Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Боловсон хүчнээ бодлогоор дэмжих цаг болжээ

Монгол Улсад Үндэсний Геологийн Алба үүсэж хөгжсөний 83 жилийн ойн хүрээнд “Геологийн салбарын  тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт баярын хурал, хэлэлцүүлэг  МУИС-ийн Номын санд боллоо. Уг арга хэмжээ салбарынхаа ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ өнөөдөр тулгамдаж буй олон асуудлаа харилцан ярилцаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.  Үндэсний геологийн албыг Геологийн судалгааны хэлтсийн дарга Р.Болд-Эрдэнэ  танилцууллаа.

 2022 онд эрдэс баялгийн хэтийн төлөвийн судалгааны 6 төсөл, 1:50000-ын масштабын 51 төсөл зэрэг нийт 78 төсөл хэрэгжиж байгаа аж. Үндэсний Геологийн алба эрдэс баялгийн чиглэлээр хийгдсэн судалгааны ажлуудыг нэгтгэн мэдээллийн санг баяжуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ салбарт тулгамдаж буй асуудлын нэг нь мэргэжлийн боловсон хүчний дутагдал. Ажиллах хүчний хомсдол, нормын үнэлгээ бага байгаа нь хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүнд муугаар нөлөөлж байна. Бүтцийн хувьд хамгийн багадаа 15 хүнээр орон тоог нэмэх зайлшгүй шаардлагатай байгааг Үндэсний Геологийн албын Геологийн судалгааны хэлтсийн дарга Р.Болд-Эрдэнэ  танилцуулсан юм.

Геологич мэргэжлийг сонирхон судлах оюутны тоо сүүлийн хоёр жилд эрс буурсныг МУИС-ийн Геологи геофизикийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Эрдэнэцогт  өгүүллээ. Эрдэс баялгийн салбарын хэтийн хөгжлийг харах юм бол боловсон хүчнээ бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай байгааг эндээс харж болохоор...

Эрдэс баялгийн хайгуулчин гэх энэ мэргэжлийг залуус сонирхохгүй болсон нь олон зүйлээс шалтгаалж байгааг хуралд оролцогчид өгүүлж байлаа. Уул уурхайг эсэргүүцэх нийгмийн сөрөг ойлголтоос гадна ажлын үнэлгээ бага байгаа нь нөлөөлж буй. Аливаа зүйлд прагматикаар ханддаг өнөөгийн Z үеийнхний хувьд цалин, ажлын онцлог, ажиллах нөхцөл, боломж гээд бүхий л зүйлсийг цэгнэн авч үздэг болсон. Тэтгэлэг өгөх, цалинтай дадлага хийх зэргээр бодлогоор дэмжвэл ирээдүйд энэ салбар ажиллах хүчний хомсдолд орох аюулаас сэргийлэх боломжтой.

 Хайгуулын ажлын үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар Ашигт малтмал газрын тосны газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга М.Энхжаргал танилцуулсан юм.   Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах үед хайгуулын ажлын үр дүнгийн тайланг  хэлэлцүүлэх, хяналтын хуудас нээлгээд алга болох нийтлэг дутагдал гарч байгааг тэрээр санууллаа. 2021 онд Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэгдэхээр ирүүлсэн 160 тайлангаас 14 тайлан ирээгүй байгааг дурдсан. Геологийн салбарт нэвтэрч буй шинэ технологи чиг хандлагыг танилцуулан, салбарын хууль эрх зүйн орчны өнөөгийн байдлын талаар ярилцсанаар өнөөдрийн баярын хурал, хэлэлцүүлэг өндөрлөх юм.                                                                  

                                                                                                Ж. Мөнх

Сэтгэгдэл (1)

  • DR ADITYA (197.211.63.68)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 10 сарын 20 | Хариулах