Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Mongolia Mining”-ийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Гранд Майнинг Экюпмент” ажиллаж байна  Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2021” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч “ГРАНД МАЙНИНГ ЭКЮПМЕНТ” ХХК-ийн захирал Ж. Эрдэнэбилэгээс тус арга хэмжээнд хэрхэн оролцох талаар нь тодруулсан юм. 
Зэсийн нийлүүлэлтэд Камоа Какула хүч нэмэхээр ирлээ Канадын “Айвенхоу Майнз” болон Хятадын “Zijin Mining” дэлхийд хамгийн томд тооцогдох зэсийн шинэ төслийг Африкийн БНАКонго (Конго) улсад эхлүүлсэн нь эдүгээ нийлүүлэлтийн томоохон эх үүсвэр болон зах зээлд нэгдлээ. Өмнөд Африкийн Дурбаны далайн боомт хүртэл 3000 км замыг туулан   цааш Хятад руу далайгаар тээвэр­лэгдэн хэрэглэгчид очих анхны экспортын баяжмал ачсан машины цуваа Камоа Какула уурхайгаас  (долдугаар сарын 17-нд) хөдөллөө. Хятадын гол хэрэглэгчид нь “Zjijn Mining” болон “Citic Metal” бөгөөд уурхайгаас зэсийн баяжмал худалдан авах урт хугацааны гэрээ уурхайг эрхлэгч “Kamoa Copper SA” компанитай байгуулжээ.
УУХҮЯ: Гашуунсухайт боомтын чингэлэг тээврийн терминал байгуулж дууслаа Монгол Улсын нүүрсний экспортын 60 гаруй хувийг хангадаг Гашуунсухайт боомтын чингэлэгт тээврийн терминал байгуулж дууссан талаар УУХҮЯ (2021.09.06)мэдээлэв. Энэхүү бүтээн байгуулалтыг төр - хувийн хэвшлийн түншлсэн юм. Тодруулбал, “Энержи Ресурс” ХХК шуурхай зохион байгуулж, туслан гүйцэтгэгч 17 компанийн нийт 430 орчим хүн хоёр сарын хугацаанд гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
Якутын бүс нутагт АЦС барина ОХУ-ын Дорнын эдийн засгийн форумын үеэр тус улсын БНСаха улсын Дорнын хөгжлийн яам, “Росатом” корпораци хооронд атомын эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг үзэглэжээ. Хэлэлцээрт ОХУ-ын Саха улсын тэргүүн А.Николаев, “Алс Дорнодын Арктикийг хөгжлийн сан” нийгэмлэгийн захирал А.Чекунков, “Росатом” корпорацийн Ерөнхий захирал А.Лихачев нар гарын үсэг зуржээ. Энэхүү төслийн хүрээнд, Якутын бүс нутагт бага хүчин чадалтай атомын цахилгаан станц (АЦС) барихаар төлөвлөжээ. Хүчин чадал 55МВт-аас хэтрэхгүй, 60 жил ашиглах цахилгаан станцыг 2028 онд ашигалтад оруулахаар тооцсон аж.
Нүүрс экспортын 320 машин гурван боомтоор нэвтэрчээ Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Хятадын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг хоёр долоо хоног хязгаарлах санал гаргасан. Хоёр тал тохиролцсоны үндсэн дээр өнгөрсөн мягмар гарагаас эхлэн PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг нүүрс тээврийн хөдөлгөөнд оролцуулж буй юм. Өчигдрийн байдлаар (2021.09.02) Гашуунсухайт, Замын-Үүд, Булган боомтоор нүүрс ачсан 320 орчим машин нэвтэрчээ.
ҮАБЗ: Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (2021.09.02) хуралдлаа. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийн танилцуулгыг хийсэн байна. Төсөлд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах тухай тусгажээ. Мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалт орсон байна. ҮАБЗ-өөс уг хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг дэмжжээ.
