
Монгол Улсын Засгийн газар БНФУ-ын "Орано Майнинг" төрийн өмчит компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь Оюутолгойн дараа бодитой хэрэгжих гадаадын хөрөнгө оруулалттай хоёр дахь том төсөл болсон юм.
Цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд болох 68.9 мянган тонн уран үйлдвэрлэж, нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулах ач холбогдол бүхий энэхүү төслийг Монгол Улсын Засгийн газрын зүгээс хариуцан хэрэгжүүлж буй Төрийн өмчит “Мон-Атом” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргалтай төслийн хэрэгжилтийн явцын талаар ММЈ-ийн сэтгүүлч А.Халиун ярилцлаа.
Монгол Улсын Засгийн газар Франц улсын "Орано Майнинг" компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойших 10 сарын хугацаанд ямар ажлууд хийгдэж байна вэ?
2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасны дагуу 2028 оноос баяжмал боловсруулах үйлдвэрлэл эхэлж, анхны бүтээгдэхүүнээ гаргах ёстой. Үүний тулд бутээн байгуулалтын хэд хэдэн томоохон ажил хийгдэх юм. Үүнд, нэгдүгээрт, Улаанбадрах сум, Зүүнбаян сум, Зөөвч-Овоо ордыг холбосон 120 км орчим сайжруулсан болон хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлэх, хоёрдугаарт, аймгийн төвөөс суурилуулах 100 км шугам сүлжээ татах, орд хүртэл цахилгаан дамжуулах багана үйлдвэрийн кэмпийг гуравдугаарт, Зүүнбаян суманд байгуулах тул тус суманд 1000 хүний багтаамжтай ажилчдын хотхон 30-40 км-ын байгуулна. Зүүнбаянгаас зайтай байрлах орд руу ажилчдыг тогтмол зөөвөрлөх юм.
Дөрөвдүгээрт, Зүүнбаянгийн төмөр замыг өргөтгөнө. Мөн баяжуулах үйлдвэр барьж байгуулах гэсэн дэд бүтцийн үндсэн 5 томоохон ажил бий.
"Бадрах энержи” компани өнгөрсөн 2 дугаар сараас эхлэн олон улсын тендер зарласан. Зам, эрчим хүчний тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон компани, аж ахуйн нэгжүүдийн нэрс эхнээсээ тодорч байна. Тендерт гаднын компаниуд оролцсон ч гэсэн замын ажилд "Замын битум" ХХК, цахилгааны төсөлд нь "Энх өглөө" ХХК гэсэн дотоодын компаниуд шалгараад байна.
Засгийн газар, төрийн өмчийг төлөөлж буй манай компанийн хувьд аль болох дотоодын компанийг шалгаруулах санал тавьсан. Манай компаниуд замын ажил болон эрчим хүчний шугам суурилуулах, барилга байгууламжийн дэд бүтцийн ажил гүйцэтгэх бүрэн чадамжтай болсон.
Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын зардлыг хаанаас гаргах вэ?
100% Францын тал хариуцна. Энэ төслийн онцлог нь Монголын талаас нэг ч төгрөг гарахгүй. Төслийн хүрээнд хэрэгжүүлэх гол ажил бол жилд 2500 тонн уран боловсруулах хүчин чадал бүхий дэлхийд эхний 5-д орох томоохон баяжуулах үйлдвэр баригдах юм. Энэ нь өндөр технологи шаардсан, нарийн мэргэжлийн ажил тул тендерийг мэргэжлийн хязгаарлагдмал хүрээнд зарлах болов уу.
Бүтээн байгуулалтын ажилд монголчуудыг, ялангуяа орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах бодлого баримтлан ажиллаж байна. Энэ жилдээ гүйцэтгэгч компаниудыг шалгаруулж, ирэх онд дулааны улирал эхэлмэгц газар шорооны ажлууд эхэлнэ.
