Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган
“Эрдэс баялаг- цахим шилжилт” хэлэлцүүлэг маргааш болно Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
“Нүүрс баяжуулалт 2021” онол практикийн бага хурал боллоо Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо, “Энержи Ресурс” ХХК  хамтран    “Нүүрс баяжуулалт 2021” онол практикийн цахим хурлыг  (06.08)   зохион байгууллаа.  Хурлыг нээж Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны (МАМБХ) Ерөнхийлөгч Б.Чинзориг, “Энержи Ресурс” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч Ц.Баасандорж нар  үг хэлэв. “Нүүрс баяжуулалтын чиглэлээр  бид анхны хурлаа хийж байна. Энэхүү хуралд хамтран оролцож, дэмжин ажиллаж байгаа “Энержи Ресурс” компанийн нийт инженер, техникийн ажилтанд талархлаа илэрхийлье” хэмээн МАМБХ-ийн Ерөнхийлөгч Б.Чинзориг тодотголоо.   
“Mongolia Mining 2021” үзэсгэлэнг 10 дахь удаагаа зохион байгуулна Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан олон удаа хойшлоод байсан Монгол улсын хамгийн том “Mongolia Mining 2021” Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн арав дахь жилдээ есдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно.
World copper 2021:  Зэсийн алтан үе  Чилийн Сантьяго хотоос CRU байгууллагын зохион байгуулсан “World copper 2021” чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс цахимаар холбогдон оролцсон уул уурхайн үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, салбарын шинжээчид “зэсийн алтан үе” айсуйг тодорхойлов. Эдүгээ дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч 2011 оны дээд үзүүлэлтийг шинэчиллээ. Ханш 10 мянган ам.доллар даваад буй энэ цагт зэсийн чуулган уул уурхайн хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байв. Мэдээж, Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалттай зэсийн хамгийн том төсөл Оюутолгойн гэрээг өөрчлөн шинэчлэх хэлэлцээрийг өрнүүлээд байгаа үед тун онцлог юм. Чуулган нээгдсэн 12-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг, “Рио Тинто” компанийн төлөөлөл Оюутолгой төсөлтэй холбоотой хэлэлцээрийг эхлүүлсэн. Хэлэлцээрийн дараа “Рио Тинто”-ийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Б.Болд “World copper 2021” чуулганд илтгэгчээр оролцсон нь Оюутолгой дэлхийн зэсийн үйлдвэрлэлд чухал төсөл болохын илрэл юм.
“Газрын тос 2021”: Галба XI, Матад-XX талбайг ашиглалтад шилжүүлэхээр төлөвлөж байна Монгол Улсад газрын тосны  салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан “Газрын тос 2021” олон улсын эрдэм шинжилгээний XXVII  хурал өнөөдөр цахимаар зохион байгуулагдаж байна. Цахим хурлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нээж, ШУТИС-ийн ректор, доктор (PhD), профессор Б.Очирбат, НИК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат, Канадын Мэрит төслийн Зөвлөх Жениффер Адамс нар үг хэллээ. Үүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Чулуунбат газрын тосны салбарын хөгжлийн талаар илтгэлээ.
“Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлэг болно Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ энэ сарын 21-нд цахимаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгоход тус хэлэлцүүлэг чиглэсэн байна. Хэлэлцүүлгийг нээлтэд  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэх аж. Мөн УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлого”, тус яамны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны систем“ зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.
“Төмөр замын замын тээврийн аюулгүй байдал-асуудал, шийдэл”  хурал болно “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс “Төмөр замын тээврийн аюулгүй-асуудал, шийдэл” онол практикийн бага хурлыг тавдугаар сарын эхээр цахимаар зохион байгуулахаар болжээ. Энэхүү хурлаар төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлууд, үр дүнтэй санал, санаачлагыг дэмжих, сурталчлах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль тогтоомж, төмөр замын тээврийн аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэж байгаа аж. 
Аж үйлдвэрийн “Иннопром” үзэсгэлэн Екатеринбург хотноо болно Цар тахлын нөхцөл байдлаас үл хамаарч  “Иннопром” үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн  ээлжит арга хэмжээг ОХУ-ын Екатеринбург хотноо (2021.07.6-9) нээх бэлтгэл ажил  эхэлжээ. Тус үзэсгэлэнд олон улсын компани, бизнес эрхлэгчид өөрсдийн шинэ технологи, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах, цаашлаад бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжтой томоохон үзэсгэлэн юм. Энэхүү арга хэмжээнд оролцох сонирхолтой Монголын аж ахуй нэгжүүд танилцуулахаар төлөвлөж буй бүтээгдэхүүний мэдээллээ УУХҮЯ-нд хүргүүлэх аж. 2010 онд анх “Иннопром” үзэсгэлэнг ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамнаас зохион байгуулсан бөгөөд 2012 оноос тус улсын Засгийн газрын шийдвэрээр Холбооны статус, 2013 онд олон улсын статустай болсон байна. 
“Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний III чуулган эхэллээ “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь”  уриатай “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний III чуулганыг “Эрдэс баялаг эмэгтэйчүүд” НҮТББ өнөөдөр цахимаар зохион байгуулж байна.  Энэ удаагийн чуулган  нь цар тахлын нөхцөл байдалд байгаа хэдий ч цахим боломжийг ашиглан ажлын байрандаа ажиллаж буй салбарын эмэгтэйчүүдийн оролцоог хангаж, тэдэнд жендэрийн болон хариуцлагатай уул уурхайн ойлголт, мэдлэгийг өгөх, идэвхжүүлэх, урам зориг өгөх, чиглүүлэхийг зорьж байгаа хэмээн чуулганыг зохион байгуулагчид онцоллоо. УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Канадын МЕРИТ төсөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК  энэхүү чуулганыг хамтран зохион байгуулж байгаа юм.
MONGOLIA MINING 2021 үзэсгэлэн 10 дахь удаагаа зохион байгуулагдана  Mongolia Mining 2021 Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэнг арав дахь жилдээ 5 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулахаар төлөвлөЖ байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно. 
Эрдэс баялаг-эмэгтэйчүүд үндэсний III чуулган  цахимаар болно Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-аас анхны үндэсний чуулганаа 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотод зохион байгуулсан нь  салбарын эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн  томоохон үйл явдал болж байсан. Үүний дараа (2019.05.03) Улаанбаатар хотноо  II чуулган  “Хамтын хүч  хөгжлийн гарц” уриан дор (2021.03.16) болж байжээ. Тэгвэл энэ удаагийн чуулган мөн Улаанбаатар хотноо “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь   уриан дор цахимаар хуралдах юм. Одоогоор эрдэс баялгийн  салбарт ажиллагсадын 15% эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд зарим компанид нийт ажиллагсдын 25% нь эмэгтэйчүүд байна.
Ил уурхайд конвейер нэвтрүүлэх шийдлийг хэлэлцэнэ  Уурхайн үйл ажиллагааг тогтвортой явуулах боломж, нөхцөлийг хангахуйц дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шийдлүүдийн талаарх “Ил уурхайн тасралтгүй ажиллагаа“ онлайн хурлыг “Монгол нүүрс” ассоциаци зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлаар, туузан конвейерийн техник, туузан конвейерийн зураг төслийн зарчим, ил уурхайн уламжлалт хэлбэрийг тасралтгүй ажиллагааны технологитой харьцуулах, холын зайн конвейерийн тээвэр, туузан конвейер ба шанагат экскаватор, нуруулдагч, холигчийн харилцан уялдаатай ажиллагаа зэрэг шийдлүүдийг хэлэлцэнэ. Мөн энэ чиглэлээр Европт болон олон улсад хэрэгжүүлсэн төслүүдийг танилцуулна.
“Газрын тос 2020” хурал болно Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 80 жил, газрын тосны инженер бэлтгэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг угтан  салбарын яам Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байгаа бөгөөд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө   салбарын яамны зүгээс газрын тосны ашиглалт, олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг шилдэг компаниудыг тодруулан өргөмжилсөн. Тэгвэл энэ сарын 21-нд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас “Газрын тос 2020” эрдэм шинжилгээ, онол практикийн XXVI хурлыг зохион байгуулахаар болжээ.
“Сэргэлтийн шийдэл”  Хүн төрөлхтөн шинэ вирусын тахалд нэрвэгдэн дэлхийн эдийн засаг хямарсан, Монгол Улсын шинэ парламент, засаг бүрдсэн онцгой цаг үед 18 дахь удаагийн “Дисковер Монголиа” хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулагдлаа. Сүүлийн жилүүдэд манай улсад гадаадын хөрөнгө оруулалт саарч буй. Гэтэл урьдчилан таамаглаагүй Ковид-19 сорилттой тулгарч уул уурхайн экспорт бараг 40%-иар буураад байна. Цаашдаа дотоодод санхүүгийн хямрал гүнзгийрэхээс сэргийлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээж нэмэгдүүлэх, төр засгаас ямар бодлогоор хөрөнгө оруулагчдыг дэмжих, олон улсын худалдаа бизнесийн шинэ тутмын өөрчлөлтүүдийн хандлагыг хэлэлцэхээр энэ удаагийн чуулган  зорьж, “Сэргээлтийн шийдэл” уриаг дэвшүүлжээ. 
