Цөмийн “Atomexpo Awards 2019” шалгаруулалтад Монголын төсөл өрсөлдөв

2019-04-17 11:18

Э.Оджаргал (ОХУ-ын Сочи хот, 2019. 04.15-16)

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Өнөөдөр цөмийн технологи нь анагаах ухааныг хөгжүүлэх, сансар огторгуйг таньж мэдэх, мөсөн туйлыг эзэмшихэд бодит шинэ боломжуудыг олгохын зэрэгцээ нэн гайхалтай материалуудыг бий болгоод зогсохгүй дэлхийн эдийн засгийн эрчим хүчний суурийг бэхжүүлэхэд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж байна. “Атомэкспо” нь цөмийн энергийн ашиглалт, үйлдвэрлэлийн бэрхшээл, асуудлыг хэлэлцэх, ажил хэрэгч бизнесийн харилцааг бий болгох чухал талбар болсон” хэмээн мэндчилгээндээ онцолжээ. Оросын төрийн тэргүүний “Атомэкспо 2019” форумын зочдод зориулсан уг илгээлтийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга, “Росатом” корпорацийн Хараат бус зөвлөлийн дарга С.В.Кириенко уншиж танилцуулсан юм. Төрийн “Росатом” корпорациас 11 дэх жилдээ зохион байгуулсан “Атомэкспо” форумыг албан ёсоор нээж цэвэр технологийг бэлгэдсэн “Ногоон дөрвөлжин” хэмээх цэцэрлэгт хүрээлэнгийн анхны модыг суулгах ёслол Сочи хотын Олимпийн хотхонд болсон нь энэ.

“Сайхан амьдралын төлөө цөмийн технологийг хөгжүүлэх нь” уриатай энэ жилийн форумын чуулга, дугуй ширээний 12 уулзалтаар цөмийн энергийг энхийн зориулалтаар эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүчний салбарт ашиглаж буй олон улсын туршлага, чиг хандлага, дэвшилтэд технологи, “ногоон” хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хэлэлцэв. Энэ үеэр Японы Фукушима, Оросын Чернобылийн АЦС-ын ослоос хойшхи аюулгүй байдал, хүний биеийн хорт хавдар болоод ой санамж алдах(альцгеймер) гэсэн хүнд өвчнийг эмчлэхэд цөмийн энергийг ашиглах боломж болоод судалгаа, цөмийн цахилгаан станц шинээр барих улс орны онцлог, шинжлэх ухаанч ойлголтыг олон нийтэд түгээх, шинэ үеийн боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг асуудлуудыг хөндөж байлаа. Хоёр өдөр үргэлжилсэн форумын хүрээнд Орос, Хятад, Өмнөд Солонгос, Японы томоохон компаниуд дэлхийн цөмийн энергийн салбар дахь тэргүүн ололт амжилтуудыг танилцуулсан үзэсгэлэн нээгдсэн юм.  

Хүн төрөлхтний сайн сайхны төлөө цөмийн энергийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 2019 оны шилдгүүд “Atomexpo Awards” ёслолоор тодорлоо. Энэ жилийн шалгаруулалтад Монгол, Аргентин, Бангладеш, Болив, Венгер, Герман, Дани, Египт, Замби, Энэтхэг, Индонез, Испани, Кени, Хятад, Марокко, Өмнөд Солонгос, Орос, Америк, Турк, Узбекистан, Филиппин, Франц, Чех, Швейцарь, Япон зэрэг дэлхийн 25 орны, Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн (МАГАТЭ) ажлууд багтсан нийт 52 төсөл нэр дэвшсэн байна. Олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн хараат бус шүүгчдийн багаас хамгийн шилдэг 5 төслөөр Бразилийн Цөмийн энергийн Үндэсний комисс болон тус улсын цөмийн энергийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн хамтын бүтээл, Японы Марубени корпорацийн “Цөмийн хог хаягдлыг боловсруулах” технологи, МАГАТЭ-ийн “Цөмийн энергийг удирдах мэргэжилтнүүдийг бэлтгэх сургууль”, “Росатомкорпораци болон Хятадтай хамтарсан Тяньванийн  АЦС, Унгарын “ПакшАЦС-ийг шалгаруулжээ.

“Атомэкспо” форумын 11 жилийн түүхэн дэх хамгийн их буюу дэлхийн 74 орны төрийн болоод цөмийн салбарын агентлаг, яамд, компани, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн 4000 орчим төлөөлөгч оролцов. Шинээр Катар, Бахрей, Никарагуа улсаас анх удаа зочид хүрэлцэн ирсэн байна. Оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж буй учир форумыг жилд нэг бус хоёр удаа зохион байгуулахаар тогтсоныгРосатомкорпорацийн Ерөнхий захирал А.Е.Лихачев мэдэгдлээ.

