Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

"Аж Үйлдвэржилтийн Үндэсний Зөвлөгөөн" эхэллээ

А.Халиун

Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор байгуулагдсан Аж үйлвэржилтийн Үндэсний хорооны анхны хуралдааныг өнгөрөгч 4 дүгээр сард зохион байгуулсан. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Аж үилдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилготой уг Үндэсний хороог Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ахалж байна.Анхны хурлаар холбогдох  байнгын хороодын дарга, сайд нар, салбарын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл эрдэмтэн судлаачдын бүрэлдхүүн 6 асуудлыг хэлэлцэж г хэлэлцэж 4 дэд хороотой байхаар тогтож , дэд хороодын удирдлагуудыг томилилсон.Үндэсний хорооны гол зорилго нь аж үйлдвэрийн салбарт эхний ээлжинд бодитоор хэрэгжихүйц цөөн тооны төслийг сонгож, нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэх юм.

Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнөөр хөрөнгө  оруулалт,хууль эрх зүйн орчны асуудал, аж үилдвэржилтийн сэргэлтэд чухал үүрэгтэй эрчим хүчний нөөц боломж, бусад нөлөөт хүчин зүйлс, төр хувийн хэвшлийн хоорондын  уялдаа холбоог хангах асуудлуудаар илтгэл тавьж,нээлттэй хэлэлцлээ. Мөн иргэд олон нийт, эрдэмтэн судлаачидын саналыг сонсож тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг хайсан юм.

Монгол Улсад 2018-2022 онд 12.4 тэрбум ам.доллар буюу 73.4 хувийг уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт эзэлж байна. Уул уурхайн салбарт хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 60 гаруй хувийг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт эзэлсэн байна.

Аж үилдвэржилтийн сэргэлтэд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах зайшгүй шаардлага бий. Энэ зорилгын хүрээнд УУХҮЯ нь Эдийн засаг, хөгжлийн яам Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтарсан Ажлын хэсгийн хүрээнд байна.

Хуулийн төсөлд хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг тогтоох, хөрөнгө оруулагчид татварын болон татварын бус дэмжилэг үзүүлэх, хөрөнгө оруулагчид татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх,хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах талаар төрийн байгууллагын бүрэн эрхийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан. Мөн хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах зөвлөл болон Хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах, татварын тогтворжуулалтын гэрчилгээ олгох зэрэг заалтыг тусгасан ба Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг уг хуультай нийцүүлж, харилцан уялдаатай боловсруулж байна.