Монголын хөрөнгийн биржээр энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 22.35%-ийн зэсийн агуулгатай, 80,000 нойтон тонн буюу 72,480 хуурай метр тонн зэсийн баяжмалын арилжаа амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол-Хятадын хилийн боомтуудын нүүрсний тээвэр, логистикийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг БНХАУ-ын “Jiayou International” компани болон “М-Си-Эс Монголиа” ХХК (охин компаниудын хамт) Стратегийн хамтын ажиллагааны ерөнхий гэрээ байгууллаа.
Монгол, Оросын Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг Москва хотноо (2026.11.19) хуралдаж, Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн судалгааны эцсийн тайланг ОХУ-ын Шинжлэх ухааны академид хүлээлгэн өглөө.