Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

АМГТГ Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Холбоонд Ажиглагч гишүүнээр элслээ

ишүүнчлэл нь Монгол Улсын шингэрүүлсэн хийн салбарын хөгжилд чухал алхам-

Ашигт малтмал, газрын тосны газар энэ оны 02 дугаар сарын 10-нд Дэлхийн Шингэрүүлсэн Хийн Холбоо холбоо (World Liquid Gas AssociationWLGA”)-нд Ажиглагч (Observer) гишүүнээр албан ёсоор элсэв.

WLGA нь 1987 онд байгуулагдсан бөгөөд 1989 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс “Тусгай зөвлөх статус” авсан, шингэрүүлсэн хийн салбарын олон улсын байгууллага юм. Тус холбоо нь дэлхийн 125 орны 300 гаруй төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн компани, мэргэжлийн холбоодыг нэгтгэн, хийн салбарын аюулгүй ажиллагаа, стандартчилал, зах зээлийн хөгжил, тогтвортой эрчим хүчний бодлогын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Өнгөрсөн оны 8 дугаар сард Дэлхийн шингэрүүлсэн хийн холбооны Гүйцэтгэх захирал Жеймс Роукал Монгол Улсад айлчилж, Монгол Улсын хийн түлшний салбарын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон. 

Ажиглагч гишүүнээр элссэнээр Монгол Улсын хийн салбарын бодлого, зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байна.

Тухайлбал:

-Шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй ажиллагаа, зах зээлийн зохицуулалт, стандартын чиглэлээр олон улсын шилдэг туршлага судлах

-Судалгаа, тайлан, зах зээлийн мэдээлэлд тулгуурлан үндэсний бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох

-Олон улсын түвшинд албан ёсны хамтын ажиллагааг бэхжүүлэх

-Хурал, семинар, вебинар, уулзалт, зөвлөлдөх арга хэмжээнд оролцох боломжийг нэмэгдүүлэх

Энэхүү гишүүнчлэл нь Монгол Улсын шингэрүүлсэн хийн салбарын хөгжлийг дэмжих, аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм.

 

 

Эх сурвалж: АМГТГ