Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Өргөн зурвасын сүлжээний холболтын шийдлийн дэлхийн тэргүүлэгч брэнд RADWIN Монголд

Уул уурхайд өндөр хурдны өргөн зурвасын утасгүй сүлжээний шийдлүүдийг нийлүүлэгч дэлхийд тэргүүлэгч брэнд RADWIN, Монгол дахь албан ёсны дистрибютор болох “PAI Matrix” компанитай хамтран “PAI-SMARTECH” арга хэмжээг 3-р сарын 28-ны өдөр “Blue Sky” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр уул уурхай болон уул уурхайн техник нийлүүлэгч компаниудад түвэгшил ихтэй системүүдийн сүлжээний тусгай шийдлүүдийг танилцуулах болно.

RADWIN компани нь өргөн зурвасын утасгүй сүлжээний шийдлүүдийг нийлүүлэгч дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд  дэлхий даяар 18 улсад салбартай, 170 гаруй улсад 1 сая орчим радио станц суурилуулсан бөгөөд өдгөө 200 гаруй дистрибютортойгоор 26 дахь жил амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Газар нутгийн байрлалаас үл шалтгаалан бүх цэгт сүлжээ хүргэх технологийн шийдлийг боломжийн өртгөөр санал болгодог нь RADWIN компанийн гол давуу тал болдог. “PAI-SMARTECH” арга хэмжээний үеэр RADWIN компанийн мэргэжилтнүүд танай байгууллагад тохирсон техникийн шийдэл, зөвлөгөөг өгөхөөр төлөвлөж байна.

Өндөр хүчин чадал бүхий, үл тасалдах/ үл унах сүлжээ шаардлагатай техник, тоног төхөөрөмжүүдийг (Автомат болон алсын удирдлага бүхий өрмийн машинууд, экскаваторууд, бульдозерууд болон талбайн нөөцлөгч техникүүд) системд холбох шийдлүүд, авто баазын удирдлагын систем, телеметрийн систем  болон автомат машинуудад зориулсан уул уурхайн бүх авто баазыг холбох том хөдөлгөөнт сүлжээний шийдлүүдийг мөн танилцуулна.

Radwin компанийн онцлогууд:

  • Уул уурхайд зориулсан суурин сүлжээ
  • Уул уурхайн авто баазад зориулсан хөдөлгөөнт сүлжээ
  • Дээрх техникүүдийн алсын зайн холболт
  • Уг сүлжээнд 10 ба түүнээс дээш машин, техник нэгэн зэрэг ажиллах боломж
  • Холболтын тасалдал үүсэхгүй/ Сүлжээ унахгүй 
  • 4 км буюу түүнээс дээш алсын зайн холболтууд
  • Бусад ижил төрлийн үйлчилгээ үзүүлэгч компаниудаас 40% -иар цөөн сүлжээний зөөврийн трэйлэрүүд ашиглах боломж
  • Сүлжээний өндөр хүчин чадал. Машин техник бүрд 2 Mbps-ээс дээш хурдыг нэгэн зэрэг хангах боломж

“PAI-SMARTECH” арга хэмжээний үеэр RADWIN-ий шийдлүүдийг танилцуулахаас гадна дараах компаниудын бүтэгдэхүүн, үйлчилгээг танилцуулах болно.

Atomation-тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хянагч

Орчин үеийн ухаалга шийдэл болох “Atomation” платформ нь нэмэлт утас холболгүйгээр техник тоног төхөөрөмжүүдээ үүлэн системд холбон, чичиргээ, температур, чийг гэх мэт олон төрлийн өгөгдлүүдийг хурдан шуурхай цуглуулж, гар утас болон өөрийн компьютероос хянах боломжийг таньд олгоно. Ингэснээр тоног төхөөрөмжийн хэвийн бус байдлын мэдээллийг алсын зайнаас цаг алдалгүй таньд хүргэж эд хөрөнгө, эдийн засаг болон хүн хүчний зардлыг ихээхэн хэмнэх боломжийг бүрдүүлнэ.

Mobileye ослын аюулгүйн систем:

Энэхүү төхөөрөмж нь жолооч болон зорчигчдыг гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх хиймэл оюун ухаанд суурилсан систем юм. Доорх анхааруулгуудыг өгч, авто замын ослоос урьдчилан сэргийлдэг. Үүнд:  

  • Замын үргэлжлсэн цагаан зураас давах буюу замын эгнээнээс хазайсны анхааруулга
  • Урд явж байгаа тээврийн хэрэгслийн анхааруулга
  • Явган хүний анхааруулга
  • Унадаг дугуйтай хүний анхааруулга
  • Замын хажуугийн тэмдэг болон хурдны анхааруулга
  • Урдах замын хяналт
  • Хороолол доторх анхааруулга

Энэ систем нь зам тээврийн осол гарах эрсдлийг 40-80 % -иар бууруулдаг ба бүх төрлийн автомашинд суурилуулах боломжтой ухаалаг систем юм.

Та бүхэн үйл ажиллагаан дээр хүрэлцэн ирж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Хөтөлбөр болон бүртгэлийн холбоос :

https://forms.gle/uthCUzL6YEAmkaPX7

PAI Matrix LLC

Mobile: +976-9404 1473

Email: admin@paimatrix.com

www.paimatrix.com