Ойрын хугацаанд шийдвэрлэх бас нэг чухал асуудал бий. Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр мөрдөж эхлэхэд хууль эрх зүйн талаас 2-3 зүйл шаадлагатай. Үүний тулд Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, Орд ашиглах гэрээг шинэчлэх юм. 2013 онд бид Хувьцаа эзэмшигчдийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээг Монголын Засгийн газрыг төлөөлж "Мон-Атом" компани хариуцан баталгаажуулна. Энэ нь компанийн ТУЗ хэрхэн ажиллах, ТУЗ нь ямар ажлууд хийж гүйцэтгэх гэх мэт талуудын харилцааг зохицуулах захиргааны шинжтэй гэрээ юм. Өмнө нь Монголын Засгийн газар 34%, Францын тал 66%-ийг эзэмшихээр яригдаж байсан бол одоо 10%, 90%-ийн харьцаатай болсон. Манай тал төслийн 34%- иас татгалзаж, 10%-ийг эзэмших болсон тул үүнд нийцүүлж, Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд өөрчлөлт орж байна.
Монголын талын эзэмшлийг 10% болгосон нь манай улсад ямар нэг сөрөг үр дагавар авчрахгүй гэж үү?
Хоёр талын эзэмших хувийг 10:90% болгосны давуу тал нь манайд өр, алдагдал үүсэхгүй, ямар нэг хүү бодогдохгүй. Үүний хариуд үр өгөөж буюу орлогын мөнгөн үр дүнгийн 50+1%-ийг Монгол Улс авахаар болсон.
Төр эзэмшлийнхээ 34%-иас татгалзаж, 10%-ийг авснаар хөрөнгө оруулагч компанийн үйл ажиллагаанаас 15-16 төрлийн татвар авна. Жишээлбэл, АМНАТ нь 19% байхаар тогтсон. Энэ бүх татварыг нийлүүлбэл 50% болон түүнээс дээш буюу Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэх гэрээ болсон. Тэгэхээр үүнд нийцүүлж, Хувьцаа эзэмшигчдийн гэрээг шинэчлэх шаардлага гарч байна.
Мөн 2016 онд хийсэн Орд ашиглах гэрээг шинэчлэх шаардлагатай. Энэ бол олборлолт явуулах технологийн шинжтэй, мэргэжлийн үйл ажиллагааг зохицуулах гэрээ юм. Энэ хоёр гэрээний төсөл дээр өнгөрсөн хугацаанд хоёр тал ажиллан үндсэндээ бэлэн болсон. Удахгүй Засгийн газарт танилцуулахаар хүлээгдэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн 1 дүгээр сард байгуулснаас хойш дээрх ажлуудын явц үргэлжилж байна.
УИХ, Засгийн газрын түвшинд бий болсон улс төрийн нөхцөл байдал, улстөрчдийн зөрчил төслийн үйл ажиллагаанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлж байна уу?
Хөрөнгө оруулалтын байгуулагдсан учир хуваарийн дагуу бид гэрээ Нэгэнт гүйцэтгэх ажлаа явуулж байна. Санхүүжилт 100% хөрөнгө оруулагч талаас гарч буй тул ажил саатах, хүлээлт үүсэх асуудал гарахгүй, төлөвлөсний дагуу үргэлжилж байгааг хэлэх нь зүйтэй.
Төсөл дээр одоогийн байдлаар хэчнээн хүн ажиллаж байна вэ?
150 орчим хүн ажиллаж байна. Үүнээс одоогоор 60 гаруй нь оффист, 80 гаруй хүн Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордод ажиллаж байна. "Бадрах энержи" компани Хуний нөөцийн хэлтэс байгуулж, боловсон хүчнээ сонгон шалгаруулан авч байна. 2028 онд олборлолт эхлэхэд ажиллах хүчний тоо 900-д хүрнэ. Туслан гүйцэтгэгч мөн 900 ажлын байр бий болно. Нийт 1800 орчим хүнтэй төслийн үндсэн ажил эхэлнэ.
"Бадрах энержи” компанийн цахим хуудсанд нээлттэй ажлын байрны зарууд байнга гарч байна.
Уран олборлолт бол Монгол Улсад уул уурхайн шинэ салбар. Социализмын үед Дорнодод ураны орд ашиглаж байсан ч тэнд зөвхөн Зөвлөлтийн мэргэжилтнүүд ажиллаж байсан.