ОПЕК, ОПЕК+ бүлэг газрын тосны олборлолтыг нэмэх шийдвэрээ хэвээр үлдээлээ Дэлхийн газрын тосны зах зээлийн жишиг болох Брэнт төрлийн тосны үнэ 2021 оны есдүгээр сарын 2-ны өдөр 71.14 ам.доллар/баррелиар арилжаалагдаж байна. ОПЕК, ОПЕК+ бүлэг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр цахим хурал зохион байгуулж ирэх саруудын газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн талаар хэлэлцлээ. Бүлгийн гишүүд 2021 оны аравдугаар сард энэ оны долдугаар сард баталсан газрын тосны олборлолтоо өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэрээ өөрчилсөнгүй.
Хятад улс нөөцөөсөө 150 мянган тонн метал нийлүүллээ Дэлхийн эрдэс түүхий эдийн хамгийн том эрэлтийг бүрдүүлэгч Хятад улс ханшийг тогтоон барих зорилгоор стратегийн нөөцөөсөө 150 мянган тонн метал өчигдөр (2021.09.01) дуудлага худалдаагаар нийлүүлсэн байна. Үүнд 70 мянган тонн хөнгөн цагаан, 50 мянган тонн цайр, 30 мянган тонн зэс тус тус багтжээ. Дуудлага худалдаа нь зөвхөн металын үйлдвэрүүдийн дунд цахимаар явагддаг. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн ханш 9312 ам.доллартай хаагдсан нь өмнөх өдрийнхөөсөө 150 ам.доллараар буурсан үзүүлэлт боллоо. Мөн тус бирж дээр хөнгөн цагаан болон цайрын ханш тонн тутамдаа 20-50 ам.доллараар буурчээ.  
“Эрдэнэс Монгол”: Хятадын тал Сэхэ боомтод нүүрс тээврийн жолоочгүй машин туршиж байна Уулзалтын эхэнд “И Тай Жун” группийн орлогч захирал Жау Вэй цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нүүрсний нийлүүлэлтэд хүндрэлтэй асуудлууд тулгарч байгааг хэлээд цаашдаа орчин үеийн техник технологид суурилсан жолоочгүй тээвэрлэлт болон Шивээхүрэн чиглэлийн 47 км төмөр замын төслийн ажилд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. БНХАУ-ын зүгээс нүүрс тээвэрлэлтийг шинэ шатанд гаргах жолоочгүй тээвэрлэлтийг дэмжиж байгаа бөгөөд Сэхэ боомтын Засаг захиргааны удирдлага дор эхний ээлжинд 30 ширхэг жолоочгүй тээврийн хэрэгслэлийг туршиж байгаагаа онцолсон.
Австралийн засаг коксжих нүүрс олборлохыг “Posco” компанид хоригложээ Шинэ Өмнөд Уэльс мужийн Хараат бус төлөвлөгөөний комисс нь коксжих нүүрсний төслийг хэрэгжүүлэх эрхийг “Hume Coal” компанид олгохоос татгалзжээ. Тус компани Өмнөд Солонгосын металургийн “Posco” корпорацийн салбар нэгж юм. “Hume Coal” компани Австралийн Сидней хотоос 175 км зайд орших ордоос нийт 50 сая тонн коксжих нүүрс 23 жилийн хугацаанд олборлон Өмнөд Солонгос руу экспортлохоор төлөвлөж байжээ. Ашиглах эрхийг олгоогүй шалтгаан нь уг орд усны эх үүсвэрт ойр оршдог тул байгаль орчинд сөргөөр нөлөөнө гэж Хараат бус төлөвлөгөөний комисс үзсэн байна. 
