Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Экспо Монголиа -2022” олон улсын үзэсгэлэн үргэлжилж байна

Монгол Улсад хөрөнгө оруулалтыг татах, гаднын шинэ техник, технологийн дэвшлийг танилцуулах зорилготой “Экспо Монголиа” олон улсын үзэсгэлэн, бага хурал хоёр дахь өдөртөө Мишээл төвд үргэлжилж байна. Энэ сарын 14-ний өдрийг  дуустал үргэлжлэх уг арга хэмжээг “Хөрөнгө оруулалт ба эдийн засгийн таатай орчин” уриан дор эхлүүлсэн юм. 

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын эдийн засаг, уур амьсгалын асуудал эрхэлсэн яам, Хүнд машин механизм үйлдвэрлэгчдийн холбоо-VDMA, Чех улсын үйлдвэр худалдааны яам-CMIT, Чех улсын олборлолтын техникийн ассоциаци-CDTE, Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар зэрэг олон байгууллагын дэмжлэг, оролцоотойгоор "Экспо Монголиа-2022"  арга хэмжээг хийж байна.  Бүх салбарыг хамарсан олон улсын үзэсгэлэн, бага хуралд 7 улсын 40 гаруй компани оролцож байна.

 Энэхүү үзэсгэлэнд оролцогчид нь зах зээлийн шинэлэг санаа, хамгийн сүүлийн үеийн техник технологийг танилцуулж Монгол Улсад ирээдүйд хийгдэхээр зорьж буй төслүүдийн мэдээлэлтэй холбох, хөрөнгө оруулалтын боломжийг судлах, түүнчлэн зорилтот зах зээлийн бизнесийн түншлэл тогтоох, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гэрээ хэлэлцээр хийх боломжийг олгодгоороо давуу талтай аж.

Ж.Гэрэлт

Сэтгэгдэл (1)

  • DR ADITYA (129.205.124.228)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 10 сарын 18 | Хариулах