Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

MONGOLIA MINING 2021 үзэсгэлэн 10 дахь удаагаа зохион байгуулагдана 

Mongolia Mining 2021 Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэнг арав дахь жилдээ 5 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулахаар төлөвлөж байна. Үзэсгэлэнгийн үеэр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно. 

Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ салбарын компаниудын илтгэл тавигддаг. Жилээс жилд өргөжин тэлж, уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан ч оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц болно.

Монголын уул уурхайн хамгийн том үзэсгэлэнгээр хүлээн зөвшөөрөгдөөд буй Mongolia Mining арга хэмжээний Алтан ивээн тэтгэгчээр “Жиндиншин” ХХК, Мөнгөн ивээн тэтгэгчээр “Цбон” ХХК, “Юнайтед Белаз Машинери” ХХК ажиллаж байна. Талбай дүүргэлт 80 хувьтай явагдаж байна. Mongolia Mining үзэсгэлэнд оролцох бол www.mongolia-mining.com  цахим хуудсаар бүртгүүлээрэй.