Ирэх 2020 онд Оросын цөмийн салбарын үүсч хөгжсөний 75 жилийн ой тохионо.     

   

 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-02-21 17:01
    Хятад болон Ази тивийн бусад оронд коронавирусын тархалт нэмэгдэж буйн улмаас дэлхийн зах зээл дэх алтны ханш 1631 ам.доллар болж өсчээ. Энэ нь сүүлийн 7 жилийн дээд түвшинд тооцогдож байна. Хоёрдугаар сарын 14-нд зах зээл дэх алтны үнэ 1577 ам.доллар/унц байсан юм. Коронавирусын дэгдэлтийн улмаас эдийн засагт үүсэх нөлөөллийг арилгах зорилгоор Хятад улс мөнгөний зөөлөн бодлого явуулах болсон ч алтны ханш үргэлжлэн өссөөр байна. Энэ долоо хоногийн пүрэв гаригт Хятадын Ардын банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргасан юм.  
  • 2020-02-21 13:59
    “Эрдэнэс Монгол” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсгүүр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой метан хийн төслийг хэрэгжүүлэхээр Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтарсан компани байгуулсан. 2019 оны тавдугаар сард талууд метан хийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, үйл ажиллагаагаа явуулснаар улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. “Эрдэнэс Метан” ХХК нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу өөрсдийн эрлийн ажлын үр дүнгийн мэдээлэл болох 8 цооногийн өрөмдлөгийн мэдээлэл, геологийн бичиглэл, геофизикийн хэмжилтийн өгөгдөл, бүх дээжинд хийсэн нүүрсний чанарын шинжилгээний үр дүн зэргийг “Эрдэнэс Монгол” ХК-д хүлээлгэн өгчээ.
  • 2020-02-21 13:46
    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал (2020.02.14)  болж, охин болон хараат компаниудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийг дагаж мөрдөх хуулийн дагуу 3 тогтоол, нэг журам гаргасан. “Эрдэнэс  бонд” гаргах ажлыг удирдан зохион байгуулж байна” хэмээн тодотгосон. Энэхүү бондыг санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд гаргахаар төлөвлөсөн  бөгөөд бондоос босгосон хөрөнгөөр 228 мянган иргэний тэтгэврийн зээлийн  6 хүртэлх сая төгрөгийг тэглэх юм.  
  • 2020-02-21 13:21
    2020 оны хоёрдугаар сараас Орос улс төмөр замаар Казахстаны нутгаар дамжин Хятад руу нүүрс экспортлох талаар Москва, Нур-Султан хэлэлцэж байна. Тус хэлэлцээрээр талууд төмөр замын тээврийн тарифыг 65%-иар хөнгөлөх асуудлыг хэлэлцэж буй. Экспортын шинэ чиглэл нь Оросын “Кузбасс” компанийн нүүрсний Хятад руу нийлүүлэлтийг өргөжүүлж, Алс Дорнодын чиглэлийг нүүрсний төмөр замын тээврийг ачааллын дарамтыг бууруулна гэж үзэж байгаа юм. Казахстан улсын хувьд төмөр замын транзит тээврийг нэмэгдүүлэх сонирхолтой байна. Орос нь Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлтээр Австрали, Индонезийн дараагаар гуравдугаарт орохоор эрмэлзэж байгаа юм. Тус улс нь ирэх 10 жилд Хятад рүү экспортлох нүүрсний хэмжээгээ жилд 55 сая тоннд хүргэх зорилттой.
  • 2020-02-21 12:25
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2020 оны эхний сарын байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 932 сая ам.долларт хүрсний дотор экспорт 459 сая ам.доллар, импорт 473 сая ам.доллартай тэнцлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт бараа эргэлт 16.1%-иар, экспорт 24.4%-иар, импорт 6.1%-иар тус тус буурсан байна. Гадаад худалдааны тэнцэл энэ оны нэгдүгээр сард 14.3 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Өнгөрсөн оны мөн үед 103.3 сая ам.долларын ашигтай гарч байжээ. Энэ онд гадаад худалдаа ашиггүй гарсан нь экспорт өмнөх оны мөн үеэс 148 сая ам.доллараар буурсантай холбоотой. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард алтны экспорт огт хийгдээгүйн зэрэгцээ зэсийн баяжмалын нийлүүлэлт 43.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.