Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Нүүрсний экспорт гурван тэрбум ам доллароор өссөн байна

Үндэсний статистикийн хороо энэ оны эхний есөн сарын Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал тоон судалгаа үзүүлэлтийг танилцуулаа. Монгол улс энэ оны эхний  9 сард 156 улстай гадаад худалдаа хийжээ. Гадаад худалдааны тэнцэл 2,4 тэрбум ам долларын ашигтай гарсан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 31%-иар өссөн байна. Экспортын өсөлт  уул уурхайн бүтээгдэхүүнтэй холбоотой. Нүүрсний экспорт гурван тэрбум ам доллароор өссөн. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал гурав дахин өссөн үзүүлэлт юм. Алтны экспорт 131 сая ам доллар буюу 29% -иар өссөн байна. Биет хэмжээгээр нь тооцвол алтны экспорт өмнөх оны мөн үеэс 25%-иар, нүүрсний экспорт 53%-иар, зэсийн баяжмалынх 7%-иар нэмэгджээ. Харин боловсруулаагүй газрын тосны экспорт 62%-иар, төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 46%- иар буурсан байна.  

                                                                                           Ж. Мөнх