Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Build Mongolia 2022” нээлтээ хийлээ

Build Mongolia 2022” үзэсгэлэн хоёр дахь удаагаа “Степпе Арена”  Мөсөн өргөөнд  4-р сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Эдийн засгийн чухал салбар болох уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүчний салбарын шинэ техник технологийг танилцуулж, ажил хэргийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж энд олддогоороо давуу билээ. Уг үзэсгэлэнд 100 гаруй шилдэг компани оролцон өөрсдийн бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг танилцуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд  ИБУИНВУ, Болгар, Герман, Вьетнам,  Унгар  зэрэг арав гаруй орны Элчин сайд нар оролцлоо. Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр уул уурхай, тоног төхөөрөмж нийлүүлэгч  “Батсээр” ХХК,  мэдээллийн ивээн тэтгэгчээр Bloomberg  ТВ, Mongolian Mining Journal, Mongolian economy  сэтгүүл  ажиллаж байна.  Гурван өдөр үргэлжлэх энэ үзэсгэлэнд   уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүчний форумыг  зохион байгуулна.   Зам тээврийн форумд  “Шинэ сэргэлт” бодлогын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтыг  Зам тээвэр хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, инноваци, шинэ технологийн талаар  Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн Газрын дарга Д. Гэрэлням нар илтгэл танилцуулгыг хийнэ.  Сэргээгдэх эрчим хүчний хөгжил, хэтийн төлөв, эрчим хүчний зах зээл,  хүлэмжийн хийн ялгаруулалтын өнөөгийн байдал, уул уурхайн талаар төрөөс баримталж буй бодлого гээд олон мэдээллийг эндээс авах боломжтой аж.

Build Mongolia 2022” үзэсгэлэн нь Монгол Улсын эдийн засгийн чухал салбаруудад дэлхийн шилдэг техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн байгууллагуудын олон талт хамтын ажиллагааны гүүр болохын зэрэгцээ эдгээр салбарын мэргэжилтнүүдийн бусадтай танилцах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, хөгжил дэвшлийн чиг хандлагын талаар мэдээлэл авах орчин юм.  

 

Ж.Мөнхцэцэг