Зах зээл

  • Нью-Йоркийн бирж дээр өчигдөр аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ өнгөрсөн зургаан долоо хоногийн хугацаан дахь хамгийн доод ханшид хүрч нэг тонн нь 4690 ам.доллар болжээ.
  • Зээлжих зэрэглэл тогтоодог, АНУ-д төвтэй Moody’s агентлаг гол металын салбарыг сөрөг гэсэн үнэлгээнээс тогтвортой болгож өөрчлөв.
  • Долдугаар сарын дунд үеэр төмрийн хүдрийн үнэ Хятадын Тянжины боомт дээр нэг тонн нь 58.8 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн тавдугаар сараас хойшхи хамгийн өндөр дүн бөгөөд энэ нь оны эхэн үеэс 37%-иар өссөн үзүүлэлт юм.
  • Өнгөрсөн долоодугаар сарын байдлаар Хятадын төмрийн хүдрийн импорт 88.4 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.7%, өнгөрсөн сарынхаас 8.3%-иар өссөн төдийгүй тус улсын импортын хоёр дахь дээд амжилтад тооцогдсон тухай Хятадын гаалийн ерөнхий газар өчигдөр мэдээлжээ.
  • Түүхий эдийн үнийн төлөвийн таамаг дэвшүүлдэг дэлхийн томоохон банкуудын нэг “Goldman Sachs” ирэх 12 сарын хугацаанд зэсийн ханш 4000 ам.доллар/тонн болж буурч мэдэх тухай мэдээллээ.
  • Коксжих нүүрсний үнэ ойрын хугацаанд өсөхгүй гэсэн таамгийг олонхи судалгаа шинжилгээний байгууллага дэвшүүлээд байсан билээ. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд коксжих нүүрсний шууд худалдааны үнэ Австралийн боомт дээр нэг тонн нь 99.5 ам.долларт хүрч өссөн нь энэ оны оргил үнэ байлаа.
  • Дэлхийн зах зээлд ашигт малтмалын түүхий эдийн үнэ харьцангуй өсөлттэй болох тал руу эргэснийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Олон улсын зах зээлд арилжаалагдаж буй хөдөө аж ахуйн болон эрдсийн 22 түүхий эдийн ханшийн дундаж үзүүлэлтийг харуулдаг Bloomberg Commodity Index өчигдөр өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдрийн доод түвшнээсээ 20 гаруй хувиар өссөн дүнтэй гарчээ.
  • Хятадын Засгийн газрын явуулж буй нүүрсний дотоодын олборлолтыг хумих эрчимтэй бодлогын дүнд энэ оны сүүл гэхэд нүүрсний үнэ 20%-иар өсч магадгүй тухай Citigroup таамаглаж байна.
  • Аж үйлдвэрийн гол металын нэг болох зэсийн үнэ өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн доод цэгт ойртож буурсан буюу нэг тонн нь 4558 ам.долларт хүрсэн байна.
  • Дэлхийн эрдэс түүхий эдийн эрэлтийн гол хэсгийг бүрдүүлэгч Хятадын улсын дөрөвдүгээр сарын худалдааны урьдчилсан үзүүлэлт гарч, өмнөх сарынхаасаа харьцангуй буурсан дүнтэй байлаа.
  • Хятадын Гаалийн ерөнхий газар тус улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн гуравдугаар сард өмнөх сараасаа 72%-иар, өмнөх оны мөн үеэс 73.6%-иар дээшилж 5.09 сая тоннд хүрснийг өнгөрсөн баасан гаригт мэдээллээ.
  • 2011 онд нэг тонн нь 300 гаруй ам.долларын үнэд хүрч өсөөд байсан коксжих нүүрсний үнэ 2012 оны сүүл үеэс эхлэн буурсаар сүүлийн саруудад 70-80 ам.доллар болтлоо ханш нь унасан юм.
  • Дэлхийн зэсийн хэрэглээний 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улсын цэвэр зэсийн импорт өнгөрсөн гуравдугаар сард өмнөх оныхтой харьцуулахад 39%-иар өсч, 570 мянган тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
  • Төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн даваа гаригийн байдлаар нэг тонн нь Хятадын Тянжины боомт дээр 55.9 ам.доллар болж өсөөд байна.
  • Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн хоёрдугаар сард 2.97 сая тонн байсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 25%-иар буурсан тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.
  • Дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч Хятад улсын нүүрсний импорт өнгөрсөн 2015 онд 30%-иар, хэрэглээ нь 3%-иар буурсан. Түүгээр ч зогсохгүй дэлхийн нүүрсний хэрэглээ сүүлийн 10 гаруй жилд анх удаагаа буурсан дүнтэй гарлаа. Нүүрсний импорт хэрэглээ буурсан, мөн оны сүүлээр нүүрсний ирээдүйтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гарсан юм.
  • Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгчдийн нэг Хятад улсын нүүрсний хэрэглээ буурах төлөвийн тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаад удаж буй.
  • Гуравдугаар сарын 7-ны өдрийн байдлаар аж үйлдвэрийн голлох метал болох зэсийн шууд худалдааны үнэ тонн тутамд 300 ам.доллараар өсч 5000 ам.доллар хүрсэн юм.
  • Хятад улс өнгөрсөн нэгдүгээр сард 82 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 4.6%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Гэхдээ Хятадын төмрийн хүдрийн импорт өссөн ч гангийн экспорт 9.74 сая тоннд хүрч, 5.3%-иар буурчээ.
  • Сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр үнэ нь буураад байгаа төмрийн хүдрийн зах зээлийн тухайд ойрын хэдэн жилд уг түүхий эдийн үнэ 40 ам.доллараас доогуур ханштай байх таамаг зах зээл шинжээчдийн дунд түгчихээд буй.
1 2 3 4 5 6
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 12 цаг 49 минутын өмнө
    Нүүрс нэгэн цагт хүн төрөлхтний хөгжлийн гол суурь байсан. Тэр “баатар” одоо харин хамгийн их бохирдуулагч түлшээр өргөмжлөгдөв. Нүүрс бол хүн төрөлхтний хувьд “маш эртний найз”. Тиймээс “салах ёслол” хийхэд тийм ч хялбар байхгүй нь мэдээж хэрэг. Тэр дундаа эрс тэс уур амьсгалтай Монгол Улсын хувьд нүүрсгүйгээр амьдралаа төсөөлөхийн ч аргагүй. Бас болоогүй 2010 оноос коксжих нүүрс Монголын экспортод голлох үүрэгтэй болж эхэлсэн төдийгүй экспортод эзлэх байр сууриа одоо улам бүр бэхжүүлэн байна. Үүний зэрэгцээ Монголд асар олон нүүрсний цахилгаан станцын төслүүд хэрэгжихээр яригдан байна. Нүүрс рүү тэмүүлэх үйл явц Монголд ийн өрнөж байх зуур нөгөө талд дэлхий нүүрснээс татгалзах үйл явц хурдацтайгаар явагдаад эхэлжээ. 
  • Өчигдөр 18 цаг 22 минутад
    Дорноговь аймгийн Даланжаргалан суманд дөрөвдүгээр сарын 14-нд “Эко хэлхээ” компанийн жонш Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далан сэтэрч химийн хорт бодистой ус алдагдсан билээ. Уг явдлаас хойш хоёр сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд нөлөөллийн бүсийн ус, хөрсний дээжээс авсан шинжилгээний хариу хоёр төрлөөр гарсан байна.   
  • Өчигдөр 10 цаг 36 минутад
    Эрин зууны түлш гэж тодорхойлдог метан хийг дэлхийн томоохон хотууд “шүтэж”, энэ салбарын хөгжилд хөрөнгө хүч хаяж эхэллээ. Хүн төрөлхтөнд хамгийн тулгамдсан асуудал цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлт. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий бол метан хий. Нүүрс олборлож байгаа уурхайнуудаас их хэмжээний метан хий ялгарч байгаль орчинд хор хөнөөл учруулдаг байна. Өндөр хөгжилтэй орнууд түүхий нүүрснээс татгалзаж метан хийг хэрэглэж агаарын бохирдлоо бууруулж эхэлжээ. Өмнөговь аймагт метан хийн хайгуул, судалгаа хийж буй “Жи Өү Эйч” ХХК-ийн Ахлах зөвлөх, Монгол Улсын  зөвлөх инженер З. Төмөрбаатартай ярилцлаа.
  • Өчигдөр 00 цаг 00 минутад
  • 2019-06-21 15:38
    Дорнод аймгийн удирдлага, Ашигт малтмал, газрын тосны газар, “Петрочайна Дачин тамсаг” компанийн хамтран байгуулсан гурван талт хэлцлийн үр дүн гарч эхэллээ. Тодруулбал тус компани хэлцэлд тусгасны дагуу тендер сонгон шалгаруулалтаа анх удаа ил тод зарлалаа.  Энэ онд тус компани 1 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий байгаль орчныг хамгаалах төслийн тендерийг 12 багцад хуваан нээлттэй зарласан байна. Мөн тендер сонгон шалгаруулахдаа гурван талт хэлцэлд тусгагдсаны дагуу орон нутгийн аж ахуйн нэгжид давуу эрх олгох юм. Уг тендер шалгаруулалт энэ сарын 17-нд болсон төдийгүй 12 ажилд нийт 15 аж ахуй нэгж оролцсоны 10 нь орон нутгийнх байв.