Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Гурван улсын транзит цуваа 21-ний өдөр Улаанбаатарт ирнэ Узбекстаны нийслэл Ташкент хотноо өнгөрсөн зургаадугаар сард Монгол, Орос, Хятад улсын Төрийн тэргүүн нар “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан билээ.
Орон нутгийн сэтгүүлчдийн сургалт Хархоринд The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн хүрээнд энэ сарын 14-15-ны өдөр орон нутгийн сэтгүүлчдийн сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа
“Эрдэнэс Монгол”-ын хөрөнгө 10 тэрбум долларт хүрэх боломжтой “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өчигдөр компанийнхаа 2015-2017 оны “Стратегийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийг танилцууллаа.
Төмрийн хүдрийн зах зээлд тохиож буй өсөлт нь ердөө “өглөөний нар” Долдугаар сарын дунд үеэр төмрийн хүдрийн үнэ Хятадын Тянжины боомт дээр нэг тонн нь 58.8 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн тавдугаар сараас хойшхи хамгийн өндөр дүн бөгөөд энэ нь оны эхэн үеэс 37%-иар өссөн үзүүлэлт юм.
Эрдэс бүтээгдэхүүний экспортыг зэс тэргүүлж, алт удаалж байна Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт энэ оны эхний долоон сарын байдлаар 4.37 тэрбум ам.доллартай тэнцэж, экспорт 2.5 тэрбум доллар, импорт 1.8 тэрбум доллар болсон тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
BHP 6.4 тэрбум долларын алдагдалтай ажиллав Дэлхийн уул уурхайн хамгийн том компани BHP Billiton 2016 оны санхүүгийн жилийн тайлангаа танилцуулж, 6.4 тэрбум долларын алдагдалтай ажилласнаа өчигдөр мэдээллээ.
Орон нутгийн сэтгүүлчдийн сургалт Хархоринд болж байна The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн хүрээнд энэ сарын 14-15-ны өдөр орон нутгийн сэтгүүлчдийн сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.  
Түүхий эд экспортлогч орнуудын эдийн засагт хашир ухаан хэрэгтэй Эрдсийн түүхий эд экспортлогч орнуудын хувьд эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулгарах тухайд бэлтгэл тааруу байсан нь өнөөгийн үйл явцаар нотлогдож байна. Мэдээж аль ч улс орон 2009-2012 оны үед зах зээлийн нөхцөл байдал таагүйгээр үргэлжилнэ гэж санаагүй нь лавтай.
АДБХОБ: Шинэ төмөр замын төсөлд хамтрах боломжтой Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Дэд ерөнхийлөгч Д.Ж.Пандиан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.
Рио Тинто Turquoise Hill дэх эзэмшлээ нэмэхгүй Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” Баруун Австралийн Үндэсний намын шинээр сонгогдсон дарга Брэндон Гриллсийн өчигдөр хийсэн татвар нэмэгдүүлэх тухай мэдэгдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
Салбарын сайд “Оюутолгой”-н удирдлагатай уулзлаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Оюу толгой” -н удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
“Мечел”-ийн Хятад руу нийлүүлэх нүүрсний экспорт өсөв Оросын уул уурхай, металын тэргүүлэх компаниудын нэг “Мечел”-ийн Хятад руу нийлүүлэх коксжих нүүрсний экспорт нэмэгдсэний сацуу Энэтхэг, Вьетнам руу нүүрс нийлүүлж эхэлсэн тухай тус компани оны эхний хагасын үйл ажиллагааны тайландаа дурджээ.
Хятадын төмрийн хүдрийн импорт өсч, зэсийнх буурав Өнгөрсөн долоодугаар сарын байдлаар Хятадын төмрийн хүдрийн импорт 88.4 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.7%, өнгөрсөн сарынхаас 8.3%-иар өссөн төдийгүй тус улсын импортын хоёр дахь дээд амжилтад тооцогдсон тухай Хятадын гаалийн ерөнхий газар өчигдөр мэдээлжээ.
“Discover Mongolia”-д салбарын сайд илтгэл тавина Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын хамгийн том чуулга уулзалт “Discover Mongolia” ирэх сарын 8-9-нд 14 дэх жилдээ болох гэж байна. Энэ удаагийн арга хэмжээ нь шинэ Засгийн газар байгуулагдаад буй үед зохиогдож буйгаараа ихээхэн онцлогтой юм.
Goldman Sachs: Зэсийн үнэ 4000 доллар руу буурч болзошгүй Түүхий эдийн үнийн төлөвийн таамаг дэвшүүлдэг дэлхийн томоохон банкуудын нэг “Goldman Sachs” ирэх 12 сарын хугацаанд зэсийн ханш 4000 ам.доллар/тонн болж буурч мэдэх тухай мэдээллээ.
Сэтгүүлч Л.Болормаагийн цахим хуудас нээгдлээ Нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсны цахим хуудсыг ар гэрийнхнээс нь эрхлэн гаргаж өнөөдөр нээж байна.
Хятад байгалийн хийн импортоо нэмэгдүүлнэ Хятад улс нь байгалийн хийн импортоо 2030 он гэхэд жилд 190-270 тэрбум шоо метрт хүргэх төлөвлөгөөтэй байна. Энэ тухай тус улсын төрийн өмчит CNPC корпорацийн олон улсын хэлтсийн захирал Лю Юэцян мэдэгджээ.
”TerraCom” Баруун Ноён уулын олборлолтыг дахин эхлүүлнэ Өмнөговь аймагт орших коксжих нүүрсний Баруун Ноён уул ордод үйл ажиллагаа явуулж буй “Терра Энержи”-ийн толгой компани “TerraCom” энэ улиралд багтаан уурхайн олборлолтыг сэргээнэ гэдгээ мэдэгджээ.
Оросоос Монгол руу нийлүүлэх эрчим хүчний экспорт буурч байна 2016 оны эхний хагас жилийн байдлаар Монгол руу экспортлох эрчим хүч буурсан тухай ОХУ-ын “Восточная энергетическая компания” мэдээлсэн байна.
“Хүрэн шанд” уурхайд “Хитачи” фирмийн экскаватор нийлүүллээ “ЗАМайн Сервисиз” компани дэлхийд алдартай “Хитачи” фирмийн техник, тоног төхөөрөмжүүдийг “Хүрэн шанд” уурхайд хүлээл­гэн өгөх ёслолын арга хэмжээ долоодугаар сарын 22-нд боллоо.