Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Н.Батжаргал: “Build Mongolia”-д онцлох бүтээгдэхүүн болох тосолгоо үйлчилгээний модуль танилцуулна

“Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн 2 дахь жилдээ дөрөвдүгээр сарын 20-22-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага "Космик Райс" ХХК-ийн захирал Н.Батжаргалтай ярилцлаа.

Юуны өмнө, компанийхаа үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Манай компани нь уул уурхайн болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж чиглэлээр гадаад худалдаа, инженерчлэл, ханган нийлүүлэлт, борлуулалтын дараах сервис үйлчилгээ үзүүлдэг юм. Бид үндсэн 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг: Үүнд:

-Түлш болон Тосолгоо үйлчилгээний тоног төхөөрөмж

-Тослогоо үйлчилгээний сервис машин тоноглол мөн дизайн зураг төсөл

-Тоног төхөөрөмж, машин механизмын хамгаалах систем

-Гидравлик болон цахилгаан тусгай багаж, тоног төхөөрөмж

-Уул уурхай зам барилгын машин механизмын хүнд даацын дугуй болон газартай харьцдаг элэгддэг эд анги нийлүүлэх зэрэг багтана.

Сүүлийн үед төвлөрч буй ажлынхаа талаар ярьвал?

Сүүлийн үед Монголын уул уурхай хөгжиж энэ чиглэлийн компаниуд нэмэгдэж байгаа хэрээр манай компани тослогоо үйлчилгээний машин тоноглол мөн загвар хийцэд анхаарлаа хандуулж олон төрлийн 3D загварууд гаргаж мөн харилцагч байгууллагуудаас захиалга авч ажиллаж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтээрээ цар тахалтай нүүр тулсан хүндхэн хугацаа өнгөрлөө. Энэ цаг үед албан байгууллага бүрд хэрэглэгчдээ татах оновчтой бодлого чухал билээ. Танай компаний хувьд энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?

Цар тахалтай холбоотойгоор хэрэглэгч болон хамтран ажилладаг байгууллагуудад төлбөрийн уян хатан нөхцөл санал болгож мөн цаашид ямар бүтээгдэхүүн хэрэгцээтэй байгаа талаар судалгаа явуулсан. Мөн чанартай бүтээгдэхүүний тоо төрлөө нэлээн нэмэгдүүлж, бусдад таниулах гэх мэт ажлуудыг хийж байна.

Бүтээн байгуулалт 2022 олон улсын үзэсгэлэнд оролцож байгаа гэж сонссон. Үзэсгэлэнгийн үеэр танилцуулах онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээ бий юу?

Үзэсгэлэнд, онцлох бүтээгдэхүүн маань тосолгоо үйлчилгээний модуль буюу олон улсын хэллэгээр Lube truck, Lube module танилцуулахаар бэлдсэн байгаа. Мөн тоног төхөөрөмж машин механизмыг Галаас хамгаалах систем байх байх болно.

Барилга, хот байгуулалт, зам тээвэр, хүнд үйлдвэр, эрчим хүч, уул уурхай зэрэг улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулдаг салбаруудыг нэгтгэсэн үзэсгэлэн нь аль аль талдаа үр өгөөж өндөртэй гэж харж байна. Тэгвэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд Бүтээн байгуулалт 2022 үзэсгэлэнд оролцсоноор үүсэх давуу тал, боломжуудыг хэрхэн харж байна?

Энэ үзэсгэлэнд оролцсоноор манай компани шинэ бүтээгдэхүүнүүд мөн ямар ямар үйлчилгээ үзүүлдэг талаар таниулах мэдүүлэх хэрэглэгч, харилцагч байгууллагууд нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж харж байгаа. Мөн бусад компаниуд үзэсгэлэнд ирж сонирхсоноор хэрэгтэй, магадгүй хайж байгаа бүтээгдэхүүнээ олох зэрэг давуу талуудтай гэж хэлмээр байна.