Хурал чуулган
Дэлхийн экспорт: Стратегийн дахин глобальчлал
Дэлхийн экспортыг дэмжих форум -2023 форумыг Засгийн газар, Олон улсын худалдааны төв (ITC) хамтран зохион байгуулсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй тус чуулганаар “Худалдааг ногоон, дижитал, органик болгон төрөлжүүлэх” талаар хэлэлцэв. Хөгжлийг хурдасгах худалдаа, экспорт, бизнесийн талаар ярилцах энэхүү хурал экологид ээлтэй, ногоон худалдааг төрөлжүүлэхэд гол анхаарлаа хандуулжээ.