Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл
Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд ажиллаж эхэлсэн ч шатахууны хомсдол үргэлжилсээр байна Оросын зарим газрын тос боловсруулах үйлдвэрүүд засвар хийсний дараа үйл ажиллагаагаа сэргээсэн байна.
Д.Даваабаяр: Шатахууны импорт тасралтгүй үргэлжилж, 257 мянган тонн бүтээгдэхүүн импортоор орж ирсэн Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, Шатахууны шуурхай штабын шийдвэрийг танилцууллаа.
BHP КОМПАНИЙН “ESCONDIDA” УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА СЭРГЭЖ, ЗЭСИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХОМСДОЛ БУУРЧ БАЙНА Дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Чилийн “Escondida” уурхайд осол гарсны улмаас үйл ажиллагаа нь түр зогсоод байсан ч аажмаар сэргэж эхэлжээ. Дэлхий дахины зэсийн зах зээлд нийлүүлэлт хязгаарлагдмал, эрэлт өндөр хэвээр байгаа.
НЭН ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАРААГИЙН ҮЕИЙГ ТОДОРХОЙЛНО Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэн чухал ашигт малтмалын ангилал, жагсаалтыг албан ёсоор баталж, салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэ орчин бүрдэнэ хэмээн үзэж байна.
Орос дизель түлшний экспортоо хориглосон ч Монгол руу нийлүүлэх хэмжээ хоёр дахин өсжээ  ОХУ гадаад зах зээл дэх дизель түлшний экспортоо хориглосон хэдий ч Төв Азийн орнууд руу чиглүүлсэн нийлүүлэлтээ хоёр дахин өсгөж 370,000 тоннд хүргэсний 215,000 тонн буюу хамгийн том худалдан авагч нь Монгол Улс хэвээр байгааг Ройтерс агентлаг мэдээллээ.
MYSTEEL: Хятадын Монголоос импортлох коксжих нүүрс 2027 он гэхэд 95 сая тоннд хүрнэ Хятад улсын хувьд коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч бол манай улс.
ЗЭСИЙН ҮНЭ РЕКОРД ТОГТООВ Лондоны металлын бирж (LME) дээр зэсийн үнэ цоо шинэ рекорд тогтоожээ.
2026 оны эхний 7 сард Монгол Улсын нүүрсний экспорт 68.3 сая тоннд хүрч, 4.72 тэрбум ам.долларт хүрлээ Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, энэ оны эхний 1-7 дугаар сард манай улсын нүүрсний нийт олборлолт 73.651 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 51.9%-иар өссөн үзүүлэлт болов.
АНУ-ЫН ТАРИФЫН БОДЛОГООС ҮҮДЭН ЗЭСИЙН ҮНЭ ШИНЭ ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ АНУ импортын тариф ногдуулж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, улмаар зэсийг тус улсын агуулахууд руу их хэмжээгээр татахын хэрээр зэсийн үнэ Нью-Йоркт шинэ дээд амжилт тогтоолоо. Харин Лондоны металлын бирж дээр бүх цаг үеийн хамгийн өндөр түвшинд тун ойртлоо. Ийнхүү АНУ-аас бусад зах зээлд хомсдол үүсэхэд хүрээд байна.
КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛД ҮНИЙН ӨСӨЛТ ЭРЧИМЖИВ Манай улсын нүүрсний экспорт энэ оны эхний хагас жилийн дүнгээр 59.2 сая тоннд хүрч 4.02 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүн болон жингээр даруй 50-56% өссөн үзүүлэлттэй гарсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээлсэн.
Лондоны биржид зэсийн агуулахын нөөц дундарч, ханш нь дээд амжилтаа эвдэхэд ойртоод байна Лондоны Металлын Биржид (LME) зэсийн нөөц аюултай түвшинд хүртэл багассанаар зах зээлийн нөхцөл байдал ширүүсэж, үнэ нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр хэмжээнд хүрээд байна.
