Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган
Зүүн, Зүүн-Өмнөд Азийн геологийн хорооны хурал Монголд болж байна Монгол Улс Зүүн, Зүүн-Өмнөд Азийн Геологийн Шинжлэх Ухааны Төсөл Хөтөлбөрийг Зохицуулах Хороо (CCOP)-ны гишүүн орноор 2018 онд элссэн. Тус байгууллагын удирдах хорооны ээлжит 78 дугаар хурал (2022.05.30-06.02) манай улсад зохион байгуулагдаж байна. Тус байгууллага нь геологийн шинжлэх ухааны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, геологийн мэдээллийн менежментийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах болон тэдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг Олон Улсын байгууллага юм.
“Газрын тос 80” ойн баярын хурал боллоо Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал (05.27) Корпорэйт зочид буудлын хурлын танхимд боллоо. Газрын тосны салбарын 800 гаруй зочид төлөөлөгчид оролцсон тус баярын хуралд УУХҮ-дэд сайд О.Батнайрамдал, Ашигт малтмал, газрын тосны газрын (АМГТГ) дарга Л.Баярмандал нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болж байна Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.
Бодлого, институтийн хүчин зүйл ГШХО татахад сул тал болж байна Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.
Ордын үнэлгээгээр тодорхойлох уу, оруулсан хөрөнгө оруулалтаар хэмжих үү? Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл “Уул уурхайн салбарын эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Уул уурхайн Эрдэс баялгийн холбоо, Монголын Эрдэс баялгийн эдийн засаг менежментийн холбоо, Уул уурхайн Хүрээлэн, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо, Жоншны холбоо, Зураг төсөл зохиогчдын холбоо зэрэг байгууллагын тавь гаруй төлөөлөл оролцон “Ашигт малтмалын тухай хууль”-ийн шинэчлэлтэй холбоотойгоор санал бодлоо солилцсон юм.
“Монголын геологи, хайгуул 2022”: Энэ сараас хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг зарлах төлөвтэй “Монголын геологи, хайгуул 2022” чуулга уулзалт, үзэсгэлэн эхэллээ. Уул уурхайн салбарын үндэс суурь болсон геологи, хайгуулын асуудалд төвлөрдөг тус хурал нь цар тахлын улмаас хоёр жил завсарласны дараа энэ оны тавдугаар сарын 4-5-нд 12 дахь удаагаа болж байна.
"Монголын геологи, хайгуул 2022" хурал болно “Монголын Геологи, Хайгуул 2022 (Mongolian Mineral Exploration Roundup 2022) чуулга, уулзалт 2022 оны тавдугаар сарын 4-5-нд “Корпорэйт конвеншн төв”-д зохион байгуулагдах гэж байна. Уг хурал нь цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан юм. “Mongolian Mining Journal” сэтгүүл "Монголын геологи, хайгуул 2022" хурлын мэдээллийн түншээр ажиллаж байна. Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын холбооноос санаачлан зохион байгуулж байгаа чуулга, уулзалтыг УУХҮЯ, АМГТГ, Үндэсний Геологийн алба, Геологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн, ШУТИС, МУИС зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.
“Build Mongolia 2022” нээлтээ хийлээ “Build Mongolia 2022” үзэсгэлэн хоёр дахь удаагаа “Степпе Арена” Мөсөн өргөөнд 4-р сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Эдийн засгийн чухал салбар болох уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүчний салбарын шинэ техник технологийг танилцуулж, ажил хэргийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж энд олддогоороо давуу билээ. Уг үзэсгэлэнд 100 гаруй шилдэг компани оролцон өөрсдийн бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг танилцуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд ИБУИНВУ, Болгар, Герман, Вьетнам, Унгар зэрэг арав гаруй орны Элчин сайд нар оролцлоо.
Н.Батжаргал: “Build Mongolia”-д онцлох бүтээгдэхүүн болох тосолгоо үйлчилгээний модуль танилцуулна “Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн хоёр дахь жилдээ дөрөвдүгээр сарын 20-22-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага "Космик Райс" ХХК-ийн захирал Н.Батжаргалтай ярилцлаа.
“Build Mongolia 2022” барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын үзэсгэлэн болно “Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн хоёр дахь жилдээ дөрөвдүгээр сарын 20-22-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн мөнгөн ивээн тэтгэгч “Мега Сэлбэг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Барсболдтой ярилцлаа.
