Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
Хятадын литийн компани олон улсад хувь эзэмшлээ нэмэгдүүлж байна  Литийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Хятадын “Ganfeng Lithium” компани 280 сая ам.доллараар Канадын “Millennial Lithium” корпорацийг худалдан авч байна. Энэхүү хэлэлцээр оны дөрөвдүгээр улиралд өндөрлөх аж. “Millennial Lithium” нь Аргентинд лити олборлолтын хоёр ч төслийг эзэмшдэг байна. Эхний төсөл “Pastos Grandes” ашиглалтад ороход бэлэн болж буй. Тодруулбал 2023 оноос олборлолт эхлэх бөгөөд 40 жилийн хугацаанд жилд 24 мянган тонн литийн карбонат үйлдвэрлэх хүчин чадалтай. Хоёр дахь төсөл “Cauchari East”-ийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна. 
Орос БАМ, Транссибирийн зэрэгцээ нүүрсний шинэ төмөр зам барина Элга ордын төслийг хэрэгжүүлэгч “Эльгауголь” компанийн саналаар БАМ, Транссибирийн төмөр замын зэрэгцээ нүүрсний экспортын зориулалттай шинэ шугам барих боломжийг РЖД судалж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины хийсэн онлайн хурал дээр (2021.07.07) нүүрсний зориулалттай шинэ төмөр зам барих талаар РЖД компанийн Ерөнхийлөгч О.В.Белозеров танилцуулжээ. Тухайлбал, “Эльгауголь”-ийн  толгой компани “А Проперти” нь өөрийн хөрөнгөөр хувийн төмөр замын шугам барих хувилбарыг дэвшүүлжээ. Элга ордыг Охотын тэнгистэй холбох 500 км төмөр зам татах гэнэ. Энэхүү төмөр замын шугамыг барихад 2.5-3 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэйг шинжээчид тооцоолсон байна.
Боловсруулах үйлдвэрүүдийн түүчээ Нүүрс баяжуулах үйлдвэр   Уул уурхайн салбар “Олборлолтоос боловсруулалтын үе шат руу шилжиж байна” хэмээн Засгийн газраас томьёолж, энэ чиглэлд бодлогын  олон арга хэмжээг авч буй. Өнгөрсөн цаг хугацааг эргэн харахад  ашигт малтмалын түүхий эдийг экспортлоход түлхүү анхаарч, харин боловсруулалтдаа маруухан хандаж иржээ гэсэн үг  салбарын сайдын илтгэлд  саяхан дурдагдсан. Мэдээж хэрэг, энэ нь салбараа тоймлож харсан үг байх. Гэхдээ 2011 оны зургадугаар сарын 11-ний өдөр Монголын хувийн хэвшлийн төдийгүй дотоодын уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийн түүхэнд цоо шинэ хуудсыг “Энержи Ресурс” компани нээсэн юм.   Энэ бол Ухаахудагийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлт. Баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой энэ зургадугаар сард тохиож байна.
“Эрдэнэт” үйлдвэрийг “Монгол Улсын баатар” цолоор шагналаа Монголчуудын 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн зарлигаар  “Монгол Улсын Баатар” цол хүртлээ. Энэхүү төрийн дээд цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр Эрдэнэт хотод хүрэлцэн ирж, гардуулсан нь 43 жилийн түүхэн замналтай уурхайчин хамт олонд үзүүлсэн том хүндэтгэл болов. 
Алтны “Кумтор” төслийн арбитрын шүүх дээрх маргаан улам хурцдав Киргизийн Засгийн газрын эсрэг арбитрын шүүхэд нэмэлт нэхэмжлэл (2021.07.07) гаргаснаа Канадын “Centerra Gold” компани мэдэгдэв. Компанийн цахим хуудсанд тавигдсан уг мэдэгдлээр, нэхэмжлэл нь “Centerra Gold” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох “Кыргызалтын” компанитай холбоотой аж. Алтны “Кумтор” уурхайн хяналтыг авахын тулд Киргизийн Засгийн газартай төрийн эзэмшлийн “Кыргызалтын” компани хуйвалдсан  гэж “Centerra Gold” үзэж байна. Тиймээс уурхайн үйл ажиллагааг хяналтдаа авах гэсэн ажиллагааны улмаас учруулсан алдагдал, хохиролд Киргизийн Засгийн газар, “Кыргызалтын” компани хариуцлага үүрэх асуудлыг төсөл хэрэгжүүлэгч “Centerra Gold” компани тавьж байгаа юм.