Хөрөнгө оруулагч тал 2006-2007 оноос боловсон хүчнээ бэлтгэж эхэлсэн. Сүүлийн 10 жилд газар дор уусган олборлох технологи, химийн технологи, цацрагийн гэх мэт нарийн мэргэжилтнүүдээ бэлтгэсэн. Түүнчлэн "Орано майнинг”-д мэргэжилтнүүдээ ажиллуулж, сурган дадлагажуулж байна. ШУТИС-тай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний дагуу мөн залуучуудыг давхар сургаж байгаа. Төсөл эхлэхэд 7.8 сая ам.долларыг боловсон хүчин сургаж, бэлтгэхэд зарцуулахаар төлөвлөсөн. Монголд шинэ технологи нэвтэрч, шинэ мэргэжил бий болж байгаа нь маш сайн. Жишээлбэл, гидрохимич өмнө нь Монголд огт байгаагүй шинэ мэргэжил. Энэ төсөлтэй холбоотойгоор цөмийн цацрагийн аюулгүй байдал зэрэг 13-14 төрлийн мэргэжилтнийг шинээр бэлтгэж байна.
Уран олборлохтой цацрагийн аюулгүй байдлын талаар иргэний нийгмийн байгууллагынхан хөндөж, олон нийтийг эргэлзэхэд хүргэж байна. Эргэлзээг тайлах үндэсний хэмжээний лаборатори байгуулах ажил ямар шатандаа явна вэ?
Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хурлын үеэр үндэсний хэмжээний лаборатори байгуулах асуудал хөндөгдсөнийг дэмжихэд бэлэн гэдгээ хоёр тал илэрхийлсэн. Монголын талаас хэдий хэр хүчин чадалтай, ямар төрлийн лаборатори байгуулахаа тодорхойлж, төсөл боловсруулах ёстой. Тухайлбал, хүн, малын эрүүл мэнд, хөрс, ус, агаар, байгаль орчин зэрэг чиглэлээр ажиллах лаборатори байгуулахыг манай тал тодорхойлох ёстой. Лаборатори байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд эсэргүүцэж, эргэлзээд байдаг иргэний хөдөлгөөний хүмүүсийг оруулахаар ярилцаж, хамтдаа үр дүнг үзье гэж талууд тохиролцсон.
Иргэдийг Улаанбадрах сумын нутаг дахь төслийн талбайд очиж газар дээр нь танилцах боломжоор хангаж байгаа юм байна. Одоогийн байдлаар хэчнээн хүн үзэж танилцсан бол?
Туршилтын үйлдвэрлэл явагдсанаас хойш хүмүүс очиж, газар дээр нь танилцаж байна. Улаанбадрах сумын 1500 гаруй иргэд бараг бүгд очиж танилцсан. Газар дээр нь очиж танилцаад ирэхэд зөв ойлголт авч, асуудлыг өөрөөр харж эхэлдэг. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг, өөрөө үзэж танилцаад ирэхэд мэдээлэлтэй, зөв ойлголттой болдог. Одоо ч гэсэн айдастай, хардлагатай байгаа хүмүүс нэгдсэн зохион байгуулалтад орж, орд газарт очиж танилцах боломжтой.
Одоогоор төслийн бэлтгэл үе шат буюу дэд бүтцийн ажлууд эхлэх гэж байна. Хэдийгээр орд дээр ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, ажил зогссон ч бид танилцуулах ажлыг зохион байгуулж байна.
Энэ төсөл 34 жилийн хугацаанд үргэлжилнэ. Эхний жилүүдэд 1500-1600 тонныг олборлож, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл жилд 2500 тонн уран олборлоно. Казахстан улс хамгийн их буюу жилд 15 мянган тонн уран олборлож байна. Австрали, Канад улс мөн их хэмжээгээр олборлодог.
Манайх дэлхийд эхний 5-6-д орох хэмжээний баяжуулах үйлдвэртэй болно.
