Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ШУТИС-ийн оюутнууд  компьютерын иж бүрэн лабораторид  мэргэжлийн 17 программ эзэмшинэ

    Рио Тинто Монгол (РТМ), Оюу толгой (ОТ) компаниуд хамтран Геотехникийн оюутан, профессоруудад зориулсан компьютерын иж бүрэн лаборатори байгуулж Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-д хүлээлгэн өглөө. Энэ нь тус байгууллагуудын Гурван талт хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжиж буй 2.42 сая ам.долларын санхүүжилттэй хамтарсан төслийн нэг хэсэг юм.

    Уул уурхайн амин сүнс болсон геотехникийн салбарт хөрөнгө оруулж, тус лабораторийг нээснээр,
1.    Геотехникийн мэргэжлээр сурч байгаа оюутнууд мэргэжлийн программ хангамж ашиглаж сургалт судалгаа хийх, ажлын байранд программ хангамж ашиглах бүрэн чадавхтай төгсөх,
2.    Багшлах боловсон хүчний сургалт, судалгааны ажлыг чанаржуулах, ажлын талбар дээрх программ хангамжийг ашиглан судалгааны ажлуудыг гүйцэтгэх боломж бүрдэж байна.
Тус лаборатори нь дэлхийн хамгийн дэвшилтэт уурхайнуудад нэвтэрсэн Rocscience-ийн программ хангамж, судалгаа, шинжилгээний хэрэгслүүдийг ашиглан симульяц хийх, дадлагажих боломжийг геотехникийн оюутан, багш профессор нарт олгох юм.

    Тухайлбал, геологийн өгөгдөл дүрслэх Dips, налуулгийн тогтвортой байдлыг тооцоолох Slide, гадаргуун геометр тэнцвэр тооцох Swedge зэрэг 17 мэргэжлийн лицензтэй программд мэргэших юм. Үүнээс гадна талууд хамтарсан гэрээний дагуу 2025 оныг хүртэл уул уурхай, тэр дундаа гүний уурхайн үйл ажиллагаанд шаардагдах мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн явцад гарч болох асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.

    Рио Тинто групп 150 жилийн турш уул уурхайн салбарт хуримтлуулсан мэдлэг туршлага, технологио Оюу толгойгоор дамжуулан Монголд нутагшуулж байна. Мөн ирээдүйн чадварлаг инженер, техникийн мэргэжилтнүүдийг төрүүлэхэд ШУТИС-тай хамтарч буй нь Монголын боловсролын салбарт оруулж буй бодитой хувь нэмэр бөгөөд Монголд алсын хараатай хөрөнгө оруулах зорилтын илэрхийлэл юм.