Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

"Доншен газрын тос” /Монгол/ ХХК Монгол Улсын газрын тосны салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар Дорноговь аймгийн Зүүнбаян суманд үйл ажиллагаа явуулж буй “Доншен газрын тос” /Монгол/ ХХК-ийн олборлолттой танилцлаа.

Тус компани 2003 оноос хойш 480 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1.038 сая тонн түүхий тос олборлож, Монгол Улсын төсөвт 134 сая ам.доллар төвлөрүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 170 цооногтой бөгөөд энэ онд 56.000 тонн тос олборлохоор төлөвлөжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” /Монгол/ ХХК-ийн удирдлагууд болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг уриалав. Компанийн төлөөллүүд жилд 50.000–60.000 тонн тос олборлож байгаа ч 100.000 тоннд хүргэх боломжтой гэдгээ танилцуулж, нэмэлт хөрөнгө оруулалтыг хууль эрх зүйн хязгаарлалт бэрхшээлүүд хязгаарлаж байгааг тэмдэглэв.

Мөн 2012 оноос хойш салбарын болон татварын хэд хэдэн хуульд орсон өөрчлөлт компаниудын үйл ажиллагаанд нөлөөлж, 14.5 сая ам.долларын маргаан үүссэн байна. Ерөнхий сайд Г.Занданшатар уг маргаанд Засгийн газар оролцох боломжгүй бөгөөд хуулийн дагуу шийдвэрлэгдэх болно гэдгийг онцлов.

“Доншен газрын тос” /Монгол/ ХХК БНХАУ-ын SINOPEC группийн удирдлага дор Монгол Улсын эрчим хүч, газрын тосны салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, салбарт хувь нэмэр оруулах чиглэлээр ажиллахаа илэрхийллээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам