Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Рио Тинто” Серби дэх литийн төслийн эхлэх хугацааг 2027 он болгож хойшлуулав Дэлхийн уул уурхайн хоёр дахь томоохон компани “Рио Тинто” Серби улсад хэрэгжүүлэх лити, боратын Jadar төслийн анхны бүтээгдэхүүн борлуулж эхлэх хугацааг 2027 он болгож (2022.01.18) хойшлууллаа. Энэ нь компани төслийн хугацааг дор хаяж нэг жилээр хойшлуулж байна гэсэн үг. Учир нь Сербийн иргэдийн төлөөлөл, байгаль орчны хөдөлгөөнийхөн уг төслийг хэрэгжүүлэхийн эсрэг байгаа юм. Улмаар төсөл хэрэгжих нутгийн удирдлага буюу Лозница хотын захиргаа "Рио Тинто" компанид өнгөрсөн арванхоёрдугаар сард газрын зөвшөөрөл олгохоос татгалзсан юм.  Jadar төсөл нь 2.4 тэрбум ам.доллараар хэрэгжих бөгөөд “Рио Тинто” компанийг 15 жилийн хугацаанд Европт лити нийлүүлэлтээр хамгийн том тоглогч болгох ач холбогдолтой төсөл ажээ.
Оюутолгойн зэс, алтны гарц 2022 онд мэдэгдэхүйц буурна “Оюутолгой”-н хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани 2021 оны үйлдвэрлэлийн тайлангаа (2022.01.17) танилцууллаа. Өнгөрсөн онд тус компани 163 мянган тонн зэс, 468 мянган унц алт үйлдвэрлэсэн нь олборлолтын төлөвлөгөөг биелүүлсэн байна. Тодруулбал тус компани өнгөрсөн онд баяжмал дахь цэвэр металын агуулгаар 150-180 мянган тонн зэс, 400-480 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөсөн байсан юм. Хэдийгээр өнгөрсөн онд цар тахлын улмаас ажиллах хүч, бүтээмжид сөргөөр нөлөөлсөн ч үйлдвэрлэлийн зорилтоо биелүүлж ажилласныг компани онцолжээ. Гэвч цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн оны эцсийн байдлаар далд уурхайн зардал анх тооцоолсноос 175 сая ам.доллараар нэмэгджээ.
ОТ: Б.Дуламсүрэнг Санхүү эрхэлсэн Дэд захирлаар томиллоо "Оюутолгой" ХХК-ийн санхүүгийн асуудлыг монгол мэргэжилтэн удирдахаар боллоо. Тус компанийн Санхүү эрхэлсэн Дэд захирлаар Б.Дуламсүрэнг томилжээ. Б.Дуламсүрэн нь АНУ-ын Пеннсильванийн их сургуулийн Вартоны сургуульд бизнесийн удирдлагаар магистер хамгаалсан анхны монгол хүн аж.
"Оюутолгой" судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт 2.5 тэрбум төгрөг зарцуулна Судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр уул уурхайн судалгаанд хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Эхний жилд нийт 13 судалгааны төслийн санал ирүүлснээс дараах дөрвөн төслийг шалгаруулж, санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.
Салхитын мөнгөний ордын хаалтыг олон улсын жишиг байдлаар хийнэ Канадын Засгийн газрын санхүүжилтээр Салхитын мөнгөний орд, Эрдэнэс Силвер Ресурс хамтран уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийг анх удаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд хүрээнд оролцогч талуудын ажлын хэсгийн уулзалт (2022.01.07) боллоо.
Las Bambas зэсийн уурхайн олборлолтыг сэргээнэ Перу улсын зэсийн томоохон уурхайн нэг болох Las Bambas-ын олборлолтыг орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас арванхоёрдугаар сарын 18-нд зогсоосон билээ. Тэгвэл компани болон орон нутгийн иргэд зөвшилцөлд хүрснээр уурхайн олборлолтыг эргэн сэргээх болсон тухай уурхайн төслийг хэрэгжүүлэгч “MMG” компанийн төлөөлөл мэдэгдсэн (2021.12.30) байна. Олборлолтыг сэргээхэд 5-6 хоног шаардлагатай ажээ.
"Рио Тинто" Серби дэх литийн төслөө зогсооно "Рио Тинто" компани Серби дэх литийн Jadar төслөө түдгэлзүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна. 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий тус уурхайн төсөл нь Сербийн Jadar голын сав газарт орших Лозница хотын ойролцоо нутагт хэрэгжинэ. Гэвч тус улсын иргэдийн төлөөлөл уг төслийг хэрэгжүүлэхийг эсэргүүцэж байгаа юм.
