Ногоон эдийн засгийн хөгжилд зэсийн гүйцэтгэх үүрэг жилээс жилд хурдацтайгаар өсөх хандлагатай байна. Нарны эрчим хүч, газрын гүний дулаан, салхины эрчим хүч, цахилгаан автомашин, био эрчим хүч, цахилгаан батарей гээд бидний өдөр тутамдаа ногоон гэж онцолдог эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэт түүхий эд бол зэс.
Гар утас, зөөврийн компьютер зэрэг олон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зэсийг ашигладаг. АНУ-ын Эрчим хүчний яам зэсийг чухал металл гэж хүлээн зөвшөөрч, саяхан Европын холбоо, Япон, Энэтхэг, Канад, Хятад зэрэг улсуудтай адилхан зэсийг 2023 онд чухал ашигт малтмалын тоонд орууллаа.
Ногоон эрчим хүчтэй холбоотой зэсийн эрэлт хэрэгцээ 2030 он гэхэд бараг 600%-иар өсөх төлөвтэй байна. Энэ тохиолдолд 2035 онд зах зээл дээр 1.5 сая орчим тонн зэсний нэмэлт эрэлт үүсэх магадлалтай.