Шинэ мэдээ
Байгаль орчны хохиролд Вале, BHP-гээс 44 тэрбум доллар нэхэмжлэв
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 5-нд Samarco уурхайн хаягдлын далан сэтэрсний улмаас хөрсний гулгалт үүсч, 19 хүн амь үрэгдэж, хүнд метал, хорт бодисын агууламж бүхий 60 гаруй сая тонн шингэн хаягдал Доси мөрөн рүү алдагдан, улмаар Атлантын далай хүрсэн тухай хэвлэлүүдээр мэдээлсэн.
Бороогийн алтны уурхайтай танилцсан сэтгүүлчдийн аялал
2015 оноос эхэлсэн “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн хүрээнд орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн сэдвээр мэргэшүүлэн, чадавхжуулах сургалтыг бүсчилэн зохион байгуулсан билээ. Сургалтын дараа орон нутгийн сэтгүүлчдээс уул уурхайн үйлдвэртэй биечлэн танилцах хүсэлт цөөнгүй ирсэн юм.
Монголд Үндэсний геологийн алба байгуулахад туслалцаа үзүүлнэ
2014 онд батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод Монголд Үндэсний геологийн алба байгуулах тухай тусгагдсан байдаг. Харин энэхүү ажил одоогийн байдлаар санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн дараагийн Засгийн газрын үед хэрэгжих эсэх нь ч эргэлзээтэй байна.
Энэтхэгийн зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурав
Хуралдааны үеэр БНЭУ-ын Засгийн газраас Монголын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрт Монгол улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, Энэтхэг улсын ЭКЗИМ Банкны Дэд захирал Дэвид Раскүйнха нар гарын үсэг зурсан байна.
Төмөр зам тавьснаар асуудлыг бүрэн шийдэхгүй
“Уул уурхайн салбарын дунд болон урт хугацааны хөгжлийн төлөв байдал болон Монгол улсын эдийн засагт гүйцэтгэх гол үүрэг” сэдэвт уулзалтыг Америкийн худалдааны танхим зохион байгууллаа.
Хүхрийн хүчлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Хэнтий аймгийн Бор-Өндөрт Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр баригдвал үйлдвэрээс ялгарах их хэмжээний хүхрийн хүчлийг хаана “шингээх вэ” гэдэг асуудал хариулт хайсаар байна.
Хятадын коксжих нүүрсний импорт 72%-иар өсөв
Хятадын Гаалийн ерөнхий газар тус улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн гуравдугаар сард өмнөх сараасаа 72%-иар, өмнөх оны мөн үеэс 73.6%-иар дээшилж 5.09 сая тоннд хүрснийг өнгөрсөн баасан гаригт мэдээллээ.
Нэн түрүүнд ХАБ-2016 хурал болно
Уул уурхай, барилга, авто зам, эрчим хүчний салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын (ХАБ) талаар хэлэлцдэг “Нэн түрүүнд ХАБ-2016” тав дахь жилийн хурал энэ сарын 28-29-нд Чингис хаан зочид буудалд болно.
Коксжих нүүрсний үнэ 20%-иар өсөв
2011 онд нэг тонн нь 300 гаруй ам.долларын үнэд хүрч өсөөд байсан коксжих нүүрсний үнэ 2012 оны сүүл үеэс эхлэн буурсаар сүүлийн саруудад 70-80 ам.доллар болтлоо ханш нь унасан юм.
Төмрийн хүдрийн үнэ өсчээ
Дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ сүүлийн 10 сарын хугацаан дахь хамгийн дээд үнэд хүрч өсөөд байна. Үнэ өсөх болсон шалтгаан нь BHP Billiton компани Австрали дахь төмрийн хүдрийн олборлолтоо бууруулах болсонтой холбоотой юм.