Шинэ мэдээ
“Rio Tinto” Швейцарийн “Glencore”-той нэгдэх үү?
Дэлхийн уул уурхайн томоохон компанийн нэг “Rio Tinto” Швейцарын “Glencore” компанитай нэгдэх эсэх асуудал уул уурхайн салбарынхны анхаарлын төвд байна. Өмнө нь буюу 2014 онд энэ яриа хүчээ авч байсан ч олон шалтгааны улмаас энэ асуудал зогссон билээ. Тэгвэл шинэ он гараад энэ яриа дахиад эрчээ авч байна. “OilPrice.com”-д нийтэлснээр энэ талаарх эхний шатны хэлэлцээ эхэлчихсэн байгаа аж. Мэдээж олон тэрбумын хөрөнгийн асуудал яригдаж байгаа болохоор талууд талууд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа юм. Гэхдээ энэ талаарх мэдээллийн дараа "Glencore" компанийн хувьцааны ханш 7.4 хувиар өсөөд байна.
Австралийн үндэсний өдөр
Жил бүрийн 1 дүгээр сарын 26-нд Австралийн үндэсний өдөр тохиодог. Энэ өдрийг бид 65,000 жилийн түүх соёлоо эргэн дурсахын зэрэгцээ улс үндэстэн, ололт амжилтаараа бахархан нийтээрээ тэмдэглэдэг заншилтай.
Хятадад түүхий нефтийн илүүдэл нэг сая баррелиас давжээ
Хятадын түүхий нефтийн илүүдэл өнгөрсөн арванхоёрдугаар сард бага зэрэг буурсан ч боловсруулах үйлдвэрүүд Оросын хямд ачаа тээврийг ашиглах болсны улмаас 2024 онд өдөрт 1 сая баррелиас давсан байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр Дэлхийн түүхий нефтийн хамгийн том импортлогч Хятад улсын нефтийн илүүдэл өнгөрсөн арванхоёрдугаар сард өдөрт 1.77 сая баррель байжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийг соёрхон баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2025.01.23/ Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг /Засгийн газар 2025.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцлээ.
2025 онд нефтийн үнэ ямар байхыг геополитик шийднэ
Америкийн хөрөнгө оруулалтын ”Citi” банкны шинжээчид 2025 онд нефтийн үнэ ямар байх талаар таамаг дэвшүүлжээ. “Reuters” агентлагын мэдээлснээр 2025 онд нефтийн үнийн өсөлт бууралт, эрэлт нийлүүлэлтээс илүүтэйгээр геополитикийн нөхцөл байдлаас шалтгаална гэдгийг шинжээчид онцоллоо. Мөн Орос-Украйны дайны өрнөлөөс шалтгаалан 2025 оны эхний улиралд үнэ бага зэрэг өсөх боловч хоёрдугаар хагаст үнэ буурах төлөвтэй байгааг онцлон тэмдэглэжээ.
Хятад нүүрсний зах зээлийн гол тоглогч хэвээр байна
АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоныхоо дараа эдийн засгийн бодлогоо тодорхойлохдоо Хятадыг онцолсон. Ингэснээр өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Хятадтай худалдааны дайн хийж байснаа үргэлжлүүлэх нь тодорхой болсон. Нэгэнт бодлого тодорхой болсон учир Хятадын эрх баригчид хариу арга хэмжээ авах нь тодорхой. Тэгвэл эдийн засгийн, тэр дотроос металлургийн нүүрсний зах зээлд Хятад улс ямар байр суурьтай байгааг “Fastmarkets”-ийн шинжээчид тодорхойлжээ. Тэдний онцолсноор металлургийн нүүрсний зах зээлд Хятадын нөлөө, ялангуяа Австралийн зах зээлд голлох цэг хэвээр байх юм байна. Дэлхийн нүүрсний хамгийн том тоглогч болохын хувьд Хятадын эдийн засгийн өсөлт, бууралт олон улсын зах зээлийн үнэд хүчтэй нөлөөлдөг нь хэвээр байх ажээ.
Хамтын ажиллагаанд чиглэсэн Давосын уулзалт
“Давос-2025” дэлхийн эдийн засгийн 55 дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 20-24-нд Швейцарын Давос хотноо болж байгаа билээ. Тус чуулга уулзалтыг энэ жил “Ухаалаг эрин үе дэх хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн эдийн засагт учирч болзошгүй эрсдэлээс эхлээд хиймэл оюун зэрэг сэдвийг хамарсан 200 гаруй хуралдааныг зохион байгуулах ажээ. Уулзалтад дэлхийн 200 орчим улс орон, бүс нутгийг төлөөлсөн 3000 орчим хүн оролцож байгаагийн дотор улс төр, бизнесийн салбарын манлайлагчид багтаж байгаа юм. Ерөнхийдөө дэлхийн улстөр эдийн засагт тулгараад буй олон асуудлыг хамтын хүчээр шийдэхийн чухлыг чуулга уулзалтын үеэр онцлон тэмдэглэх юм байна.
Ураны томоохон төсөл болон ордууд
Цөмийн эрчим хүчний эх үүсвэр болон цэвэр эрчим хүчний шийдлүүдийн ирээдүйг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг уран нь дэлхийн олон бүс нутагт өргөн тархсан орд газруудаар олддог.
Хятад-АНУ-ын үнэ тарифын өрсөлдөөн үргэлжлэх үү?
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсон нь олон улсын улс төр болон эдийн засагт нөлөө үзүүлэх нь нэгэнт тодорхой болоод байгаа билээ. Ялангуяа энэ нь АНУ, БНХАУ-ын харилцаанд хэрхэн нөлөөлөх нь судлаач, мэргэжилтнүүдийн анхаарлыг их татаж байна. Трампын өмнөх засаг захиргааны үед Хятад улс АНУ-ын нүүрсний импортод татвар ногдуулсан нь удаан хугацааны турш маргаан дагуулсаар ирсэн. Харин одоо геополитик