
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг 21 аймагт амжилттай зохион байгуулагдан өндөрлөснийг мэдэгдэж хэлэлцүүлгийн үеэр газар дээр нь холбогдох асуудлуудыг сонсож, шаардлагатай арга хэмжээг авч ажилласныг онцлов.
Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тэр дундаа иргэдээс ирүүлсэн саналыг сонсож, хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусган ажиллах талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгөв.
Мөн харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, цаг үеийн тулгамдсан асуудал, холбогдох мэдээлэлтэй танилцаж, дараах үүрэг даалгавруудыг өглөө.
Үүнд:
-Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлгийг орон нутагт хийх үеэр Ажлын хэсэгт иргэдээс ирүүлсэн тодорхой саналуудыг яаралтай нэгтгэн боловсруулж, хуулийн төсөлд тусгах саналуудаа нэгтгэх. Мөн орон нутагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж ажиллах;
-Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаад хамтын ажиллагааг сайжруулах;
-Хуулийн төслүүдийн ажлын даалгаврыг шуурхай дуусгах;
-Харьяа агентлагууд хоорондоо нээлттэй мэдээлэл солилцох, нэгдсэн мэдээллийн системдээ дата мэдээллээ оруулах;
-Баярын өдрүүдэд өндөр хариуцлагатай ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд онцгойлон анхаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг үүрэг даалгаврууд өглөө.
Эх сурвалж: АҮЭБЯ