Үйл явдал

  • УУХҮ-ийн сайдын 2017 оны А/70 тоот тушаалаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” -ыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хайлуур жоншны олборлолт, үйлдвэрлэл, экспортын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагджээ. Дээрх Ажлын хэсэг өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр хайлуур жоншны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
  • Засгийн газар дотооддоо Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн өмчлөлийг хувийн хэвшилтэйгээ булаацалдаж байх зуур “саалийн ганц үнээ”-тэй зүйрлэдэг үйлдвэр маань Лондоны Олон улсын арбитрын маргаанд ялагдаж, өр төлбөрт унаад байна.
  • Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөвдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, эх орондоо буцахдаа Гашуунсухайт хилийн боомтын үйл ажиллагаатай танилцаж, тээврийн жолооч нартай биечлэн уулзах үеэр яригдсан асуудлуудыг тоймлон хүргэж байна.
  • Гуравдугаар сарын 29-30-нд Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд болж өнгөрсөн “Нэн түрүүнд ХАБ-хамтын оролцоо-2018” долдугаар форум нь “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэхийг уриагаа болгосон юм.
  • Монгол улсын эрдэс баялаг-уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжих, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, салбарын хөгжлийн бодлого, зорилтыг сурталчлан таниулахад оршиж байгаа юм.
  • Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, Катерпилларын албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь алт олборлогчдод зориулан “CAT CARE” өдөрлөгийг гуравдугаар сарын 2-нд Корпорэйт Конвеншн центрт зохион байгуулахаар болжээ.
  • The Mongolian Mining Journal сэтгүүл нь жил бүрийн эхний сард “Уул уурхайн хуанли” булангаараа дотоодод болон гадаад улс орнуудад зохион байгуулагдах уул уурхай, эдийн засаг, хөрөнгө оруулалтад чиглэсэн хурал чуулган, арга хэмжээний мэдээллийг тоймлон хүргэдэг уламжлалтай.
  • ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Йонас Моберг Монгол улсад ажиллаж байна.
  • Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо /МГЗНХ/-ноос Оны шилдэг гэрэл зураг шалгаруулах ”МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГ-2017” уралдааныг албан ёсоор гишүүд болон дэмжигч гэрэл зураг сонирхогч нарын дунд жил бүр зохион байгуулдаг уламжлалтай
  • The Mongolian Mining Journal сэтгүүлийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Л.Болормаа агсаны Bolormaa.mn цахим хуудсанд зочлоорой. Энэхүү цахим хуудсыг нээснээр Л.Болормаа эрхлэгчийн бүтээсэн үйл хэргийг мөнхжүүлж буйгаас гадна сүүлийн жилүүдэд хурдацтайгаар өрнөсөн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол зангилааг ончтойгоор таниулсан түүхийн хураангуйг олж мэдэх, эргэцүүлэх боломжийг уншигч олонд хүргэж байгаа юм.
  • The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2017 оны хаалтын сургалт аравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд боллоо.
  • Гашуунсухайт-Ганцмодны боомтоор оны эхний найман сарын байдлаар 13 сая тонн нүүрс БНХАУ-д гаргажээ. 2016 оны мөн үед Гашуунсухайт-Ганцмодны боомтоор тээвэрлэн гаргасан нүүрсний хэмжээ 6.6 сая тонн байсан бөгөөд энэ жилийн хувьд дөрвөн сарын өмнө өнгөрсөн жилийн амжилтад хүрээд байна.
  • Монголын аль ч байгууллагад ачааны хүндийг залуу мэргэжилтнүүд үүрдэг. Ялангуяа төрийн албанд зүтгэж буй залууст аливаа бодлого, шийдвэрийн анхны төслийг боловсруулах хариуцлагатай үүрэг ногддогийг тооцвол бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, өөрчлөх үйл явцад залуу мэргэжилтнүүд ихээхэн чухал үүрэгтэй хүмүүс юм.
  • БНХАУ-ын Худалдааны яамны санаачлагчаар Хятадын машин механизм, технологийн “China brand -2017” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Мишээл экспо төвд нээгдлээ.
  • Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайналко” компанийн дэд ерөнхийлөгч Лу Дунлян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
  • Өмнөговь аймгийн Цогт Цэций суманд байрлах Хишиг Арвины сайт дээр ”Эрдэнэс Таван Толгой”-н Баруун Цанхийн уурхайд ашиглагдах CAT брэндийн 777G загварын таван ширхэг шинэ өөрөө буулгагч самосвалын түлхүүр гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр /8 дугаар сарын 21/ боллоо.
  • АНУ-ын Төрийн Департаментаас жил бүр улс орнуудын хөрөнгө оруулалтын орчны талаарх тайланг эрхлэн гаргадаг бөгөөд энэ дунд Монголын тухай тусгайлан бэлтгэсэн тайлан ч багтдаг байна.
  • “Трансвест Монголиа” компаниас харилцагч байгууллагуудынхаа дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “КОМАЦУ ЦОМ 2017” хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг 6 дугаар сарын 3-ны Бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд амжилттай зохион байгууллаа.
  • Хүнд даацын тоног төхөөрөмжийн “Комацу” үйлдвэрийн албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” компани Улаанбаатар хот дахь Засварын төвийн байгууламж, үйлчилгээний цар хүрээгээ танилцуулах зорилгоор “Нээлттэй өдөрлөг”-ийг өнөөдөр “Уран ган” төв дээр зохион байгууллаа.
  • Монголын 21 аймгийн өрсөлдөх чадварын ээлжит судалгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр танилцууллаа.
1 2 3 4 5
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2 цаг 15 минутын өмнө
    “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг батлах үед иргэдийн төлөөлөх чадварын үнэлгээг гаргаж,  387 иргэнийг сонгон шалгаруулж эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулахаар болсон билээ. Ингэхдээ Цагаан тоосны голомтод бүс буюу Эрдэнэт хотын Говил баг, вокзал орчмын өрхүүдээс сонгоно. 2019 онд төсвийн хүрээнд тус шинжилгээнд 101 иргэнийг нэмэлтээр хамруулах боломжтой гэж үзэн, нийт 488 болгож нэмэгдүүлсэн байна.        
  • Өчигдөр 10 цаг 16 минутад
    “Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар  үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс  есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгуулсан юм. Хүндэтгэлийн өдөрлөгт “ЗаМайн Сервисиз” ХХК-ийн хөрөнгө оруулагч компаниуд, харилцагч байгууллагууд, банк санхүүгийн салбарын  370 орчим төлөөлөл болон “Хитачи констракшн машинери”, “Марубени” корпорацийн уул уурхайн хэлтсийн менежерүүд уригдан иржээ.   
  • Уржигдар 15 цаг 46 минутад
    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
  • Уржигдар 10 цаг 58 минутад
    2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
  • 2019-09-13 14:06
    Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.