Канад улсад анхны газрын ховор металын төсөл ашиглалтад орж байна  Дэлхийн дахины “ногоон” эдийн засгийн шилжилтээр зэс, газрын ховор металын төслүүдийг ашиглалтад оруулах, хөрөнгө оруулах хандлага эрчимжиж байна. Тухайлбал, Австралийн “Vital Metals” компани нь Канад дахь “Nechalacho” ордын газрын ховор металын олборлолтыг эхэлж байна. Энэ нь тус улсын анхны, Хойд Америкийн нутагт “Mountain Pass” уурхайн дараа орж буй газрын ховор металын төсөл аж.
Хятадын компани Якутад кокс-химийн үйлдвэр байгуулна  Хятадын металургийн компани Якутын нутагт кокс-химийн үйлдвэр байгуулах талаар “Алс Дорнодын хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих” агентлагаас мэдээлжээ. Тодруулбал, хоёр жил үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд коксын үйлдвэр байгуулах гэрээг ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын (Якут)Засаг захиргаа болон Хятадын “Циняань” компанитай үзэглэсэн байна. Кокс-химийн үйлдвэр байгуулах төслийн нийт өртөг 5 тэрбум юанийн (55 тэрбум рубль) хөрөнгө оруулалтыг Хятадын компани хариуцах аж. Тус үйлдвэр нь жилд 4 сая тонн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийн түүхий эд болох коксжих нүүрсийг Якутын нутгаас нийлүүлэх юм.
“Antofagasta” компани зэсийн баяжмалаа Хятадын үйлдвэрүүдэд нийлүүлнэ  Чили улсын “Antofagasta” (LON: ANTO) нь 2022 оны эхний хагаст баяжмалаа Хятадын зэс хайлуулах дөрвөн үйлдвэрт нийлүүлэх гэрээ байгуулжээ. Энэ нь “China Copper”, “Jiangxi Copper”, “Tongling Nonferrous”, “Jinchuan” үйлдвэрүүд аж. Бүтээгдэхүүнийг боловсруулахад дунджаар 50 ам.долларын үнээр талууд тохиролцсон байна. Хятадын үйлдвэрүүд гурав дахь жилээ дараалан “Antofagasta” компаниас бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээлж байгаа аж. КОВИД-19-ийн нөхцөл байдал болон вирусын “Дельта” хувилбарын халдвар нэмэгдэж буй, мөн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн хомсдлоос сэргийлж томоохон үйлдвэрлэгчид түүхий эдийн татан авалтаа урьдчилан баталгаажуулж байна.
“Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн гэрээг 5 жилээр сунгалаа ТУЗ-өөс Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн 2018-2020 оны ажлын үр дүнг харгалзан үзсэнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дунд хугацаанд буюу 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг хариуцаж хэрэгжүүлэх үүргийг өгч, контракт гэрээг 5 жилийн хугацаатайгаар баталж, шинээр байгууллаа.
2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр”  ТӨҮГ манлайлав Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг  эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 20 дахь жилдээ хоёр дахь удаагаа цахим хэлбэрээр (2021.06.27)  зохион байгууллаа. Цахим арга хэмжээний үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Монгол Улсын 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн төлсөн татварын нийт хэмжээ нь 4.2 их наяд төгрөгт хүрч, татварын нийт орлогын 49 хувийг бүрдүүлсэн. Эдийн засаг бизнест үүссэн хүнд нөхцөл байдлын улмаас татвар, санхүүгийн үзүүлэлтүүд буурсан ч ТОП 100 аж ахуйн нэгжүүдэд ажиллагсдын тоо өмнөх жилээс хоёр мянгаар нэмэгдэж 91 мянга хүрсэн нь нийт ажлын байрны 8.1%-тай тэнцэж байна.
