Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюу Толгой” 2022  оны IV улирлын тайлангаа танилцууллаа 

“Оюу толгой” компани 2022 оны IV улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа өнөөдөр танилцууллаа. 

2022 онд Оюу толгой үйлдвэрлэлээ амжилттай өрнүүлж, нэгдүгээр сард хийсэн гүний уурхайн огтлох малтлагаас хойш бүтээн байгуулалтаа ахиулан ажиллаж, Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулжээ. 

“Оюу толгой” компанийн 2010-2022 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөгийг давсан ба тус дүнгийн 75 хувийг дотоодын худалдан авалтад зарцуулжээ. “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Жак ван Тондер “Өмнийн говьдоо урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдалд дэлхийн жишигт нийцсэн уурхайг бүтээн байгуулж буй уурхайчдаараа би бахархаж байна. Бид өнөөг хүртэл нийт 19 хүдэр буулгуурыг тэсэлсэн байна” гэв.

Уурхайн ашиглалтын төлөвлөгөөний дагуу бага агуулгатай хүдэр олборлолт, металл авалтаас хамааран ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар бага байлаа. Уурхайн төлөвлөлтөөс улбаалан баяжмал дахь алтны олборлолт мөн өнгөрсөн жилийн IV улиралтай харьцуулахад нэлээд буурсан (0.21гр/т ба 0.38гр/т) байна.