Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Эрдэнэс Оюу Толгой” компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо “Эрдэнэс Оюу Толгой” компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан болон гүйцэтгэх удирдлагын дүгнэлтийг (2026.04.22) хэлэлцлээ.
Оюу толгойн ачаар Рио Тинтогийн зэсийн олборлолт хүлээлтээс давлаа Рио Тинто групп 2026 оны нэгдүгээр улирлын тайлангаа танилцууллаа.
ММС-ИЙН НҮҮРС ОЛБОРЛОЛТ 32%-ИАР, АЛТНЫ БОРЛУУЛАЛТ 20%-ИАР ТУС ТУС ӨСЖЭЭ Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Mongolian Mining Corporation" компани (MMC, 975.HK) 2026 оны 3-р сарын 31-нээр дуусгавар болсон эхний улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
“Эрдэнэс Алт Ресурс” компани 75.9 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүллээ Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу жил бүрийн 4 дүгээр сард компанийн санхүү, үйл ажиллагааны үр дүнг хувьцаа эзэмшигч нар хэлэлцдэг. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (2026.04.16) зохион байгуулагдлаа.
“Оюу Толгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу санхүүгийн жил дууссанаас хойш тухайн оны 4 дүгээр сард багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулж, компанийн санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны үр дүнг хэлэлцдэг.
"Эрдэнэт үйлдвэр" оны эхний улиралд төсөвт 440 тэрбум төгрөг төвлөрүүллээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оны эхний улиралд 11.3 сая тонн хүдэр олборлож, 10.1 сая тонн хүдэр боловсруулан, 145.5 мянган тонн зэсийн баяжмал, 1.6 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 104%-иар биелүүлж ажиллалаа.
УУЛ УУРХАЙН ТОП 50 КОМПАНИЙН ЖАГСААЛТЫГ BHP БОЛОН РИО ТИНТО ТЭРГҮҮЛЛЭЭ Энэ оны эхний улирлын эцсийн байдлаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй уул уурхайн компаниудыг эрэмбэлсэн “MINING.COM TOP 50” жагсаалтад багтсан компаниудын зах зээлийн нийлбэр үнэлгээ 2.41 их наяд ам.долларт хүрч, 2025 оны эхнээс хойш 250 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.
"Саутгоби Ресурс": 2025 онд борлуулалт 60% өссөн ч 133 сая ам.долларын алдагдалтай ажиллав Хонгконг болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Саутгоби Ресурс" (SouthGobi Resources Ltd.) компани 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны нэгдсэн тайлангаа олон нийтэд танилцууллаа.
ЭТТ: Оны эхний улиралд 9.5 сая тонн нүүрс экспортоллоо “Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны эхний улиралд 8.7 сая тонн нүүрс олборлож, 9.5 сая тонн нүүрс борлуулан, нийт 641.6 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа.
“Степ Голд” компани 2025 онд түүхэн дээд хэмжээний орлоготой ажилласнаа тайлагналаа Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степ Голд” (Steppe Gold Ltd) 2025 оны жилийн эцсийн санхүүгийн үр дүнгээ (2026.03.31) албан ёсоор танилцууллаа.
Монголын төмөр зам, Чайна энержи групп хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун “Чайна Энержи Коксжих нүүрс” ХХК-ийн төлөөлөгчидтэй албан уулзалт хийлээ.
Бортээгийн ордод хөрөнгө оруулалтын 1 тэрбум ам.долларын санал ирүүлжээ Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж хамтран ажиллах саналыг Олон улсад нээлттэй зарласан.
Erdene Resource Development: 2025 онд Баянхөндий алтны төслөөс 31 сая ам.долларын орлого олжээ Монгол болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани 2025 оны 12 дугаар сарын 31-ээр эцэслэсэн санхүүгийн жилийн үйл ажиллагаа болон үйлдвэрлэлийн үр дүнгээ танилцуулж, Баянхөндий алтны уурхайн талаарх шинэ мэдээллийг хүргэлээ.
ЭТТ: Биржийн арилжаагаар нүүрсний ханшийг 10%-45% өсгөж худалдаалав "Эрдэнэс Тавантолгой" компани 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 11.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын товыг зарлав “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09.00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Галлериа төвийн 3 дугаар давхарын “Жуулчин Гранд Баллрүүм” хурлын танхимд хуралдана. 
Mongolian Mining Corp-ийн 2025 оны борлуулалтын орлого 823.4 сая ам.долларт хүрч, 21%-иар буурав Тавантолгойн Ухаахудагийн уурхайд олборлолт эрхэлдэг Mongolian Mining Corporation (HKEX:975) 2025 оны жилийн эцсийн үр дүнгийн тайлангаа (2026.03.17) танилцууллаа. Уг тайланд дурдсанаар компани өнгөрсөн оны хэмжээнд нийтдээ 823.4 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна. Энэ нь 2024 онд борлуулалт 1039.9 сая ам.доллар байсантай харьцуулахад 20.8%-иар буурсан дүн боллоо.
“ГУРВАНТЭС-XXXV” ТӨСЛИЙН ХИЙН ГАРЦ НЭМЭГДЭЖ, АНХ УДААГАА 1,000 ШОО МЕТРТ ХҮРЛЭЭ “Тэлмэн Ресурс” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Гурвантэс-XXXV” нүүрсний давхаргын метан хийн төслийн туршилт-олборлолтын хийн гарц нэмэгдлээ. Ийнхүү Нарийнсухайтын талбайн цооногоос анх удаагаа өдөрт ойролцоогоор 1,000 шоо метр хий олборлож (>35,000 scfd) байгаа нь өмнөх үзүүлэлтүүдээс давж, дээд амжилт тогтоогоод байна.
ЭТТ: Биржээр дамжуулан борлуулсан нүүрсний хэмжээ 40 сая тонн давлаа "Эрдэнэс Тавантолгой" компани нь 2023 оноос Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нүүрсний биржийн арилжааг эхлүүлсэн. Одоогоор 3.8 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 40 сая тонн нүүрсийг 305 удаагийн биржийн арилжаагаар амжилттай борлуулаад байна.
"Цэцэнс Майнинг энд Энержи" компани 300 сая ам.долларын бонд гаргажээ "Цэцэнс Майнинг энд Энержи" (TME) ХХК нь 2026 оны эхээр 300 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд амжилттай байршуулж, Монголын хувийн хэвшлийн санхүүжилтийн түүхэнд шинэ хуудас нээлээ.
“Монголын төмөр зам” Тавантолгойн олборлогч компаниудтай тээвэрлэлтийн гэрээ байгууллаа “Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлогч компаниудтай тээвэрлэлтийн гэрээ байгуулж, төмөр замын болон автотээвэр хосолсон (холимог) тээврийн нэгдсэн зохион байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.
1 2 3 4 5