Монголд цөмийн технологи хэрэглэх өргөн боломж бий “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд”  үндэсний семинарын /2020.11.06/ үеэр Монгол Улс болон дэлхий дахинд цөмийн техник, технологийн өнөөгийн ашиглалтын явц, байдлын  талаар эрдэмтэн, судлаачид илүүтэй хөндөн ярилцсан юм. Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монгол Улсын Их Сургуультай хамтран тус сургуулийн дугуй танхимд зохион байгуулсан  үндэсний семинарт салбарын тэргүүлэх эрдэмтэд олноор уригдан оролцов. Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Монгол Улс бусад улс орны адил цөмийн технологийг нэлээд өргөн хэмжээнд ашиглаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд цөмийн технологийн хэрэглээ нэмэгдсээр байна. Гэхдээ Монгол Улсад тулгамдаж байгаа асуудал  бол судалгаатай холбоотой  материаллаг баазын  хүндрэл. Өндөр өртөгтэй, урт хугацааны менежмент шаардах багажууд шаардлагатай. Үүнийг Монгол Улсад нэвтрүүлбэл томоохон дэвшил болно”  хэмээн хурлын эхэнд тодотголоо.  
Монгол Улсын цөмийн технологийн хэрэглээний талаар хэлэлцлээ Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монгол Улсын Их Сургуулийн  хамтарсан “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” сэдэвт  үндэсний  семинар энэ сарын 06-нд МУИС-ийн дугуй танхимд боллоо. Уг семинараар салбарын эрдэмтэн судлаачид, Цөмийн энергийн комиссын Ажлын албатай хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл цөмийн техник, технологийг ашиглаж, сүүлийн үед гүйцэтгэсэн ажлын үр дүн, цаашдын зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, салбар хоорондын уялдааг  хангах чиглэлд хэлэлцүүлэг өрнүүллээ. Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Цөмийн технологийн хэрэглээ Монгол Улсад”, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Цацрагийн аюулгүй байдлын хяналт, бодлого төлөвлөлт” сэдвээр  илтгэл тавьж, семинарыг нээсэн юм.
“Нэн түрүүнд ХАБ-2020” бага хурлыг цахимаар зохион байгуулж байна    Жил бүр зохион байгуулагддаг “Нэн түрүүнд ХАБ” бага хурал энэ жил “Ковид-19 ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд” уриан дор ШУТИС-ийн хурлын танхим цахим хэлбэрээр болж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус бага хурал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтийн талаарх шинэлэг мэдээллүүд, ХАБ-ын хүрээнд шийдвэрлэж байгаа тэргүүн  туршлагаас суралцах, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд чиглэж буйгаараа онцлог хэмээн зохион байгуулагчид онцоллоо.  Эрдэнэт, Дархан, Өмнөговь, Завхан, Архангай, Баян-Өлгий аймгуудын ХАБЭА хариуцсан  албаны хүмүүс  цахимаар холбогдон мэдээлэл солилцож байна.  Энэ удаагийн хурлыг МОШПА /Мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбоо/, ШУТИС, МҮЭ-ийн холбоо болон Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль зэрэг байгууллага  хамтран зохион байгуулж байгаа юм.
“Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” хэлэлцүүлэг болно “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” сэдэвт үндэсний семинарыг Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас энэ сарын 06-нд МУИС-ийн төв байрын Дугуй танхимд зохион байгуулахаар болжээ. Тус семинар нь   Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, цөмийн техник, технологийг нийгэм-эдийн засгийн өргөн хүрээнд ашиглаж буй байдлыг танилцуулах, салбар хоорондын уялдааг дэмжих, цөмийн технологийн ач тусыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой аж.
Discover Mongolia-2020: Хайгуулыг эрчимжүүлэх нь чухал Хурлын эхний хэлэлцүүлэг “Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах нь: Хуулийн томоохон өөрчлөлтүүд ба ил тод байдал” сэдвээр өрнөлөө. Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлж, ашигт малтмалын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд уул уурхайн боловсрол олгох чиглэлд идэвхтэй ажиллах болно. Мөн УИХ-ын намрын чуулганаар Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль болон бусад холбогдох хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барина” гэдгээ илэрхийллээ. Эдгээр хуулийн өөрчлөлтөөр салбарын хуулиудын уялдаа холбоог сайжруулж, давхардал, хийдлийг нэг мөр шийдвэрлэж, эргээд хөрөнгө оруулагч нарт таатай орчин бүрдэнэ гэж сайд үзэж байна.
“Mongolia Mining 2020” үзэсгэлэн 10 дахь удаагаа болно "Mongolia Mining 2020” үзэсгэлэн арав дахь жилдээ уламжлал ёсоор дөрөвдүгээр сарын 2 дахь долоо хоногт Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдана. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман, Франц болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Оролцогч компаниудын тоо энэ жил  мэдэгдэхүйц нэмэгдсэн ба Чех, Хятад, Канад, Англи зэрэг улсаас өргөн бүрэлдэхүүнтэй аж ахуйн нэгжүүд оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус салбарын компаниудын илтгэл тавигддаг.
4 5 6 7 8 9 10