Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны 09.00 цагт Соёлын төв өргөөнд болно.

Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна. Үүнд:

  • - Компанийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай
  • - Компанийн 2022 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай
  • - Ногдол ашгийн талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга
  • - Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • - Компанийн дунд хугацааны төлөвлөгөөний танилцуулга
  • - ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох

тухай асуудлыг хэлэлцэнэ.

Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр явуулна. 

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2023 ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авна хэмээн тус компаниас мэдээлэв.