Баяжуулах, боловсруулах үйлдвэрийнхэн АМНАТ-ын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

2022-11-21

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах шатанд давхардуулан АМНАТ ногдуулах болсноор үйлдвэрүүд өрийн дарамтад орж, үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм. Энэ талаар “Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” төрийн бус байгууллага болон  баяжуулах боловсруулах үйлдвэр, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд  25 дугаар суваг телевизийн Хэвлэлийн хурлын танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Манай улсын экспортын 90 гаруй хувь нь ашиг малтмалын бүтээгдэхүүн. Түүний 3-5%-ийг боловсруулан  гаргадаг бөгөөд өнөөдөр үүний 80 гаруй хувийг боловсруулж чаддаггүй. Нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнээ экспортолж чадахгүйгээс валютын асар их боломжоо алдаж байна” хэмээн “Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Буянбадрах ярилаа. АМНАТ шингэсэн НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс хүдэр худалдан авч баяжуулан боловсруулаад экспортлохдоо олоогүй орлогыг нь олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзэн, борлуулалтын орлогоос  нь өндөр хувь хэмжээгээр дахин АМНАТ ногдуулсан болсон нь ийнхүү асуудал дагуулсаар байгаа юм.  

Хэвлэлийн хуралд оролцогчид Ашигт малтмалын тухай хуулийн  хүдэр, баяжмал бүтээгдэхүүн үйлдвэрлэлд АМНАТ давхардуулахгүй ногдуулсан гэсэн заалтыг өөрчилж, өмнө төлсөн АМНАТ-ыг хасаж давхардалгүй болгосон гэж УИХ-ын гишүүдэд буруу тайлбар өгснөөс болж  хуульд өөрчлөлт оруулсан байна” хэмээн онцолж байсан юм. Хуульд ингэж өөрчлөлт орсноор өнөөдөр 45 баяжуулах үйлдвэрийн ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоож, ажилчид нь ажилгүй болжээ.

“АМНАТ-ыг төлөөд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэдгээ энэ үеэр хэвлэлийн хуралд оролцогчид  илэрхийлж байв. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхдээ АМНАТ-ын асуудлыг нэг мөр болгон шийдвэрлэхийг салбарынхан хүсч байгаа юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 47.1.2,47.5 дахь заалт нь уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр нь гаргахыг дэмжсэн, баяжуулах, боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг хаан боогдуулсан заалт болсон гэдэгтэй салбарын түвшинд санал нийлж байгаа. Хэрэв хууль энэ хэвээр хэрэгжээд явбал Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа 2050”, “Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”, “2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн баяжуулах, боловсруулах үйлдвэртэй холбоотой заалтууд ч хэрэгжих боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, баяжуулах үйлдвэрүүд олоогүй орлогодоо маш их хэмжээний нөхөн төлбөр, торгууль, алданги төлөх маргаантай асуудал үүснэ. Тиймээс аж ахуйн нэгжүүд дэх АМНАТ-ын дарамтыг бууруулахын тулд  одоо хэрэгжиж Ашигт малтмалын тухай хуулийн өмнөх заалтыг сэргээж, хэрэгжүүлэх нь юу юунаас чухал болоод байгаа юм.  

Хэрэв АМНАТ-ын асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн өмнөх заалтаар буюу хуучнаар хэрэгжүүлбэл гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, валютын орлого нэмэгдэх зэрэг олон эерэг үзүүлэлт гарах  юм.  

Г.Идэр 

 

 

 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