Эрдэс баялаг-эмэгтэйчүүд үндэсний III чуулган  цахимаар болно

2021-03-01 10:38

Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-аас анхны үндэсний чуулганаа 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотод зохион байгуулсан нь  салбарын эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн  томоохон үйл явдал болж байсан. Үүний дараа (2019.05.03) Улаанбаатар хотноо  II чуулган  “Хамтын хүч  хөгжлийн гарц” уриан дор болж байжээ. Тэгвэл энэ удаагийн чуулган мөн Улаанбаатар хотноо “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь   уриан дор (2021.03.16) цахимаар хуралдах юм. 

Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын бодлого, эрх зүйн орчныг жендэрийн үзэл баримтлалтай болгон шинэчилж, байгаль орчин, хүний эрх, нийгэм, нөлөөллийн бүсэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, салбарын үр шимийг эмэгтэй, эрэгтэй хүмүүст  тэгш хүртээх, гэр бүлд ээлтэй хөдөлмөрийн харилцааны орчин нөхцөлийг бүрдүүлэх, бүх хүрээнд хамтын ажиллагаа түншлэлийг хөгжүүлэх замаар жендэрийн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн хууль тогтоомжийг  хэрэгжүүлэхээр УУХҮЯ-наас 2017 онд Эрдэс баялгийн салбарын нөлөөлийн үнэлгээг хийжээ.  Энэхүү үнэлгээнд  тулгуурлаж “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2019-2026)” болон түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан батласан байна.

Одоогоор эрдэс баялгийн  салбарт ажиллагсадын 15% эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд зарим компанид нийт ажиллагсдын 25% нь эмэгтэйчүүд байна.  Энэ нь эрдэс баялгийн салбарын оролцогчдод  хүний эрх болон жендэрийн ойлголтыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг харуулж байгаа юм.

Г.Идэр

Сэтгэгдэл (2)

  • Одноо (66.181.161.100)
    Уг хуралдаанд ямар сэдвээр ярилцах вэ...
    2021 оны 03 сарын 12 | Хариулах
  • Jargalmaa Zorig (202.131.243.190)
    Уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн үндэсний анхдугаар чуулганыг 2018 оны 04 сарын 17-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан үйлдвэрийн захиргааны дэмжлэгтэйгээр "Уурхайчин эмэгтэйчүүд-хөгжлийн төлөө₮ нэрийн дор зохион байгуулсан. Энэ мэдээнд уурхайчин эмэгтэйчүүдийн анхны чуулганыг Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-аас зохион байгуулсан мэтээр ташаарч бичсэнийг залруулна уу.Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбоо
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 40 минутын өмнө
    Брэнт маркийн газрын тосны ханш 86.04 ам.доллар/баррель болж 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэх болсон байна. Үүнээс үүдэн энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлтг 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна. 
  • 4 цаг 18 минутын өмнө
    Монголын тал түүнчлэн аж ахуйн нэгжүүд нүүрсний худалдааны урт хугацааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэхийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн чиглэлээр хоёр улсын хооронд төмөр замаар харилцан холбогдох ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын холбогдох аж ахуйн нэгжүүд тохиролцсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, уг тохиролцоог ГХЯ-дын шугамаар шуурхай баталгаажуулж, төмөр замыг холбох дэд бүтцийн байгууламжийг барихад идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. 
  • 4 цаг 35 минутын өмнө
    Элчин сайд Т.Бадрал, Шивээхүрэн-Сэхээ боомт нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй боомт гэдгийг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж, нэг өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 400 хүргэх зорилт дэвшүүлэхийг санал болгов. Альшаа аймгийн дэд дарга Цэцэн, Монгол Улстай хийж буй худалдааны эргэлт, барааны төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлж, тус аймгаас Монгол Улсын Баянхонгор аймагт 728 мянган юанийн буцалтгүй тусламж үзүүлж буйгаа мэдэгдэв.
  • 6 цаг 0 минутын өмнө
    Жил бүрийн намар Монгол банк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Энэ дагуу Төрөөс  мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг тус банк УИХ-д өргөн барьсан билээ. Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ковид 19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд  дэлхийн эдийн засаг огцом уналтад орсон. Гэхдээ 2020 оны сүүлээс эхлэн хөгжингүй орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээл идэвхжиж, зах зээлд оролцогчдын хүлээлт сайжирч, сэргэлт гарч байна.
  • 8 цаг 20 минутын өмнө
    Өмнөговь аймаг дахь Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд олборлолт эрхэлж буй “Энержи Ресурс” буюу “Mongolian Mining Corporation”-ын олзворлолт 2022 онд хэвэндээ орно гэж Фитч агентлаг тооцоолсон байна. Учир нь, цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэхээр ашиглалтад оруулж буй нүүрсний терминал нь борлуулалтыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж тооцжээ. Шинэ терминал ашиглалтад орсноор ирэх онд нийт дүнгээрээ 18 сая тоннын экспорт уг терминалаар дамжиж худалдаалагдана гэж тус агентлаг үзжээ.