ЗЭСИЙН ЗАХ ЗЭЭЛ: НИЙЛҮҮЛЭЛТ ХУМИГДАЖ, ЭРЭЛТ НЭМЭГДСЭЭР БАЙНА Зэсийн зах зээл 2026 онд дэлхийн эдийн засгийн хоёр том өөрчлөлтийн огтлолцол дээр ирээд байна. Нэг талаас, томоохон уурхайнуудын үйлдвэрлэлийн саатал, зэсийн баяжмалын хомсдол, геополитикийн хурцадмал байдал нийлүүлэлтийн сүлжээнд дарамт учруулж байна.
АЛТНЫ ЗАХ ЗЭЭЛ: ҮНЭ БУУРЧ БАЙГАА Ч УРТ ХУГАЦААНДАА СЭРГЭНЭ Энэ оны 1 дүгээр сард нэг унц алт 5,600 ам.долларт ойртон дээд түвшинд хүрсэн. Гэхдээ АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) бодлогын чиглэлд өөрчлөлт орж, өндөр хүүгийн хэмжээ удаан үргэлжлэх хүлээлт нэмэгдсэн, ам.долларын ханш чангарсан, хөрөнгө оруулагчдын богино хугацааны эрэлт суларсан зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр алтны үнэ 4,100-4,300 ам.долларын түвшинд хүрч огцом буурсан.
Г.Дамдинням: ОХУ-аас нэмэлт 30 мянган тонн түлш, шатахуун авахаар тохиролцлоо Ерөнхий сайд Н.Учралын өгсөн чиглэлийн дагуу ОХУ-ын Москва хотод ажиллаж буй ажлын хэсэг үр дүнтэй уулзалтуудыг хийж, манай улсад тулгарсан шатахууны хүндрэлийг шийдвэрлэх тохиролцоонд хүрсэн байна.
АҮЭБЯ: Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, нөөц бүрдүүлэх ажлуудыг эрчимтэй хийж байна Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны хангамж, нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл өгч, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Зэсийн ханш нийлүүлэлт багассанаар 14000 ам.доллар/тн давж өсөв Дэлхийн аж үйлдвэрийн гол метал болох зэсийн ханш Лондоны металын бирж (LME) дээр тонн тутамдаа 14,000 ам.доллар давж, сүүлийн хоёр сарын дээд түвшинд очлоо. Уг өсөлт нь АНУ-ын Ерөнхийлөгч Трампын зүгээс танилцуулж болзошгүй зэсийн импортын татвараас урьтаад нөөц бүрдүүлэх үүднээс тус улс дахь түүхий эдийн худалдаачид зэсийн нөөцийн зузаатгал хийж буйтай голлон холбоотой байна.
ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамж болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.
ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНИЙ БОСГОН ДЭЭРХ МОНГОЛ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал (2026.07.09–11) хийсэн. Энэ үеэр яригдсан гол асуудал бол чухал ашигт малтмалын хамтын ажиллагаа байв.
Газрын тосны үнийн өсөлт дахин эрчимжлээ Брент газрын тос баррель тутамдаа 100 ам.доллар давж өссөн нь металын зах зээлд дахин дарамт авчирч эхэллээ. Ирэх долоо хоногт болох АНУ-ын төв банк Холбооны нөөцийн сангийн ээлжит уулзалтаар бодлогын хүүг нэмэх болов уу гэсэн хүлээлт давамгайлж байна. Ийм нөхцөлд алтны ханш буурах үргэлжилсэн хөдөлгөөн зах зээлд өрнөж байна.
ОХУ-ын газрын тос боловсруулах хэмжээ 2005 оноос хойших хамгийн доод түвшинд хүрлээ Украины дроны цохилтууд ОХУ-ын газрын тос боловсруулах салбарыг хүнд байдалд оруулж, Оросын томоохон үйлдвэрүүдэд удаа дараа халдсаны улмаас түүхий нефть боловсруулах хэмжээ нь 2005 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч буурлаа.
1 2 3 4