Монгол Улсад хэрэгжүүлж буй ураны төслийн ач холбогдол олон улсад хэрхэн нэмэгдэж байна вэ?
Уран бусад байгалийн баялгаас онцлогтой. Нэгдүгээрт, дэлхийд цөөхөн буюу 13-хан улс урантай. Монгол 11 дэх улс буюу дэлхийн ураны 2% буюу 200 мянга орчим тонн уран манайд ногдож байна. Казахстан, Австрали, Канад, ОХУ, БНХАУ бол харьцангуй их нөөцтэй.
Хоёрдугаарт, ураныг гарган авахын тулд хөгжлөөр тэргүүлэгч 7-8-хан орны дэвшилтэт технологийг Гуравдугаарт, энэ бол өндөр технологи л ашиглана. шаарддаг, нарийн мэргэжлийн ажил тул алт, зэс зэрэг бусад байгалийн баялгийг олборлохоос ялгаатай.
Монголоос олборлосон шар нунтгийг Франц улс эх үүсвэр болгон ашиглана. Франц улс баяжуулан эрчим хүчний эрчим хүчнийхээ 85%-ийг цөмийн эрчим хүчээр хангадаг. Мөн хөрш зэргэлдээх Европын 8 орныг эрчим хүчээр хангадаг. Энэ төслийн ач холбогдол нь зөвхөн уул уурхайн олборлолт явуулах төдийгүй, Европын эрчим хүчний тэнцвэртэй байдлыг хангахад Монгол Улс онцгой үүрэг гүйцэтгэх явдал юм. Үүгээрээ манай улсын гадаад бодлого, аюулгүй байдалд зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэн, ач холбогдолтой төсөл. Европын орнуудын манай улсыг харах өнцөг өөрчлөгдөнө. Франц улс Нигер, Казахстан улсаас уран авч байсан бол Нигерт 2 жилийн өмнө төрийн эргэлт гарч, төсөл зогссон.
Казахстаны олборлож буй ордын нөөц 2 жилийн дараа дуусна. Казахстан улс энэ өндөр технологийг бүрэн эзэмшсэн тул дараа дараагийн төслүүдээ бие даан хэрэгжүүлэх чадамжтай болсон.
Казахстан улс дотооддоо олборлолт явуулаад зогсохгүй, хөрөнгө оруулалт хийж Монголд ураны хайгуул, олборлолтын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.
Франц улс одоогоор Узбекистан, Монгол гэсэн хоёр улсад олборлолт явуулж байна. Узбекистаны нөөц манай Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ордын 20%-д ч хүрэхгүй бага. Тэгэхээр манай улс Европт цөмийн эрчим хүчний түлш нийлүүлэгч болж буй юм.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Монголд Төрийн айлчлал хийх үеэр ураны салбарт хамтран ажиллах саналыг анх тавьсан юм байна. Энэ санал ажил хэрэг болж байна уу?
Казахстан улс уран олборлолтын чиглэлээр саяхнаас буюу 1997 оноос эрчимтэй ажиллаж, өндөр технологи эзэмшиж байна. Дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэх уран олборлогч улс болсон. Казахстан улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүний түвшинд санал солилцож, ойлголцолд хүрснээр хамтран ажиллах үүрэг чиглэлийг бидэнд өгсөн. Айлчлалын үеэр "Мон-Атом" компани Казахстан улсын "Казатомпром" компанитай ураны хайгуул, олборлолтын чиглэлд хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан.
Монгол Улс уран олборлогч дэлхийн цөөн улсын эгнээнд нэгдэж буй энэ төслийн ач холбогдлыг Та хэрхэн дүгнэж байна вэ?
Энэ төсөлбол Оюутолгойн дараа орох бодитой хэрэгжих гадаадын хөрөнгө оруулалттай хоёр дахь том төсөл. Хөрөнгө оруулалтыг 100% "Орано майнинг" компани хариуцах тул манай улс төрийн тогтворгүй байдлаас үл хамааран ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд гол зохицуулалтуудыг тусгасан тул дээрх бэлтгэл ажлууд үргэлжилж байна.