Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлыг хэлэлцэнэ

Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулга, уулзалт аравдугаар сарын 27-28-нд Сүхбаатар аймагт зохион байгуулагдахаар болжээ. Тус чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн дарга Ж.Ганбаатар цахимаар баяр хүргэж, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр нээлтийн үг хэлнэ. Чуулганд УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын ахлах шинжээч Г.Зууннаст “Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, төлөвлөлт, цаашдын чиг хандлага, Ашигт малтмалын хуулийн төсөл”,  тус яамны Геологийн бодлогын газрын ахлах шинжээч Х.Санчигдорж “Зүүн бүсэд улсын төсвийн хөрөнгөөр хийж буй геологийн судалгааны ажлын явц”, Газрын тосны бодлогын газрын Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Хишигдалай “Газрын тосны салбарын бодлого, төлөвлөлт, цаашдын хандлага” зэрэг сэдвээр илтгэж, БОАЖЯ болон ЭЗХЯ-наас салбарын бодлого  чиглэл, хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгөхөөр бэлтгэжээ.

Мөн хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээвэр, хөгжлийн яам, Эрчим хүчний яамны төлөөллүүд оролцож, Олон улсын санхүүгийн корпорацийн Хөгжлийн төлөө ил тод байдал төслийн зохицуулагч Б.Дэлгэрмаа  модератороор ажиллана. Энэ удаагийн чуулган нь “Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд баримтлах төрийн бодлого, салбар хоорондын уялдаа”, “Уул уурхайн хөрөнгө оруулалтын орчин ба орон нутгийн хамтын ажиллагаа”, “Уул уурхайн салбараас орон нутгийн хөгжилд үзүүлж буй нөлөөлөл” зэрэг үндсэн сэдвүүдийн хүрээнд өрнөж, үдээс хойших хэсэгт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Уул уурхайн ил тод байдлын хэлэлцүүлэг өрнөх аж.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны хэрэгжилт, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцох, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг хангах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн төсөл болон уул уурхайн салбарын ил тод байдлын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар оролцогч талуудын ойлголцлыг нэгтгэж, шийдвэр гаргах удирдах түвшний хүмүүст хүргэх нь чуулганы зорилго хэмээн зохион байгуулагчид онцолж байна.   

 

Г.Идэр

Сэтгэгдэл (1)

  • DR ADITYA (129.205.124.228)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 10 сарын 18 | Хариулах