Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган
Т.Баттулга: “Build Mongolia” үзэсгэлэн бол бүтээн байгуулалтын салбаруудын хувьд нэг цэгийн төвлөрөл юм “Build Mongolia 2022” олон улсын үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын талаар ерөнхий зохион байгуулагч “Экспо Монгол” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгаас тодрууллаа.
Г. Ёндон: Нүүрсний экспортыг 50 сая тоннд хүргэж нэмэгдүүлэхээр ажиллана “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хурлыг нээж салбарын сайд Г. Ёндон илтгэл тавилаа. Сайд “Дэлхийн уул уурхайн салбар шинэ үе шатандаа орж байна. Дэлхийн дулаарлаас үүдэн ногоон эрчим хүч, эрчим хүчний шилжилт зэрэг бодлоготой холбоотойгоор манай ашигт малтмалын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ өсөх хандлагатай байна. Нөгөө талаас улсын төсвийн томоохон хэсгийг бүрдүүлдэг нүүрсний хувьд 2060 он хүртэл Хятад улсын баримталж байгаа бодлого, цаашлаад АНУ, Европын холбооны улсуудын бодлогын нөлөөгөөр хэрэглээ нь үе шаттайгаар буурахаар байна.
"Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь" хурал болж байна Эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах, түүнд чиглэсэн урьдач нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна. Уг хурлаар салбарын бодлогын шинэчлэл, ирээдүйн уул уурхай гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын реформ, өндөр технологийн түүхий эдийн судалгаа, үр дүнгийн талаар хэлэлцэнэ.
Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх тухай сэдвээр хуралдана Монгол Улсын Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Геологи, Уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт хурал энэ сарын 24-ний өдөр зохион байгуулагдана. Хурлаар салбарын сайд болон дэд сайд уул уурхайн салбарын шинэчлэл болон хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын шинэчлэлтийн талаар танилцуулна. Мөн Ногоон эдийн засагт уул уурхайн гүйцэтгэх үүрэг, Газрын ховор элементийн тархалт зэрэг олон сонирхолтой сэдвээр сонсгол тавихаас гадна хэлэлцүүлэг өрнүүлнэ.
"Уул уурхай ба эдийн засаг: Тулгамдсан асуудал, шийдэл" сэдэвт хурал боллоо Хуралд үндсэндээ дөрвөн гол судалгааг танилцууллаа. Тухайлбал цар тахлын уул уурхай болон эдийн засаг дахь нөлөөллийн талаар салбарын компаниудаас түүвэр судалгаа авахын сацуу загварчлал боловсруулж гаргаж иржээ. Удаах судалгаа нь уур амьсгалын хэлэлцээрийн өмнө хүлээсэн манай улсын үүрэг хариуцлагатай холбоотой. Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт нэгдэн орсон байдаг. Үүнээс үүдэн гарах өртөг зардлын талаар судалж гаргаж ирсэн нь нэлээд хэрэгцээтэй, цагаа олсон судалгаа болж байна. Үүнээс гадна Уул уурхайн салбарт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бодлогын зөвлөмж, Олборлолтын төсөлд нийгмийн зөвшөөрөл авахтай холбоотой чухал асуудлуудыг хөндсөн сонирхолтой илтгэлүүдийг хурлаар танилцууллаа.
“Build Mongolia 2022” ирэх 4-р сард зохиогдоно “Build Mongolia 2022” олон улсын барилга, уул уурхай, дэд бүтцийн салбарын үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдана.
"Халдвар хил дамнан тархах эрсдэлийг бууруулснаар боомтын нэвтрүүлэлтийг нэмэгдүүлнэ" Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Стратегийн яриа хэлэлцээний 6 дахь удаагийн уулзалтыг өнөөдөр /2021.12.23/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, хятадын талаас Гадаад хэргийн яамны туслах сайд У Жянхао ахлан оролцов.
“Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 20-22-нд болно “Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулна. Бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаар гадаадын болон дотоодын 100 гаруй аж ахуй нэгж оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч нар болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулна.
