
Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (Prospectors & Developers Association of Canada буюу PDAC) 2026 оны PDAC шагналын эздийг зарлалаа. PDAC шагналыг анх 1977 онд олгож эхэлсэн бөгөөд Канад болон дэлхийн уул уурхайн салбарт онцгой хувь нэмэр оруулсан хувь хүн, компани уг шагналыг хүртдэг.
“2026 оны шагналын эзэд хүсэл тэмүүлэлтэй, багаар ажиллавал санаа санаачилгыг хэрхэн бодит амжилт болгож чаддагийн тод жишээ юм. Тэдний шийдэмгий байдал, бүтээлч сэтгэлгээ, хамтын хүчин чармайлт нь манай салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж PDAC-ийн Ерөнхийлөгч Карен Рийс хэллээ.
Шагнал гардуулах ёслол 2026 оны 3 дугаар сарын 3-нд Торонто хотын "Fairmont Royal York" зочид буудалд "PDAC 2026" чуулга уулзалтын үеэр болно.
Энэ арга хэмжээ нь ололт амжилтаа тэмдэглэх, салбарын удирдагчидтай танилцах, холбогдох нэгэн үдшийг өнгөрүүлэх онцгой боломжийг санал болгож байна.
Билл Деннисын шагнал: Канадад ашигт малтмалын орд нээхэд олгодог шагнал
Canadian Royalties Exploration Team Канадын Квебек мужийн Нунавикд Inukshuk ордыг нээсэн.
Skookum Jim шагнал: Ашигт малтмалын салбарт уугуул иргэдийн оруулсан хувь нэмрийг үнэлж олгодог шагнал
Des Nedhe Group Канадын Саскачеван мужийн эрдэс баялгийн салбарт уугуул иргэдийн бизнес эрхлэлтийг дэмжиж, нутгийн иргэдийн дэмжлэг дээр үндэслэн эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан.
Тогтвортой байдлын шагнал: Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдтэй харилцаагаа сайжруулахад оруулсан хувь нэмрийг үнэлдэг шагнал
Blue Lagoon Resources компани Канадын Бритиш Коламбиа мужийн Dome Mountain алтны төсөл дээр тогтвортой хөгжлийг дэмжиж, уугуул иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн
“Thayer Lindsley” шагнал: Олон улсын хэмжээнд ашигт малтмалын ордыг нээхэд олгодог шагнал
AngloGold Ashanti, Renaissance Gold болон Callinan Royalties компаниуд АНУ-ын Невада мужийн Битти хотын ойролцоох Silicon болон Merlin алт-мөнгөний ордуудыг нээсэн.
Виола Р. Макмилланы шагнал: ашигт малтмалын хайгуул, олборлолтын салбарт шилдэг удирдлага, санхүүгийн менежмент нэвтрүүлэхэд олгодог шагнал
Equinox Gold Канадын Онтарио мужийн Жералдтон дахь Greenstone уурхайг худалдан авч, санхүүжүүлж, бүтээн байгуулалт хийсэн
Шагналын эздийг шалгаруулах үйл явц
PDAC-ийн Удирдах зөвлөл нь тус холбооны Шагналын хорооны зөвлөмж дээр үндэслэн шагналын болзлыг хангасан хувь хүн, байгууллагыг сонгодог.
PDAC-ийн тухай товчхон
PDAC бол ашигт малтмалын хайгуул, олборлолтын салбарын тэргүүн дуу хоолой юм. Уг салбарт 724,000 гаруй хүн ажилладаг бөгөөд 2024 онд Канадын ДНБ-д 156 тэрбум долларын орлого оруулсан аж.
PDAC нь өрсөлдөх чадвартай, хариуцлагатай, тогтвортой ашигт малтмалын салбарыг дэмжихийг зорьдог, 8200 гаруй гишүүнтэй байгууллага. PDAC 2026 чуулга уулзалт 3 дугаар сарын 1-4-ний хооронд Канадын Торонто хотод 94 дахь жилдээ зохион байгуулагдана.