Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Газрын тосны хуулийн төслийн явцыг эрчимжүүлнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ээлжит шуурхай хурлаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлаа (2025.11.17) хэлэлцлээ.  Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж ажлын гүйцэтгэлтэй танилцаад холбогдох нэгж, албан тушаалтнуудад дараах чиглэл, үүргийг өглөө.

 Үүнд:

- Шилэн дансны хөтлөлт: Яам, агентлаг болон харьяа байгууллагууд шилэн дансны мэдээллийг бүрэн, ил тод хөтлөхөд онцгой анхаарч, жилийн эцэст 100 хувь алдаа, зөрчилгүй байх нөхцөлийг ханган ажиллах, холбогдох байгууллагуудад шаардлагатай албан бичгийг шуурхай хүргүүлэх;

- Сонгон шалгаруулалт: Газрын тосны болон Ашигт малтмалын хайгуулын талбайн сонгон шалгаруулалтыг тасралтгүй зарлаж, бэлтгэл ажлыг чанартай хангах;

- Газрын тосны салбар: Газрын тосны тухай хуулийн төсөл, түүний явцыг эрчимжүүлж, хэрэгжилтийн төлөвлөгөөг тодорхой гарган ажиллах;

- Бүтээгдэхүүн хуваах гэрээт компаниудын үйл ажиллагааг дэмжих бодлогын шийдэл гаргаж харилцан үүрэгтэй ажиллаж газрын тосны нөөц өсгөх тал дээр онцгой анхаарч ажиллах;

- Албаны нууцаас гаргах асуудал: Ил болгох шаардлагатай мэдээллийн жагсаалтыг холбогдох байгууллагатай хамтран шуурхай боловсруулж, шийдвэрлэх;

- Хууль тогтоомжийн хэрэгжилт: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас явуулж буй шалгалттай холбогдуулан хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах, шаардлагатай арга хэмжээг авах;

- Шатахууны татан авалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа: Татан авалт болон тээвэрлэлтийн хэвийн, тасралтгүй байдлыг хангаж ажиллах болон дотоод зохион байгуулалт, бусад тулгамдсан асуудлаар нэмэлт чиглэл өгөв.

 

 

Эх сурвалж: АҮЭБЯ

Сэтгэгдэл (1)

  • Eric Donald (152.233.20.109)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 22 | Хариулах