Т. Баттулга: 10 жилийн ойн үзэсгэлэнгийн уриа “Эрдэс баялгийн салбар эдийн засгийн сэргэлтийн суурь” Олон улсын уул уурхайн “Mongolia Mining” үзэсгэлэнг анх 2011 оноос тасралтгүй 2019 он хүртэл зохион байгуулсан. Энэ хугацаанд жилээс жилд өргөжиж ирсэн юм. Үзэсгэлэнгийн хамрах хүрээ, ач холбогдол ямагт тэлсэн. Оролцогчдын хувьд ч үзэсгэлэнгээс хүртэх өгөөж ч нэмэгдсэн билээ.  Тийм ч учраас үзэсгэлэн гаргагч, оролцогчдын зүгээс манай 10 дахь удаагийн “Mongolia Mining” арга хэмжээний хүлээлт асар өндөр байна 2020 онд нээгдэх байсан үзэсгэлэн цар тахлын нөлөөгөөр 1.5 жил хойшилсон учраас зохион байгуулагч бидний адил үзэсгэлэн болох өдрийг хоног тоолох үйлчлүүлэгчдийн өндөр хүлээлт дахин 1.5 дахин нэмэгдсэн гэсэн үг.
Уул уурхайн хүнд машин механизм үйлдвэрлэлээр дэлхийд эрэмблэгддэг "Гранд Майнинг Экюпмент" Манай Гранд Майнинг Экюпмент компани нь уул уурхайн хүнд машин механизм үйлдвэрлэлээр Хятадад тэргүүлэгч, дэлхийд 3-рт эрэмблэгдсэн топ компани болох SANY брендийн албан ёсны дистрибютороор сонгогдон амжилттай ажиллаж байгаа бөгөөд SANY нь 1989 онд байгууллагдсан, 90,000 гаруй ажилчидтай, дэлхийн 150 гаруй оронд техник нийлүүлдэг FT Global 500-д бүртгэглсэн Хятад улсын анхны нээлттэй хувьцаат компани юм.
0.9 хувийг бүхэл тоонд хүргэх монголчуудын хүсэл Заяагдсан хоёр хөрштэйгээ Монгол улс худалдаа, эдийн засгийн тэнцвэргүй харилцаатай болоод удаж байна. 1992 онд Монгол улсын экспортын бүтцэд ОХУ 58.5 хувийг, БНХАУ 17.8 хувийг эзэлж байсан бол 2019 оны байдлаар ОХУ-ын эзлэх хувь 0.9, БНХАУ-ынх 88.9 хувь болон эрс өөрчлөгджээ. Энэ мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 29-ний өдөр болсон “Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” уулзалтын үеэр өгчээ. 0.9 хувь гэдэг бол бараг харилцаагүй шахам гэсэн үг. Дипломат харилцаа тогтоосныхоо 100 жилийн ойг энэ жил тэмдэглэж байгаа Монгол, Орос хоёр 100 жилийнхээ 70 жилд худалдаа, эдийн засгийн гүнзгий харилцаатай байсан.
Х.Нямбаатар: Монголын талын 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бууруулах саналыг “Рио Тинто” илэрхийлсэн Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг хуралдаанд “Рио Тинто” компаниас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидлыг Оюу толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулжээ. Энэ талаар Оюутолгойн асуудлаар хэлэлцээр хийх Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.  
Цагаанхад-Гашуунсухайт чиглэлд богинын тээврийг эхлүүлнэ Хоёр тал ярилцсны үндсэн дээр өнөөдрөөс эхлэн нүүрс тээврийн жолооч нараас коронавирусийн шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд богинын тээвэр буюу Цагаанхад-Гашуунсухайт боомтын нүүрс тээврийг эхлүүлэхээр болжээ. Энэ талаар Гашуунсухайт дахь Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс тодруулахад “Монголын талаас 250 гаруй нүүрс тээврийн жолооч шинжилгээ өгч, хариу ирсэн. Эдгээр жолооч Хятадын талд дахин шинжилгээ өгнө.
Чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажил 80 гаруй хувьтай байна Гашуунсухайт боомтод үерийн далан, чингэлэг тээвэр, урт болон богинын тээврийн зам талбайн ажил хийгдэж, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Есдүгээр сард ашиглалтад орох уг терминалыг “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгөөр байгуулж буй юм. Мөн Шивээхүрэн боомтын гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” (МАК) ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгсөн бөгөөд чингэлэгт тээврийн терминалын зам талбайн ажил эхэлжээ.
Австралийн литийн томоохон компаниуд нэгдэв  Австралийн литийн “Orocobre” болон “Galaxy Resources” компаниуд нэгдсэн талаар албан ёсоор мэдэгдлээ. Нэгдэх хэлэлцээр өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн юм. Шинэ нэгдэл “Allkem” хэмээх компани болж байна. Тус компани нь литийн үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэнэ. Нэгдэх хэлэлцээрийн нийт дүн 2.9 тэрбум ам.доллар аж. “Allkem” компанийн 54.2%-ийг “Orocobre”, 45.8%-ийг “Galaxy Resources” тус тус эзэмшжээ. Хоёр компанийн гол төслүүд Аргентинд байршдаг. Тухайлбал, “Orocobre” компани нь литийн “Olaroz” ордын төслийг хэрэгжүүлдэг.
Мөнгөө алдвал Мөнхжингийн буруу биш Нэг минут хүрэхгүй хугацаанд 20 гаруй мянган хүн 30 тэрбум төгрөгөөр IHC коиныг худалдан авсан нь Монголын санхүүгийн ертөнц дэх хамгийн богино хугацаанд хөрөнгө татан төвлөрүүлсэн үйл явдал болон тэмдэглэгдэн үлдэх нь тодорхой боллоо. Сошиал орчинд залуусын дунд танигдсан дөрвөн залуу нийлж IHC (Inflation Hedging Coin) хэмээн нэрлэсэн коиныхоо анхдагч зах зээлийн арилжааг 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 11.00 цагт хийлээ. Энэхүү коины арилжаа нийгэмд хангалттай хүлээлт үүсгэсэн байсан. Коин богино хугацаанд амжилттай арилжигдана гэж хүмүүс таамаглаж байсан. Богино хугацаа гэдгийг ихдээ 10 минут гэж таамаглаж байсан ч минут хүрэхгүй хугацаанд явагдаж дууслаа. Коиныг хорид насны дөрвөн залуу хамтран гаргаж байгаа юм.
ЭТТ бондын хоёр дахь шатны захиалга 117%-иар давж биеллээ Монголын хөрөнгийн биржийн бүртгэл шивэлтээр 164 тэрбум төгрөг, 13.1 сая ам.долларын захиалга бүртгэгдлээ. Мөн банкуудаас авсан санхүүжитийн бүтцийн өөрчлөлтөөр 70 тэрбум төгрөгийн захиалга авсан. Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас ирүүлсэн захиалгат үнийн дүнгээр 285 тэрбум төгрөг, 40 сая ам.долларын Бондын захиалга  тус тус хийгджээ.
“Гэрэлт Очирваань” ХХК:  "Mongolia Mining 2021" үзэсгэлэнд оролцож байна “Эрдэс баялгийн салбар сэргэлттэй, түүнийг даган уул уурхайн компаниуд идэвхжсэн энэ цаг үед “Mongolia Mining”  олон улсын үзэсгэлэн арав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн технологи, тэр дундаа уул уурхайн техник, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нэвтрүүлж, дотоодын хэрэглэгчдэд ойртуулах зорилттой уг үзэсгэлэнгийн арга хэмжээ энэ жил арав  дахь удаа есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Буянт-Ухаа Спорт Ордонд зохион байгуулагдах гэж байна. “Mongolia Mining 2021”  үзэсгэлэнд оролцож буй “Гэрэлт Очирваань” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал И. Мөнх-Одоос арга хэмжээний талаар тодруулсан юм.