Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Сайд Ж.Ганбаатар Канад, АНУ-ын хөрөнгө оруулагчидтай уулзалт хийжээ

 
 

А.Халиун

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар гуравдугаар сарын 9-ний өдөр Канадын Торонто хотноо Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн Канад, АНУ-ын хөрөнгө оруулалтын сан, банкууд, хөрөнгө оруулагчдыг урьж зангиагүй уулзалт хийжээ.

Уулзалтад хөрөнгө оруулагчид олноор ирж, идэвхтэй яриа өрнүүлсэн үр дүнтэй уулзалт боллоо хэмээн сайд онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр, Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломж-давуу талууд болон хөрөнгө оруулагчдад тулгарч байсан бэрхшээлүүдийг арилгах, салбарын дэд бүтцийг сайжруулах чиглэлд   ажиллаж буй талаараа танилцуулжээ.

Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын геологийн тогтоц, ашигт малтмалын төлөв өндөртэй байдлыг сонирхож буйн дээр салбарын хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгаад таатай буйгаа илэрхийлжээ. Гэвч Монгол Улсын хувьд хүнд суртал, хууль эрх зүйн тогтворгүй байдал, үл ойлголцол үүсэх эрсдэл, хөрөнгө оруулалтад халтай хандаж ирсэн тогтолцоонд шүүмжлэлтэй хандсан байна.