Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Уул уурхайн салбар нийгэм эдийн засгийн нөлөөллийг үнэлнэ

Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.16/ боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Нийгэм, эдийн засгийн нөлөөллийн аргачлалыг боловсруулснаар Монголын эрдэс баялгийн салбарын нийгэм, эдийн засгийн болон байгаль орчны үнэлгээг системтэй боловсруулахад хувь нэмэр оруулахаас гадна Монгол Улсын дунд, урт хугацааны тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх юм. Хэлэлцүүлэгт ХБНГУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамны Соёл, Эдийн засаг ба Олон улсын харилцаа хариуцсан атташе Ханна Нетзбанд, Герман Улсын Гео-Шинжлэх ухаан, Байгалийн нөөцийн Холбооны Хүрээлэн (BGR)-ийн Монгол болон Төв Азийн төслүүд хариуцсан ерөнхий зохицуулагч Текла Абель,төслийн удирдагчВибке Креветт болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо. Хурлын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээний өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйд хэрхэн сайжруулах стратегиудыг хэлэлцсэн юм.

                                                                                                                                                          Эх сурвалж: УУХҮЯ