“Рио Тинто”-гийн ТУЗ-ийн шинэ дарга томилогдлоо “Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн даргаар дөрөв дэх жилдээ ажиллаж байсан Томпсон нь “залгамжлагч олдвол албан тушаалаасаа огцорно” гэдгээ энэ оны эхээр мэдэгдсэн билээ. Түүний залгамжлагч тодорч, “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн даргаар Доминик Бартоныг /2021.12.20/ томиллоо.
Перу улсын Las Bambas зэсийн уурхай олборлолтоо зогсооно Дэлхийн зэс олборлолтоор хоёрдугаарт орох Перу улсын зэсийн томоохон уурхайн нэг Las Bambas ирэх бямба гаригаас эхлэн олборлолтоо зогсоох тухай MMG (2021.12.16) мэдээллээ. Тус уурхайн хувьд орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн тээвэрлэлтийн зам хаагдаж, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй болсон юм. Улмаар компани болон орон нутгийн иргэдийн дунд яриа хэлэлцээр өрнөсөн ч талууд зөвшилцөлд хүрээгүй хэвээр байгаа ажээ. Нутгийн иргэд тээвэрлэлтийг шороон замаар хийж буй нь хүрээлэн буй орчин болоод нийгмийн аж амьдрал, тариалан эрхлэлтэд сөргөөр нөлөөлж буй тул эдийн засгийн дэмжлэг үзүүлэхийг шаардаж байгаа юм. MMG эдийн засгийн зарим дэмжлэгийг санал болгосон ч нутгийн иргэдийн хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа ажээ.
"Эрдэнэт үйлдвэр" 2024 оноос жилд 40 сая тонн хүдэр боловсруулна Уурхайн түвшин доошилж, олборлолт хийхэд хүндрэлтэй болохоос гадна хүдрийн агуулга буурч, зардлын хэмжээ нэмэгдэж байна. Иймд үйлдвэрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зорилгоор өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд хүдэр боловсруулалтын хүчин чадлыг 32 сая тонноос 40 сая тонн болгон нэмэгдүүлж, хүдэр боловсруулах өртгийг 10 хүртэл хувиар бууруулна.
“Тавантолгой түлш” компанийн санхүүгийн механизм Утаагүй өвлийг үзэх боломжийг нийслэлчүүдэд олгож буй “Тавантолгой түлш” компани 2019 оноос эхлэн түлшээр тасралтгүй хангахаар зүтгэн ажиллаж байна. Гэхдээ тасралтгүй хангах үүрэг хариуцлагыг алдах амархан болохыг саяхны нөхцөл байдал батлан харуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК үүсгэн байгуулагдсан.
“Эрдэнэ Ресурс” Баян хөндий төслийн байгаль орчны зөвшөөрлөө авлаа Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй Баян хөндий алтны үндсэн ордын төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг БОАЖЯам баталсан тухай "Эрдэнэ Ресурс Девелопмент" компани (2021.12.07) мэдээллээ. Уг үнэлгээг “Eco Trade” ХХК дотоодын болон олон улсын стандартын дагуу боловсруулсан байна. Компанийн хувьд одоо бүтээн байгуулалтын бэлтгэл ажилдаа орох боломжтой боллоо.
"Степ голд" Алтан цагаан овоо төслийн өргөтгөл шатны техникийн тайлангаа танилцууллаа Дорнод аймагт Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж байгаа “Степ голд” компани төслийн өргөтгөл шатны үйл ажиллагаанд холбогдох техникийн тайлангаа гаргасан тухайгаа мэдээллээ. Уг тайланг “DRA Global” компани боловсруулсан байна. Тус техникийн тайланд дурдсанаар өргөтгөлийн шатны төсөл хэрэгжсэнээр алтны ордын нөөц хоёр дахин нэмэгдэж, нийт борлуулалтын орлого 1.72 тэрбум ам.доллараар хэмжигдэх ажээ. Өргөтгөл шатны тогтвортой үйлдвэрлэлийг 2023 оны дөрөвдүгээр улирлаас эхлүүлэх төлөвтэй байна.
"Оюутолгой"-н ТУЗ 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилт баталлаа "Туркойз Хилл Ресурс" компани далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд зориулж "Оюутолгой" компанийн ТУЗ төслийн хэлэлцээрийн явцыг харгалзан 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг баталсан тухай (2021.11.29) мэдээллээ. Ийнхүү нэмэлт санхүүжилт баталснаар далд уурхайн бүтээн байгуулалтыг ирэх оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл  хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж байна. 
