Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

"Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ" төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна

The Mongolian Mining Journal-ийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ Орон нутгийн мэдээллийн сүлжээ байгуулах зорилтыг 2015 онд тавьсан юм. Ингэхдээ өмнөх сургалтын туршлага дээрээ суурилан, Бүсийн хэмжээнд орон нутгийн сэтгүүлчдийн бүх төлөөллийг хамарсан томоохон сургалтын ажил зохион байгуулахаар зориг шулуудсан болно.

“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл 4 жилийн хугацаанд нийт 13 удаагийн цуврал сургалтыг Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотод зохион байгуулсан. Төслийн үр дүнд 21 аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 80 орчим сэтгүүлч  хамрагдсан байна.