Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган
Уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн боллоо Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлж нэгдсэн зөвлөмж гаргах зорилготой Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн  өчигдөр “Туушин” зочид буудалд зохион байгуулагдлаа. Салбарын холбоодын төлөөллүүд оролцсон уг зөвлөгөөнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Г.Шархүү нээж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийлээ.   “Өнөөдрийн зөвлөгөөнөөр анх удаа яамнаас санаачилж, төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хамтарч ажиллах, та бүгдийн мэдлэг туршлагыг хамтын ажилд оролцуулахаар сайдын шийдвэрээр зөвлөгөөнийг хийж байна. 1997 оны 1 дүгээр сарын 31-нд Монгол Улсын их хурал “Төрийн бус байгууллагын хууль”-ийг батлан гаргасан.
Салбарын сайд Лондонд хөрөнгө оруулалтын хуралд оролцлоо Чуулга уулзалтад олон улсын 2000 гаруй оролцогчид чуулсан байна. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ удаагийн чуулга уулзалтаар Монголын Засгийн газрын уул уурхайн салбарт баримталж байгаа бодлого, хөгжлийн цаашдын чиг хандлагыг танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас хариуцлагатай, ил тод, байгаль орчинд ээлтэй-ногоон, оролцоог хангасан, тэгш хуваарилалт бүхий уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Уул уурхайн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 24%, аж үйлдвэрийн салбарын 72%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70%, нийт экспортын 89%-ийг бүрдүүлдэг эдийн засгийн чухал салбар юм. Монгол Улсад хууль, дүрэм, журмууд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ялгалгүйгээр тэгш үйлчилдэг.
Д.Сумъяабазар: Оюутолгой төслийг гацаахгүй Монголын бизнес зөвлөлөөс зохион байгуулдаг сар тутмын уулзалтад (10.17) УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар оролцож хэд хэдэн чухал асуудлыг хөндсөн илтгэл тавилаа. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг өөрчлөх туйлшрал явж байгаад би хувьдаа их харамсаж байна. Үндсэн хуулийн заалтаас хамаарч Монгол Улсын хөгжил удааширсан зүйл байхгүй. Бид бусад хуулиа муу боловсруулж гаргаснаас нийгмийн дунд бухимдал үүсч, гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэлийг алдсан, эх орныхоо эрх ашгийг хамгаалж чадахгүй нөхцөл байдалд орсон. Эргээд энэ алдаандаа Үндсэн хуулийг буруутгаж байгаа нь дэндүү харалган явдал юм. Тиймээс Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг оролдож болохгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Одоо ч тэр байр сууриндаа хатуу байгаа.
“Нэн түрүүнд ХАБ”:  Аюулгүй ажиллагааны олон чухал зүйлсийн  нэг нь манлайлал  Жил бүр уламжлал ёсоор зохион байгуулагддаг “Нэн түрүүнд ХАБ” бага хурлын энэ удаагийн чуулган өнөөдөр “Корпорэйт Конвеншн центр”-т эхэлж байна.  “Аюулгүй байдалд манлайлах нь” уриатай тус чуулганыг нээж    мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбооны  (МОШПА) Ерөнхийлөгч Ц.Нацагдорж үг хэллээ. Тэрээр,  8 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ хурлыг уул уурхайн салбарт тэргүүлэгч, ХАБ-ын асуудлыг дэлхийн түвшинд хэрэгжүүлэгч “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олонд талархлаа илэрхийлье. Өнөөдөр  хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа улс орны хэмжээнд хүнд хэвээр байна. Хөдөлмөр эрхэлж байгаа хүн болгон аюулгүй ажиллагааны соёлыг эзэмших ёстой. ХАБ-ын бусад норматив бичиг баримтуудыг боловсронгуй болгож, амьдралд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, зөв тогтолцоог бий болгох нь тулгамдсан асуудал болж байна” хэмээн тодотгон хэллээ. 