“Монгол Улсын нүүрсний экспорт: боломж, сорилтууд” зөвлөлдөх уулзалт боллоо Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгээс зохион байгуулж буй  “Монгол Улсын нүүрсний экспорт: боломж, сорилтууд” зөвлөлдөх уулзалт  ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II  байрны хурлын танхимд өнөөдөр зохион байгуулагдлаа.  Зөвлөлдөх уулзалтыг ШУА-ийн Олон улс судлалын Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай хөтлөн явуулж, тус хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо нээж үг хэллээ.
“Нэн тэргүүнд ХАБ” бага хурал 10 дахь жилдээ Хөдөлмөрийн аюулгүй байдлын тэргүүн туршлага, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцдэг “Нэн тэргүүнд ХАБ-2021” бага хурал өнөөдөр /2021.10.21/ нээлтээ хийлээ. Өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулж буй уг хурлыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан “Аюулгүй байдал ба цар тахал” уриан дор, танхим болон цахим хосолсон хэлбэрээр явуулж буйгаараа онцлог.  
“Нэн түрүүнд ХАБ-2021” бага хурал зохион байгуулагдана Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.
Уул уурхайн салбарын гол эвентийн нэг “Mongolia Mining-2021” үзэсгэлэн нээгдлээ    “Mongolia Mining-2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр /2021.09.22/ нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь уул уурхайн салбарын текник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, засвар сэлбэгийн үйлчилгээ үзүүлэгчдийг нэг дор цуглуулдаг уламжлалт арга хэмжээ юм. 2011 онд анх зохиогдсоноос хойш жил бүр тасралтгүй зохиогдож ирсэн ч өнгөрсөн 2020 онд цар тахлаас шалтгаалан зохиогдоогүй юм. 
“Mongolia Mining 2021” үзэсгэлэнгийн хөтөлбөр 2011 оноос тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн олон улсын “Mongolia Mining” үзэсгэлэнгийн арга хэмжээний 10 жилийн ойн үзэсгэлэнгийн хөтөлбөрийг танилцуулж байна. КОВИД-19 цар тахлын улмаас 2020 онд болох үзэсгэлэн хойшлогдож, ийнхүү 2021 оны есдүгээр сарын 22-24-ний өдөр нээгдэнэ.
“Хера Экуйпмент” компани автомат хурдны хайрцагтай “Тонли” өөрөө буулгагчийг зах зээлд танилцуулж байна Уул уурхай гэдэг бол цаг минутаар ажил нь хэмжигддэг, “зогсох эрхгүй” салбар юм. Тэр ч утгаараа уул уурхайн ханган нийлүүлэгчид, хамтран ажиллагчид нь хамгийн шилдэг нь, шалгарсан нь байх ёстой. Өөр өөрийн үйл ажиллагаа явуулдаг салбар чиглэлдээ төвлөрч ажилладаг, гол цөм болсон бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж явдаг компаниуд байх ёстой. Тэдгээрийг нэг дороос тус салбарынхан олж харах, холбоо тогтоох, санал бодлоо солилцох, туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлсэн чухал арга хэмжээ гэж харж байна.
Т. Баттулга: 10 жилийн ойн үзэсгэлэнгийн уриа “Эрдэс баялгийн салбар эдийн засгийн сэргэлтийн суурь” Олон улсын уул уурхайн “Mongolia Mining” үзэсгэлэнг анх 2011 оноос тасралтгүй 2019 он хүртэл зохион байгуулсан. Энэ хугацаанд жилээс жилд өргөжиж ирсэн юм. Үзэсгэлэнгийн хамрах хүрээ, ач холбогдол ямагт тэлсэн. Оролцогчдын хувьд ч үзэсгэлэнгээс хүртэх өгөөж ч нэмэгдсэн билээ.  Тийм ч учраас үзэсгэлэн гаргагч, оролцогчдын зүгээс манай 10 дахь удаагийн “Mongolia Mining” арга хэмжээний хүлээлт асар өндөр байна 2020 онд нээгдэх байсан үзэсгэлэн цар тахлын нөлөөгөөр 1.5 жил хойшилсон учраас зохион байгуулагч бидний адил үзэсгэлэн болох өдрийг хоног тоолох үйлчлүүлэгчдийн өндөр хүлээлт дахин 1.5 дахин нэмэгдсэн гэсэн үг.
