Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймагт Хилийн боомтын захиргаа ажиллахаар болжээ

Засгийн газрын ээлжит  хуралдаанаар Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь аймагт Хилийн боомтын захиргаа ажиллуулахаар шийдвэрлэлээ.  Энэхүү захиргаа нь  Боомтын үйл ажиллагааны хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс болон Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймаг дахь Хилийн боомтын захиргаа гэсэн үндсэн бүтэцтэй байхаар тогтжээ.  Тус захиргаа нь:
-Ашигт малтмал, газрын тос, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх,        
-Улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, хууль сахиулах болон хилийн хяналтын  байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн зохицуулалтаар хангах
-Боомтын хөгжлийн асуудлыг төлөвлөх, орон сууц, цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг хариуцаж, боомтын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх
-Хилийн боомт дахь төрийн өмчийн бүртгэл, хяналтыг хариуцах гэсэн үндсэн үүрэгтэйгээр ажиллах юм байна. 

                                                                                             Ж.Гэрэлт