“Дисковер Монголиа 2019”: Монгол Улс нөөц боломжоо таниулахын тулд хайгуулын ажил чухал Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулах, хөрөнгө оруулалт татах зорилготой “Дисковер Монголиа” чуулган 17 дахь жилдээ есдүгээр сарын 27-нд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдсан юм. Чуулган хоёр өдөр үргэлжилдэг уламжлалтай. Энэ жилийн чуулган өмнөх жилүүдийнхээс ихээхэн онцлог болов. Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах шаардлага, мега төслүүдийн хэрэгжилтийн явц, хөрөнгө оруулалтын өнөөгийн орчин болоод бэрхшээл, дэлхийд үр ашигтай тооцохуйц ямар төслүүдийг ирээдүйд Монголд хэрэгжүүлэх боломж,  уул уурхайн бүтээгдэхүүний хамгийн том хэрэглэгч Хятадын зах зээлийн чиг хандлага зэрэг асуудалд төвлөрч хэлэлцлээ.
“Монгол-Хятадын экспо-2019” эхэллээ “Монгол-Хятадын экспо-2019” гурав дахь удаагийн арга хэмжээ есдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх хот,  Улаанцав, Тунгляо хотуудад зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь  “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд Хятад-Монгол-Оросын “Эдийн засгийн коридор”-ыг  байгуулж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” уриан дор болж байгаа юм. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр тал энэ удаагийн Экспод чухал ач холбогдол өгч ажиллаж буйг зохион байгуулагчид тодотгон хэлж байв. Энэ удаагийн экспод  Хятадын талаас Бүх Хятадын Ардын Их Хурлын дэд дарга Бай Ма Чилин, Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин нар тэргүүлж оролцож, мөн үйл ажиллагааг Монголын талаас ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, Хятадын талаас ӨМӨЗО-ны Засгийн ордны дэд тэргүүлэгч хатагтай Ай Ли Хуа нар удирдан зохион байгуулж байна.
Coal Mongolia: Хятадын коксжих нүүрсний импортын хэмжээ тогтвортой хадгалагдана Нүүрсний худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлийн олон улсын хурал болох “Coal Mongolia” ес дэх жилдээ “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор болж (09.05-06) байна. Хурлын үеэр “Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал манай улсын нүүрсний экспорт цаашид хэмжээнээс илүүтэй чанарт анхаарах цаг болсныг санууллаа. Одоогийн байдлаар Монголын нүүрсний экспортын дийлэнхийг түүхий буюу боловсруулаагүй бүтээгдэхүүн эзэлж байгаа нь үнэ өрсөлдөхүйц хэмжээнд очихгүй байгаа нэг шалтгаан болж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр энэ оны эхний долоон сарын байдлаар боловсруулсан нүүрсний экспорт нийт нүүрсний экспортын 17%-ийг эзэлсэн байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчидтэй уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өчигдөр МҮХАҮТ-ын “Их танхим”-д уулзаж, тэдэнд тулгараад байгаа асуудлыг сонсон, салбарын сайд нарын хамтаар асуултад хариулж, санал солилцлоо. Бизнес уулзалтад  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан болон зарим агентлагийн дарга нар байлцлаа.
Х.Баттулга: Оюутолгой дээр хоёр талаасаа асуудал хаана байгааг олох нь чухал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас зохион байгуулж буй дотоод гадаадын бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч нарын уулзалтад оролцлоо. Уулзалтыг саяхан болж өнгөрсөн айлчлалтай уялдуулан “Монгол-Америкийн харилцаа: Стратегийн түншлэлд тулгуурлан урагшлах нь” сэдвээр  зохион байгуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татсан юм. Тухайлбал, хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласан нь бизнесийн орчинд хэрхэн нөлөөлөх, хөрөнгө оруулалтын орчинд таатай боломж бүрдэх үү, бизнесийн салбарын цаашдын тэргүүлэх салбар юу вэ гэдгийг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид түлхүү сонирхон асуусан юм.