“Гэрэлт Очирваань” ХХК:  "Mongolia Mining 2021" үзэсгэлэнд оролцож байна “Эрдэс баялгийн салбар сэргэлттэй, түүнийг даган уул уурхайн компаниуд идэвхжсэн энэ цаг үед “Mongolia Mining”  олон улсын үзэсгэлэн арав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн технологи, тэр дундаа уул уурхайн техник, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нэвтрүүлж, дотоодын хэрэглэгчдэд ойртуулах зорилттой уг үзэсгэлэнгийн арга хэмжээ энэ жил арав  дахь удаа есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Буянт-Ухаа Спорт Ордонд зохион байгуулагдах гэж байна. “Mongolia Mining 2021”  үзэсгэлэнд оролцож буй “Гэрэлт Очирваань” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал И. Мөнх-Одоос арга хэмжээний талаар тодруулсан юм.
“Mongolia Mining 2021” үзэсгэлэн 10 дахь удаагаа зохион байгуулагдана Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан олон удаа хойшлоод байсан Монголын хамгийн том “Mongolia Mining 2021” Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн арав дахь жилдээ 9 дүгээр сарын 22-24 -ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Австрали, Беларус, Казахстан, Швед, Герман, Япон, ОХУ болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно.
Гүний уурхайн гүн рүү ‘‘аялах’’-ыг урьж байна Өнөөдөр дэлхийд 20 хүрэхгүй гүний уурхайд блоклон нураах технологи ашиглаж байгаа бөгөөд тэдний төлөөлөл болгож Чили улс дахь Коделкогийн Эл Тэниентэ зэсийн уурхай, АНУ-ын Колорадо муж дахь Фрийпорт компанийн Хендерсон молибдены уурхай, Өмнөд Африк дахь Петро Даймондс компанийн /өмнө нь Дэ Бийрс Даймондс Майнз эзэмшиж байсан/ очир-эрдэнийн Калинан уурхайн мэргэжилтнүүд илтгэл тавьж, өөрсдийн туршлагаа хуваалцана. Мөн ШУТИС-ийн эрдэмтэн судлаач нар илтгэл тавихаас гадна Рио Тинто болон Оюу толгой компанийн төлөөлөл Оюу толгойн гүний уурхайн блоклон олборлохх технологийн талаар танилцуулга хийнэ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт инновац, технологийн шинэтгэл хийж байна Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичиг, Төрийн албаны шинэтгэл-инновац, технологийн чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа талаар Төрийн албаны зөвлөл ээлжилт уулзалтаа өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон зөвлөлийн гишүүд, агентлагийн удирдлагууд оролцлоо.  Салбарын хүний нөөцийг чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээр нэмэгдүүлэх, гадаад дотоодод салбарын захиалга, тэтгэлгээр суралцсан мэргэжилтнүүдийг төрийн албанд нь тогтвортой ажиллуулах, сахилга хариуцлагыг нь сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлын мэдээллийг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал танилцуулсан юм.
“Эрдэс баялгийн цахим засаглал” бодлогыг хэрэгжүүлнэ Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгох зорилгоор УУХҮЯ-наас  “Эрдэс баялаг-цахим шилжилт”  цахим хэлэлцүүлгийг (06.18) анх удаа зохион байгууллаа. “Байгалийн баялгаас Оюуны баялагт” уриатай тус хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ ирүүлсэн юм. Тэрээр мэндчилгээндээ, Монгол Улс дижитал шилжилтийн бодлогоо тодорхойлон эхний ээлжид төрийн үйлчилгээний E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг байгуулсан бөгөөд төрийн 50 орчим байгууллагын 500 гаруй үйлчилгээг олон нийтэд үзүүлж байна. Цаашид төрийн ажил, үйлчилгээг бүрэн цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэн мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг эхлүүлээд байна хэмээн онцлон дурдав. 
3 4 5 6 7 8 9