Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Build mongolia 2023”  үзэсгэлэнгийн талбайн захиалга 90 хувийн дүүргэлттэй байна

   Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2023 олон улсын үзэсгэлэн гурав дахь удаагаа 2023 оны 04 сарын 19-21-ны өдрүүдэд Мөсөн Өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, тэр дундаа эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудын хамарсан томоохон үзэсгэлэн болон өргөжиж буй Build Mongolia 2023 үзэсгэлэнгийн талбайн захиалга 04-р сарын 07-нд хаагдах ба 90 хувийн дүүргэлттэй байна.

Үзэсгэлэнг салбар салбарын үзэсгэлэн, чуулган зохион байгуулж ирсэн Экспо Монгол ХХК олон улсын үзэсгэлэнгийн агентуудтайгаа хамтран зохион байгуулах ба алтан ивээн тэтгэгчээр МСМ Групп ХХК ажиллаж байна. Мөн Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам тус тус дэмжин оролцоно. Build Mongolia 2023 үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник технологи нэвтрүүлэх, техник технологи, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах нэгдсэн маркетингийн орчин байх юм.

Build Mongolia 2023 олон улсын үзэсгэлэнд оролцож барилга, хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрлэлийн салбаруудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан, үр дүнтэй бизнесийн харилцаа тогтоон, бизнесээ өргөжүүлэхийг урьж байна.

Build Mongolia 2023

Хэзээ: 2023 оны 4 сарын 19-21

Хаана: Steppe Arena - Мөсөн Өргөө ордонд

Зохион байгуулагч: Экспо Монгол ХХК

Алтан ивээн тэтгэгч байгууллага: MSM Group LLC

Дэмжигч байгууллагууд: Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Мэдээллийн түнш байгууллагууд: Bloomberg TV Mongolia, Mongolian Mining Journal, AustCham Mongolia, Bisiness.mn, Zangia.mn

 

Build Mongolia 2023 үзэсгэлэн зохион байгуулах хороо

 Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 80881187

Вэбсайт: www.buildmongolia.com