Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

УУХҮЯ: "PDAC 2022" чуулга уулзалтад оролцох компаниудыг бүртгэнэ

Канадын Хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чуулга уулзалт “PDAC 2022” /PDAC-Prospectors and Developers Association of Canada/ 2022 оны зургадугаар сарын 13-15-ны өдрүүдэд биечлэн, 28-29-ний өдрүүдэд онлайн хэлбэрээр Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдана.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран тус улсын ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын техник, тоног төхөөрөмж, технологи үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг монголын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүдтэй холбож, хамтран ажиллах боломжийг нээх чиглэлээр ажиллаж байна.

Иймд Канад Улсаас худалдан авах, нэвтрүүлэх сонирхолтой техник, тоног төхөөрөмж, технологийн талаарх мэдээлэл, тус арга хэмжээнд оролцох хүсэлтээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэст ( утас: 324973) 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний дотор ирүүлэх юм байна.

 

Эх сурвалж: УУХҮЯ