Coal Mongolia -2019: “Өрсөлдөөнд манлайлъя” 9 дэх удаагийн “Coal Mongolia -2019” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар “Монгол Нүүрс Ассоциаци” ажиллаж байна. Тус арга хэмжээ нь 9-р сарын 5-6 өдрүүдэд, Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдах бөгөөд хамтран зохион байгуулагчаар БНХАУ-ын Нүүрсний Тээвэр, Худалдааны Ассоциаци, мөн БНХАУ-ын  нүүрсний зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний Түдэй Тинк Танк Энержи, Юмэй Инфо зэрэг компаниуд ажиллаж байна.
Майкл Клечески: Оюутолгой төслийг үргэлжлүүлэх нь зүйтэй Монгол Улсад АНУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Майкл Клечески анх удаа Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн салбарын төлөөллүүдтэй хийсэн уулзалт өнөөдөр “Шангри Ла” зочид буудлын хурлын танхимд боллоо. Монгол дахь Америкийн худалдааны танхимаас (Ам Чам Монгол) зохион байгуулсан тус уулзалтын үеэр ноён Элчин сайд Америк-Монголын эдийн засаг, бизнесийн харилцааны сүүлийн үед хийгдэж байгаа ажлуудын талаар товчхон дурдаад цаашид ажиллах өөрийн байр сууриа илэрхийлэв.
“Oil and Gas-2019” хурал боллоо Газрын тосны салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын дунд 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй  “Oil and Gas-2019” (Газрын тос-2019) эрдэм шинжилгээ, онол практикийн хурал  энэ сарын 22-нд Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС)-ийн Төв номын сангийн хурлын танхимд боллоо. Энэ удаагийн хурал нь ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм.  Хурлын эхэнд ШУТИС-ийн Газрын тосны инженерийн салбарын Зөвлөх профессор, доктор, профессор Ж.Цэвээнжав “Газрын тосны мэргэжлийн хүний нөөцийн сургалт, дадлагажилт, ажил эрхлэлт” сэдвээр илтгэлээ.  Монгол Улсын газрын тосны салбар 78 жилийн түүхэн замналтай. 1960 оноос газрын тосны мэргэжилтнүүд бэлтгэгдэж эхэлсэн бөгөөд нийтдээ 100 гаруй дээд, 450 орчим дунд мэргэжилтэн энэ хугацаанд төрөн гарчээ.
Цэвэр эрчим хүч ашиглаж экспортлохоор нэгдлээ Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, гадаад дотоодын нэр хүндтэй судлаачид зэрэг 600 гаруй зочид төлөөлөгчид оролцсон  “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2019” өнөөдөр “Корпорэйт конвенш центр”-т зохион байгуулагдлаа.  Чуулганы эхэнд   “Говийн цэвэр эрчим хүч нэгдэл”-ийн хамтарсан уриалгад гарын үсэг зурах ёслол болсон юм. Тэд Монгол Улсын Говийн бүс дахь цэвэр эрчим хүчний баялаг нөөцийг ашиглаж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортлох зорилгын дор цугларан энэхүү нэгдэлд элсэж буйгаа зарлав. 
Монгол, Оросын Засгийн газар хоорондын XXII хуралдаан болно Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 22 дугаар хуралдаан энэ сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хуралдаанаар, өмнөх хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Тухайлбал ДЦС-3, ДЦС-4-ийн өргөтгөл, “УБТЗ” ХНН-ийн шинэчлэл, мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг асуудлаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Энэтхэгийн газрын тосны компаниудын үзэсгэлэн болно Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих төсөл хэрэгжиж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн анхдугаар үзэсгэлэн тавдугаар 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо нээгдэх гэж байна. Энэхүү арга хэмжээг Монгол дахь Энэтхэгийн Элчин сайдын яамны санаачилгаар УУХҮЯ, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Ерөнхий ивээн тэтгэгчээр Энэтхэгийн “TATA Projects”, “Afcons Infrastructure” болон “ISGEC Heavy Engineering” компаниуд оролцоно.
Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд чуулж байна Монгол Улсын эдийн засгийг үүрч яваа уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд 2018 оноос эхлэн жил бүр тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, ойрын ирээдүйн зорилтоо дэвшүүлэн, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдэхэд өөрсдийн дуу хоолойг төр, засагт хүргэдэг уламжлал тогтсон.  Энэ жил 2019 оны тавдугаар сарын 03-нд Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний II чуулганыг Төрийн ордонд, өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байна. УУХҮЯ-наас санаачлан зохион байгуулж буй энэ удаагийн чуулга уулзалт хүрээгээ тэлж, уул уурхайн салбараас гадна  геологи, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын эмэгтэйчүүд оролцож байгаагаараа онцлог юм. Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний II чуулганд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл болж 500 орчим эмэгтэй оролцож байна.
Цөмийн “Atomexpo Awards 2019” шалгаруулалтад Монголын төсөл өрсөлдөв ​​​​​​​ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Өнөөдөр цөмийн технологи нь анагаах ухааныг хөгжүүлэх, сансар огторгуйг таньж мэдэх, мөсөн туйлыг эзэмшихэд бодит шинэ боломжуудыг олгохын зэрэгцээ нэн гайхалтай материалуудыг бий болгоод зогсохгүй дэлхийн эдийн засгийн эрчим хүчний суурийг бэхжүүлэхэд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж байна. “Атомэкспо” нь цөмийн энергийн ашиглалт, үйлдвэрлэлийн бэрхшээл, асуудлыг хэлэлцэх, ажил хэрэгч бизнесийн харилцааг бий болгох чухал талбар болсон” хэмээн мэндчилгээндээ онцолжээ. Оросын төрийн тэргүүний “Атомэкспо 2019” форумын зочдод зориулсан уг илгээлтийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга, “Росатом” корпорацийн Хяналтын зөвлөлийн дарга С.В.Кириенко уншиж танилцуулсан юм. Төрийн “Росатом” корпорациас 11 дэх жилдээ зохион байгуулсан “Атомэкспо” форумыг албан ёсоор нээж цэвэр технологийг бэлгэдсэн “Ногоон дөрвөлжин” хэмээх цэцэрлэгт хүрээлэнгийн анхны модод суулгах ёслол Сочи хотын Олимпийн хотхонд болсон нь энэ.
“Mongolia Mining 2019” үзэсгэлэнд оролцогч компаниудын тоо нэмэгджээ  Хариуцлагатай уул уурхайг чухалчилсан “Mongolia Mining 2019” олон улсын үзэсгэлэн Буянт-Ухаа цогцолборт өнөөдөр нээгдлээ. Тасралтгүй ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд энэ удаад хамгийн олон компани оролцож буйгаараа онцлогтой. Дэлхийн 20 гаруй орны 150 гаруй компани уул уурхайн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмж, тэргүүлэгч техник, машины механизм зэрэг бүтээгдэхүүнээ дэлгэн Монголын хэрэглэгчдэд танилцуулж байна.
АХБ:  2019 онд Засгийн газрын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй Азийн хөгжлийн банкнаас эдийн засгийн голлох нийтлэл болох “Азийн хөгжлийн төлөв” тайлангийн энэ оны дугаарт Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 6.9%-иас бага зэрэг буурч, 2019 онд 6.7%,  2020 онд 6.3% болно хэмээн таамаглажээ.
Хайлуур жоншны  165 орд,  122 сая тонн нөөц бүрэн батлагдаагүй “Хайлуур жоншны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилтот хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны хурлын танхимд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт жоншны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбоод, судлаачдын төлөөлөл оролцсон юм.  
5 6 7 8 9 10 11