Г.Тэмүүлэн: Уул уурхайн салбарт төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг гажуудлыг арилгах хэрэгтэй "Монголын эдийн засгийн чуулга 2022" хоёр дахь өдрөө үргэлжилж (2022.04.08) байна. Уул уурхай: Олборлолтоос боловсруулалт руу хэлэлцүүлгийн онцлох эшлэлүүдээс хүргэж байна.
ЖАЙКА: Засгийн газар хөрөнгө оруулалт хийхдээ ТЭЗҮ-ийн чанарыг анхаарах шаардлагатай "Монголын эдийн засгийн чуулга 2022" хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хөрөнгө оруулалтын орчин нэгдсэн хуралдааны эшлэлүүдээс хүргэж байна.
УУХҮЯ: "PDAC 2022" чуулга уулзалтад оролцох компаниудыг бүртгэнэ Канадын Хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чуулга уулзалт “PDAC 2022” /PDAC-Prospectors and Developers Association of Canada/ 2022 оны зургадугаар сарын 13-15-ны өдрүүдэд биечлэн, 28-29-ний өдрүүдэд онлайн хэлбэрээр Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдана.
Нэг хувийн өгөөжтэй, хоёр хувийн ашигтай компаниудаа ЦААШИД ХЭРХЭХ ВЭ? Манайд өгөөж , ашгийн иймхэн үзүүлэлттэй Төрийн гэх 106, орон нутгийн өмч гэсэн тодотголтой 273 компани эгнээ байраа эзлэн, эдийн засгийн үзүүлэлтийг хойш татан “тормойсоор”, бас ч болоогүй ах дүүс, үр хөврөл гарган тэлсээр байна. Төр өмчөө бүртгэн, цаашид хэрхэн засаглалыг сайжруулах талаар бодож эхэлсэн гэдгийг Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл АНУ-ын Худалдааны танхим (AmCham)-ын ээлжит хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм.
Эдийн засгийн чуулган 7-8-ны өдрүүдэд болно “Монголын эдийн засгийн чуулган 2022” нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд гуравдугаар сарын 21-30-нд “Төрийн бүтээмжийн сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Боомтын сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт” гэсэн зургаан сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэгээ зохион байгуулсан. Эдгээр хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг ирэх сарын 7, 8-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдах “Эдийн засгийн чуулган”-ы үндсэн хэлэлцүүлэг дээр танилцуулж бодлогын шийдвэрүүдэд тусгах юм.
Build Mongolia 2022: Ханган нийлүүлэгчдийн хувьд маш том сурталчилгаа, борлуулалтын шинэ суваг нээх давуу талтай үзэсгэлэн “Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага “Бадрангуй Орших Групп ХХК”-ийн гүйцэтгэх захирал У.Базарсадтай ярилцлаа.
Засгийн газар: Ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх тогтолцоог бүх талаар дэмжинэ Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, амлалт үүрэг хүлээхийн зэрэгцээ энэ хүрээнд олон улсын байгууллагууд, өндөр хөгжилтэй орнууд, хувийн хэвшлийн салбаруудтай нягт хамтран ажиллах боломж бүрдээд байгааг Ерөнхий сайд онцоллоо. Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, Ногоон санхүүжилт, Ногоон тогтвортой зээл, Ногоон тогтвортой бонд, Ногоон даатгал, Ногоон финтек зэрэг санхүүжилтийн арга хэрэгслүүдийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг бүх талаар дэмжинэ.
Эрдэс баялгийн салбарын зүүн бүсийн хэлэлцүүлэг Сүхбаатар аймагт эхэллээ Хэлэлцүүлгийг УУХҮЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Канадын MERIT төсөл, АМГТГ хамтран зохион байгуулж буй бөгөөд Дорнод, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн Тамгын газар, Аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын байгууллага болон Уул уурхайн компаниуд оролцож байна.
"Голомт алтны форум" гурав дахь жилдээ боллоо "Голомт алтны форум" арга хэмжээг Голомт банкнаас гурав дахь жилдээ (2022.03.25) зохион байгуулллаа. Голомт банк өмнө нь "Алт - 2" хөтөлбөрийн хүрээнд алтны салбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, компаниудыг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй үзүүлж ирсэн бөгөөд энэ удаа үүнээс гадна уул уурхайн салбарт тоног төхөөрөмж нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийг хамруулж буйгаараа онцлог боллоо.
"Монголын геологи, хайгуул 2022" хурал болно Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбооны санаачилгаар 2009 оноос зохион байгуулж ирсэн "Монголын геологи, хайгуул 2022" XII чуулга уулзалт, үзэсгэлэн 2022 оны тавдугаар сарын 04-05-нд Корпорэйт конвеншн төвд зохион байгуулагдана.
2 3 4 5 6 7 8