Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

"Голомт алтны форум" гурав дахь жилдээ боллоо

"Голомт алтны форум" арга хэмжээг Голомт банкнаас гурав дахь жилдээ  (2022.03.25) зохион байгуулллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын алт олборлогч топ аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч 75 байгууллагын 150 орчим төлөөлөл оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хэлэлцэж, ирээдүйн төлөв байдлын тухай санал бодлоо солилцлоо.

Голомт банк өмнө нь "Алт - 2" хөтөлбөрийн хүрээнд алтны салбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, компаниудыг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй үзүүлж ирсэн бөгөөд энэ удаа үүнээс гадна уул уурхайн салбарт тоног төхөөрөмж нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийг хамруулж буйгаараа онцлог боллоо. Уг арга хэмжээгээр дамжуулан оролцогч байгууллагуудад харилцан мэдээлэл, туршлага солилцох боломж олгож буйгаараа мөн давуу талтай байв.