улсын эдийн засгийн босоо коридор бий болно” гэж Монгол Улсын Засгийн газрын “Боомтын сэргэлт” бодлогын бичиг баримтад тусгасан.

“Эдийн засгийн коридор” гэж бид  олон жил ярьж байна. Анх 2016 онд Монгол Улс, ОХУ, Хятадын хооронд эдийн засгийн коридор бий болгоно гэж гурван улсыг хамарсан хэлэлцээр хийж бодлогын баримт бичгийн эх тавигдсан түүхтэй.  Гэхдээ энэ хэлцэл цаасан дээр бичигдсэн хэвээр багагүй он жилийг үдэн өнөөг хүрчээ. Үзэглээд өнгөрөх биш өөрөөс шалтгаалах бүхнээ хийсний дараа сая ажил хэрэг болох учиртай.

Манай боомтуудын шинэчлэл Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Сүхбаатар боомтын ажил энэ онд дуусч буй бол Боршоо, Бичигт боомтын ажил 2024 онд дуусна.  Азийн хөгжлийн банк, боомтын шинэчлэлд хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй хууль эрх зүйн орчинд, өдгөө боомтын үйл ажиллагааг сайжруулахын тулд хийх хэрэгтэй зүйлсийг тоочсон зөвлөмжөө ном болгон хэвлүүлээд холбогдох албаныханд хүлээлгэн өгчээ.  Харин манайхан  тууз хайчлаад, толгой дохин авчихаад  ажил болголгүй авдрандаа хийдэг заншлаар тэгэсхийгээд мартаж орхисон түүхтэй. Үүнийхээ балгийг бид өнөөдөр хүртэж байна гэхэд болно.Тяньжин, Эрээний боомт дээр ачаа нь гацан тээврийн зардал тэнгэрт хадаад буйн гол шалтгааныг “Ковид” хэмээн түлхэж байгаа ч тээвэр, логистик, худалдааны чиглэлээр авч хэрэгжүүлэх нэгдсэн бодлогоо тодорхойлолгүй орхин өнөөг хүрснээс үүдэлтэй.

Монголын Бизнесийн Зөвлөл болон Автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв хамтран өнөөгийн хүндрэлийг даван туулах арга замыг тодорхойлохын тулд Монгол Улсын худалдаа, Тээвэр Логистикийн салбарт тулгарч буй хүндрэлтэй асуудлууд цаашдын гарц” сэдэвт хэлэлцүүгийг зохион байгууллаа.  "Монгол Улсын ашиглаж буй чингэлгийн эргэлт сард дунджаар 4,000-5,000 чингэлэгт буюу нэг жилийн 60-70 мянган TEU (twenty-foot equivalent unit буюу хорин футтай тэнцэхүйц чингэлгийн хэмжээ) гэсэн тооцоолол байна.

Тяньжин боомт дээр Монгол Улсын импортын 4,000 гаруй чингэлэг дунджаар 50-80 хоногийн хугацаатай хүлээлгэд (2021 оны 5-10 сарын байдлаар) зогсож байна. Олон улсын хэмжээнд тулгамдаад буй асуудлаа тавьж шийдвэрлэхэд бүхий л боломжтой тусламж дэмжлэгийг үзүүлэх, дотооддоо оновчтой шийдэлд хүрч, нэгдсэн бодлогоор ажиллах хэрэгтэй байна гэж Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн захирал Д,Дөлгөөн хэллээ.

“Эрх зүйн орчноос эхлэх хэрэгтэй. Хилийн боомтын тухай асуудлыг өнөөдөр Хилийн тухай хуулиар зохицуулж байна. Энэ нь өөрөө учир дутагдалтай. Хилийн боомт гэдэг эдийн засгийн эргэлтийг түргэсгэх гол судас. Гэтэл боомтын хажууд аж ахуйн нэгж  байгууллагууд үйл ажилагаагаа явуулах боломжгүй байна. Ийм нөхцөлд яаж боомтоо хөгжүүлж, экспортоо нэмэгдүүлэх вэ?” гэж хэлэлцүүлэгт оролцогсод өөрсдийн саналаа хэлж байлаа.

“Бид уул уурхайн бүтээгдэхүүн  гэсэн ганц экспортоор “нүүрээ тахалж”, импортын бараа бүтээгдэхүүний хамааралд амьдардаг улс.Тээвэр логистикийн асуудлаа шийдэхгүйгээр хөгжил яриад ч яахав. ОХУ-т тавьсан хориг 2025 онд хүртэл үргэлжлэх магадлалтайг Олон улсын судлаачид таамаглаж байна. Бид ийм нөхцөлд тээвэр логистикийн шинэ гарц боломжийг хайх хэрэгтэй. Нөгөө талаар төрийн залгамж халаа алга. Нэг дарга боомт дээр томилогдоод арай гэж асуудлаа мэдэхтэйгээ болж танилцаж байтал дахиад өөрчлөгддөг. Ажил урагшилдаггүй хэвээр  хоцордог. Бид энэ мэт асуудлаар өөрөө өөрсдийгөө хүлээд байна. Асар их боломж байна. Ашиглаж чадахгүй өнөөг хүрлээ.Урагшаа явна гэвэл боомтод системийн шинэчлэл  хийх хэрэгтэй байна” гэж Монголын Логистикийн Холбооны Ерөнхийлөгч А. Мөнхболд өгүүллээ.

Ж.Мөнхцэцэг

 

Сэтгэгдэл (1)

  • DR ADITYA (197.211.63.68)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 10 сарын 20 | Хариулах