“Эрдэнэ Ресурс”-ын нэмэлт хувьцааны арилжааны захиалга 46.2%-иар давж биеллээ Канад Улсын Торонтогийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч компани болох “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь нийт 17.5 сая ширхэг (17,484,662 ширхэг буюу нийт хувьцааны 5.9%-тай тэнцэх) хувьцааг нэмж гаргах замаар 14.25 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олон нийтээс татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны аравдугаар сарын 4-8-нд хийсэн. Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд 1861 иргэн, аж ахуйн нэгж оролцож, захиалгын нийт дүн компанийн анх санал болгосон хэмжээнээс 46.2%-иар давж биелсэн. Ийнхүү аравдугаар сарын 13-наас эхлэн Монголын хөрөнгийн бирж дээр компанийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлсэн. 
“Багануур” ХК экскаваторын 4 дэх шанагаа үйлдвэрлэжээ Дотооддоо техникийн тоног төхөөрөмж үйлдвэрлэснээр цар тахлын улмаас хил гааль хаалттай, бэлдэц төмрийн олдоц муу, дээр нь техник хэрэгсэл нь үнэтэй байгаа энэ үед дотоод нөөц боломжоо ашиглаж хэмнэлт гаргасан ажилд тооцогдож буй юм. Тухайлбал, “Багануур” ХК-д ашиглагдаж буй ЭШ-10/70 маркийн дөрөв алхагч экскаватор нь жилд дунджаар 7 сая шоо метр уулын цулын ажил гүйцэтгэдэг аж. Ийм хэмжээний ажил гүйцэтгэхэд жилд хоёр ширхэг шанага худалдан авах шаардлагатай болдог байна. Импортын шанага нь зах зээлд тус бүр 250-300 сая төгрөгийн үнэтэй байдаг юм. Харин дотоод нөөц бололцоогоо ашиглаж өөрсдөө үйлдвэрлэхэд ердөө 90 сая төгрөг зарцуулж байгаа ажээ.
“Эрдэнэс Тавантолгой” баяжуулах үйлдвэрийн гүйцэтгэгчээр сонгосон “Синостийл”-ийн талаар мэдэгдэл гаргалаа  “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй нээлттэй тендертэй холбоотой мэдэгдэл гаргасан байна.   “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгой ордод түшиглэсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг техник-эдийн засгийн үндэслэлийн дагуу 2021 оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулахаар дунд хугацааны төлөвлөгөөндөө тусгасан.
“Премиум Конкрит” компани шилдэг туслан гүйцэтгэгчээр шалгарлаа Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр ажилладаг “Премиум Конкрит” компани нь “Рио Тинто” группийн 2020 оны аюулгүй ажиллагааны “Шилдэг туслан гүйцэтгэгч”-ээр шалгарлаа. “Рио Тинто” групп Гүйцэтгэх захирлын нэрэмжит  аюулгүй ажиллагааны шагналыг жил бүр гардуулдаг. Тус шагналыг аюулгүй ажиллагааны тогтвортой, шилдэг үзүүлэлтийг гаргасан, манлайлагч, оролцоог хангасан, ноцтой эрсдэлийн удирдлага болон сургамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн уурхайнууд болон баг хамт олонд олгож, сайшаан урамшуулдаг юм.
Саусгоби уурхайн үйл ажиллагаагаа түр зогсоожээ Цар тахалтай холбоотойгоор тус компани оны хоёрдугаар улиралд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм.  Хэдийгээр уурхайн олборлолтыг гуравдугаар улиралд сэргээсэн ч Сэхээ боомтын нэвтрэлтийг түр зогсоосноос үүдэн арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа дахин түр зогсоогоод байгаа тухай мэдээлжээ. Учир нь аравдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Өвөрмонголын Алшаа аймгийн Эзнээ хошуунд цар тахлын халдвар бүртгэгдсэнээр халдвар хамгааллын дэглэмийг чангатгах болсон юм.
“Степ голд” алтны төслийнхөө өргөтгөлд зориулж 65 сая долларын санхүүжилт босгов Дорнод аймагт орших Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Степ голд” компани уг төслийн хоёр дахь шатны ажилд зориулж 65 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулснаа мэдээллээ. Уг санхүүжилтийн дийлэнхийг буюу 59.7 сая ам.долларыг (170 гаруй тэрбум төгрөг) Алт-2 хөтөлбөрийн хүрээнд олгож буй зээлээр бүрдүүлж байна. Зээлийн санхүүжилтийг Монголбанкнаас Худалдаа, хөгжлийн банкаар дамжуулан гурван жилийн хугацаатайгаар олгож буй бөгөөд зээлийн хүү нь жилийн 9%-тай байх ажээ.
2 3 4 5 6 7 8