“Chinalco”: 2035 онд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтаа 40%-иар бууруулна Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.
Монголын коксжих нүүрсний чиглэлээр “Shanxi Coking Coal”, “China Aluminium” хамтарна   Хятадын “Shanxi Coking Coal and Coke Sales” болон “China Aluminium International Trading” (Chalco Trading) компаниуд стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан тухай www.sxcoal.com цахим хуудсанд мэдээлжээ. Компаниуд хамтын ажиллагааны хүрээнд, Монголын коксжих нүүрсийг импортлох, холих, боловсруулах аж. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна.  Хятадын коксжих нүүрсний үйлвэрлэлээр тэргүүлэх бүс нутаг Шанси мужид төвтэй   “Shanxi Coking Coal”-ийн хувьд тус улсын коксын хамгийн том үйлдвэрлэгч юм. Уг компани дотооддоо олборлох коксжих нүүрсийг Тавантолгойн нүүрстэй хольж тухайн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх боломжтойг 2017 онд “Coal Mongolia” чуулган дээр илэрхийлж байсан билээ. 
"Энержи Ресурс"-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой тохиож байна Үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани “Энержи Ресурс”-ийн  Ухаа худагийн уурхайн Нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой өнөөдөр тохиож байна. Жилд 5 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай, нийт гурван модульд суурилсан энэхүү үйлдвэрийн  нэгдүгээр модуль нь 2011 оны зургадугаар сарын 11-ний энэ өдөр, хоёрдугаар модуль 2012 онд, гуравдугаар модуль нь 2013 онд  тус тус ашиглалтад орсон. 
Орост хамгийн урт туузан дамжуургаар нүүрсний уурхайг боомттой холбож байна   ОХУ-ын “Восточная горнорудная компания”-ийн эзэмшлийн нүүрсний уурхайг боомттой холбох туузан дамжуургаар (конвейер) угсарч эхэлжээ. Тодруулбал, Сахалины бүс нутаг дахь нүүрсний Солнцевский уурхайгаас далайн боомт хүртэл нийт 23 км үргэлжлэх энэхүү дамжуурга нь одоогоор Орост хамгийн уртад тооцогдож байна. Туузан дамжуурга нь 5.5м/сек хурдтай, цагт 4-4.2 мянган тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай, хамгийн өндөр хэсэг нь 24м аж. Барилга угсралтын ажлыг Францын “RBL-REI SA” компани гүйцэтгэж байгаа бөгөөд 2021 онд багтааж дуусгахаар төлөвлөсөн байна.
“Камоа-Какула”-ийн зэсийн худалдааны анхны гэрээг байгуулжээ  Канадын “Айвенхоу Майнз” компани Камоа-Какула зэсийн уурхайн бүтээгдэхүүний 50%-ийг худалдах гэрээг Хятадын “Zijin Mining”, “Citic Metal” зэрэг компанитай байгуулжээ. Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломжтойг “Айвенхоу Майнз” мэдэгдсэн байна. БНАКонго улсын Засгийн газраас энэхүү уурхайн зэсийн баяжмал, цэвэршүүлсэн зэсийг экспортлох зөвшөөрлийг тус компанид олгожээ. Тус улсын зүгээс, тавьж буй гол шаардлага бол зэсийн томоохон үйлдвэрлэлийн түүхий эдийг зөвхөн өөрийн улс дотор боловсруулах явдал юм.  Уурхайгаас эхний баяжмалыг Колвези хот дахь Хятадын зэс хайлуулах “Lualaba” үйлдвэрт (2021.06.01) хүргэсэн.
Салхит төслийн Баяжуулах II үйлдвэрт хөндлөнгийн шалгалт хийжээ ШУТИС-ийн Барилга инженер, архитектурын сургуулийн профессор, Монгол Улсын зөвлөх инженер Я. Дүйнхэржав “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхит төслийн Баяжуулах II үйлдвэрийн ажлын явцтай танилцах үеэрээ хөндлөнгийн шалгалт хийлээ. Уг шалгалтаар барилга болон тоног төхөөрөмжийн төмөр бетон суурийн зураг төсөлд заасан стандарт чанарын шаардлага хангаж байгаа эсэх болон бусад бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг тодруулсан юм.
