Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өчигдөр /2022.10.17/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан хоёр орны хамтын ажиллагаа, цар тахлаас үүдэлтэй хилийн боомтын хорио цээрийн асуудал, газрын тосны бүтээгдэхүүн болон тэсэрч дэлбэрэх бодисын нийлүүлэлтийн асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Ж.Ганбаатар хилийн боомтын хорио цээрийн улмаас уул уурхайн салбарт хэрэглэгддэг бараа, материал, түүхий эд, бүтээгдэхүүний импорт, тээвэрлэлтэд хүндрэл учирсан хэвээр байгааг дурдаад цаашид боомтын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд БНХАУ-ын талтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай албан уулзалтуудыг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн БНХАУ-аас нийлүүлдэг газрын тосны бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх, уурхайн үйлдвэрлэлд шаардлагатай тэсэрч дэлбэрэх бодис болон бусад урвалжийн нийлүүлэлтийн явцыг хөнгөвчлөхөд хамтран ажиллах саналтай байгаагаа дурдлаа.

Элчин сайд Цай Вэньруй Эрээн хотын химийн бодис хадгалах агуулахад өргөтгөл шинэчлэл хийгдэж буйтай холбоотойгоор бүтээгдэхүүний нийлүүлэлтийн асуудал хүндрэлтэй байгааг дурдаад, цаашид БНХАУ-аас тогтвортой, хэвийн нийлүүлэх, нэвтрүүлэх боомтын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах талаар нарийвчлан судалж холбогдох байгууллагуудад уламжлахаа мэдэгдсэн. Мөн БНХАУ нь хэдийгээр газрын тосны бүтээгдэхүүний экспортлогч орон биш ч гэлээ Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдсэн юм.

                                                                                                                                                                                                                Эх сурвалж: УУХҮЯ

 

Сэтгэгдэл (1)

  • Guest (86.11.26.27)
    Petro Matad found oil in the Mated soum Dornod region, they have been waiting for 3 years now to exploit the oil at the Heron site and are encountering problem after problem with the local authorities and their inhabitants and herders. Surely this discovery would be beneficial to your country and would lesson the need for importing petroleum products from China.Hopefully all land permits will be issued soon so that the company can start producing as it is disappointing and surely other foreign companies will be look at how Mongolia does business as they state. If the Mongolian government are so supportive of Petro Mated why is it taking so long to issue land permits??
    2022 оны 10 сарын 19 | Хариулах