“Айвенхоу Майнз”нь Хятадын зэс хайлуулах үйлдвэртэй 10 жилийн гэрээ байгууллаа  Канадын “Айвенхоу Майнз” компани БНАКонго улсад “Камоа-Какула” төслийн зэсийн уурхайг төлөвлөсөн хугацаанаасаа өмнө (2021.05.25) ашиглалтад оруулсан билээ. Тэгвэл баяжмалаа боловсруулах Хятадын зэс хайлуулах “Lualaba” үйлдвэртэй 10 жилийн хугацаатай гэрээг “Айвенхоу Майнз” (2021.06.03) байгууллаа. “Камоа-Какула” уурхайн зэсийн анхны баяжмалыг зургадугаар сарын 1-нд үйлдвэрт хүргэсэн ба эхний ээлжинд жилд 150 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн гаргах аж.  Зэс хайлуулах “Lualaba” үйлдвэрийн 60%-ийг Хятадын “China Nonferrous Metal Mining Group” (CNMC), 40%-ийг “Yunnan Copper” компаниуд эзэмшдэг. Тус үйлдвэртэй хамтрах гэрээ хэлэлцээр бүтэн жил үргэлжилжээ. Үйлдвэр БНАКонго улсын Колвези хотоос 40 км-ийн зайд оршдог байна.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн зөвлөлийн хурал боллоо “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн зөвлөлийн хурал /2021.05.27/ боллоо. Уг хуралд “Эрдэнэс Монгол” компанийн охин, хараат компаниудын удирдлагууд оролцож, компанийн үйл ажиллагааны явц болон тулгамдаж буй асуудлаар нээлттэй санал солилцов. Охин, хараат компанийн удирдлагуудын зүгээс санхүүгийн хэмнэлт хийх чиглэлд анхаарал хандуулж буйгаа онцолсон юм. Түүнчлэн ажилчдыг коронавирус цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах, ажлын байрны аюулгүй байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг хэлж байлаа.
Австралид сүүлийн 50 жилд шинээр төмрийн хүдрийн уурхай нээж байна Австралийн уул уурхайн BHP компани нь Баруун Австралийн нутагт орших “South Flank”  ордоос төмрийн хүдэр олборлож эхэлжээ. Нийт 3.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай энэхүү төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил 2018 онд эхэлсэн аж. Төлөвлөсөн хугацаандаа уурхайн олборлолт эхэлж байгааг компани мэдэгдсэн байна. Энэ нь Австрали улсад сүүлийн 50 жилд шинээр нээж байгаа төмрийн хүдрийн томоохон уурхай юм. “South Flank” ордын уурхайгаас 61-62%-ийг агууламжтай төмрийн хүдрийг жилд 80 сая тонн олборлоно. Уурхай нь 25 жил ашиглах нөөцтэй, 2046 он хүртэл үйлдвэрлэл явуулна. 
“Glencore”: Зэс-кобальтын “Mutanda“ уурхайн үйлдвэрлэлийг 2022 онд сэргээнэ Үндэстэн дамнасан “Glencore” корпораци(LON: GLEN) нь БНАКонго улс дахь зэс-кобальтын “Mutanda“ төслийн уурхайн үйлдвэрлэлийг 2022 онд сэргээх болсноо мэдэгджээ. Зэс-кобальтын нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг тус үйлдвэрийн үйл ажиллагаа 2019 оны арваннэгдүгээр сард зогссон байна. Хоёр жилийн өмнө Glencore” корпорацийн Гүйцэтгэх захирал Айвен Гласенберг мэдэгдсэнээр, үйлдвэрийг хаах болсон шалтгаан нь зах зээл дээр кобальтын үнэ буурч үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсэн аж. Тэгвэл энэ он гарснаас хойш зах зээл дээр кобальтын үнэ 40%-иар нэмэгдэж тонн тутамд 45 мянган ам.долларын ханшид хүрээд байна.
5 6 7 8 9 10 11